Хүүхдийг үл хайхрах нь уураг тархины хөгжилд сөргөөр нөлөөлж хэмжээ нь дундаж хэмжээнээс жижгэрэхээс гадна тархины бор давхаргын хөгжил эрүүл бус болдог байна.
Биднийг толгойгоо маажиж, хэлэх үггүй болгодог “яагаад” асуултаас эхлээд л эцэг эхчүүд хүүхдээ тээршаах тохиолдол их. Ажил ихтэй, ядарсан гээд л орчин үеийн нийгмийн байдлаас шалтгаалаад бид хүүхдэдээ цаг зав гаргах нь багасч улмаар үл хайхрах байдал гаргадаг.
Тэгвэл энэ нь хүүхдийн тархины хөгжилд сөргөөр нөлөөлж байгааг илрүүлжээ. 2002 онд АНУ-ын Хүүхдийн гэмтэл судлал академийн ахлах судлаач, сэтгэл зүйч, анагаах ухааны доктор Брюс Д.Перри тогтоожээ.
Түүний хийсэн судалгааны үр дүнд хүүхдийг үл хайхрах нь уураг тархины хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа илрүүлжээ. Дараах зурагт гурван настай хүүхэд энгийн болон үл хайхрах байдалд өртсөнөөс үүдэн гарч буй үр дүнг үзүүлжээ.
Зургийн тайлбар: Зүүн талд 3 настай эрүүл хүүхдийн тархины зураг баруун талд үл хайхрах байдалд өртөж буй 3 настай хүүхдийн тархи
Тиймээс ажлаа амжуулахын тулд зурагт үзүүлж, ухаалаг утас өгдөг байдлаа зогсоон, амьд харилцааг бий болгох нь чухал аж.