Улаанбаатар хотод мөрдөж байгаа дугаарын хязгаарлалтыг цааш үргэлжлүүлэх эсэх талаар иргэдээс санал асуулга авч байна.
Санал асуулгыг наймдугаар сарын 10-наас эхлэн арав хоногийн хугацаатай авч, дүнг нэгтгэх юм байна.
Та GoGo.mn сайтын санал асуулгад ЭНД дарж оролцох боломжтой. Мөн Нийслэлийн замын цагдаагийн газрын фэйсбүүк хуудас, Paparazzi+Traffic Mongolia фэйсбүүк хуудсаар дамжуулан санал асуулгад оролцоорой.
Замын ачааллыг хөнгөлөх зорилготой автомашины дугаарын хязгаарлалтын үйлчилгээг наймдугаар сарын 15-наас цуцлах саналыг Нийслэлийн засаг даргын тамгын газрын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр тавьсан талаар Хотын захирагч Э.Бат-Үүл мэдээлж байсан.
Нийтийн тээврийн шинэчлэлтийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн учраас дугаарын хязгаарлалтыг цуцлах нөхцөл бүрдсэн гэж хотын удирдлагууд үзэж байна.