gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.18
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.18
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын чуулга боллоо

Б.Чимэг
Улс төр
2015-12-07
0
Twitter logo
Б.Чимэг
0
Twitter logo
Улс төр
2015-12-07

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын чуулган 14 дэх удаагийн хуралдаанаа Нидерландын Вант Улсын Гааг хотноо өнгөрсөн сарын 18-26-нд зохион байгууллаа.

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм нь олон улсын, байнгын ажиллагаатай эрүүгийн шүүхийг байгуулах тухай олон улсын гэрээ юм. 1998 онд Ром хотод анх батлагдаж, 2002 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм. Монгол Улс Ромын Дүрмийг  2002 онд  соёрхон баталж, олон улсын эрүүгийн шүүхийг /ОУЭШ/ үүсгэн байгуулагч 60 улсын тоонд багтсан юм.

Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 123 орон гишүүн Ромын дүрэмд нэгджээ. Ромын дүрмээр гишүүн улсууд төрлөөр устгах гэмт хэрэг, хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг, дайны гэмт хэрэг, эзлэн түрэмгийлэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг дотооддоо шүүн тасалж, ял шийтгэл оногдуулан эдлүүлэх, ингэх боломжгүй бол Олон улсын эрүүгийн шүүхэд уг этгээдийг шилжүүлэн өгөх үүрэг хүлээдэг.

Ромын дүрмийн гишүүн орнуудын чуулган энэ удаагийн хуралдаанаараа

  • Шүүхийн үйл ажиллагааны ерөнхий тайлан,
  • Хохирлын сангийн захирлын зөвлөлийн тайлан,
  • Чуулганы тэргүүлэгчдийн зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, 
  • Шүүхийн барилга, байгууламжийн хяналтын хорооны тайланг сонсож, 
  • Хохирлын сангийн захирлын зөвлөлийн таван гишүүн, Төсөв санхүүгийн хорооны нэг ажилтан, Шүүгчдийг нэр дэвшүүлэхэд зөвлөх хорооны гишүүдийг сонголоо.

Мөн эзлэн түрэмгийлэх гэмт хэргийг ОУЭШ-ийн харъяалалд шилжүүлэх тухай Кампаллагийн нэмэлт өөрчлөлтөд нэгдэх үйл ажиллагааг идэвхжүүлэх тухай, терроризмийн гэмт хэргийг шүүхийн харъяалалд шилжүүлэхийн ач холбогдлын тухай, хүний эрхийн ноцтой зөрчлийн эсрэг тэмцэх, тийм хэргүүдийг илрүүлэх, шүүн таслахад иргэний нийгмийн үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлэх нь, ОУЭШ дэх өмгөөллийн үйл ажиллагааг бэхжүүлэх, өмгөөлөгчдийн шүүхийн хамаарлыг бууруулж, тэдгээрийн тусдаа байгууллага байгуулах санаачлагыг дэмжих, ОУЭШ-ийн харъяаллын хэргүүдийг шүүн таслах, ял оногдуулах стандарт тогтоох, дотоодын шүүхүүдэд нэвтрүүлэх тухай, ОУЭШ болон гишүүн улсуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай, Украин, Сири улсад бий болоод буй нөхцөл байдлын тухай, тэдгээрийг шийдвэрлэх арга замын тухай асуудлуудыг салбар хуралдаануудаараа авч хэлэлцлээ.

Зүүн гар талд Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.УранцэцэгОлон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн гишүүн орнуудын чуулганы 14 дэх удаагийн хуралдаанд Монгол Улсыг төлөөлж Дээд шүүхийн Эрүүгийн танхимын Тэргүүн Т.Уранцэцэг, тус шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Монгол Улсаас Бельгийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Даваадорж, тус Элчин сайдын яамны III нарийн бичгийн дарга Н.Мөнхжаргал оролцджээ.

Энэ үеэр Т.Уранцэцэг, Ч.Хосбаяр нар ОУЭШ-ийн ерөнхийлөгч Силвиа Фернандес дө Гурмэнди, Чуулганы ерөнхийлөгч Сидики Каба нартай биечлэн уулзаж, тэдэнд саяхан өндөр албан тушаалд томилогдсонд баяр хүргээд уг чуулганд анх удаа Монгол Улсын шүүгчид оролцож буйг дурьдсан байна. Тэд Монгол Улс Ромын дүрмээр хүлээсэн үүргээ чанд сахин биелүүлэх талаар хичээн ажиллаж буй болон энэ асуудлын хүрээн дэх үүрэг, хариуцлагаа Монгол Улсын Дээд шүүх гүнээ ухамсарлан ойлгож байгааг танилцуулжээ.

Шүүгчид тус шүүхэд өмгөөлөгчөөр ажилладаг, Монгол Улсын иргэн Н.Орчлонтой мөн уулзаж, Монгол Улсны төлөөлөл ОУЭШ-ийн шүүгчээр сонгодох боломж, арга замын талаар ярилцсан байна.

Зүүн гар талд Дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч ч.Хосбаяр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан