Монгол оюутан Б.Маралаар ахлуулсан Оксфордын их сургуулийн баг СОР28 буюу НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн чуулганы үеэр /шалгарсан нийт таван баг нийлээд/ 100 мянган ам.долларын шагнал хүртсэн талаар бид бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал Оксфордын их сургуульд докторын зэрэгт суралцаж буй Б.Марал уурхайн дохиоллын систем бүтээх төсөл санаачилсан байна. Уг дохиолол нь хиймэл дагуулд суурилсан бөгөөд уурхайн гүнд ямар н'эг асуудал үүсэхээс сэргийлэх зорилготой аж. Баяраагийн Маралын ахалсан уг төслийн баг нь "Өгөгдлийн шинжлэх ухаан ба хиймэл оюун ухаант шийдлүүд" /"Data Science and AI"/ төрөлд шагнал хүртсэн.
Хүн төрөлхтөн өвчин эмгэгийн эх үүсвэрийг судлахын тулд микроскоп зохион бүтээж түүний бичил эд эс, микробыг нь судалдаг шиг би үүнийг дэлхийг тойрч байгаа макроскоп гэж нэрлэх дуртай.
Түүний санаачилсан энэхүү төсөл нь сансрын технологийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах боломжтой. Учир нь сансраас дэлхийн гадарга дээрх үйл явцыг мониторинг хийх олон төрлийн боломжоос уул уурхай, байгаль орчны мониторингийг хиймэл оюун ухааныг ашиглаж хийсэн жишиг судалгаа болжээ. Сансрын технологи, хиймэл оюун ухаан нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ашиглах нэг хэрэгсэл гэдгийг дэлхий нийтээрээ харж эхэлж буй энэ цаг үед түүний санаачилсан төсөл ихээхэн оновчтой юм.
Тэрбээр өдгөө Окфордын их сургуульд Инженерийн докторын зэрэгт суралцахаас гадна Засгийн газрын Инновац технологийн төвд зайнаас тандан судалгааны зөвлөхөөр ажилладаг.
-Юуны өмнө СОР28-аас нэр хүндтэй шагнал хүртсэнд нь баяр хүргэе. Шагнал хүртсэн төслийнхөө талаар танилцуулаач.
-Баярлалаа. 2015 онд улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтдаа нэгдэж, Парисын гэрээг байгуулсан. Гэхдээ үүнээс хойш дэлхийн орнууд энэ гэрээнд тусгасан зорилтдоо хүрч чадахгүй, хэрэгжүүлэхгүй байгаа юм. Хэрэгжилтэд нөлөөлөх олон хүчин зүйлийн нэг нь миний судалсан энэхүү сансрын технологи. Үүнийг нь онцолж энэ шагналыг өгсөн гэж би хувьдаа дүгнэж байна.
Дэлхийн 3000 гаруй оролцогчоос 100 нь Дубайд болсон дэлхийн уур амьсгалын талаарх уулзалтад оролцсон.
Тодруулбал, сансрын технологийг хиймэл оюун ухаантай холбон ашиглаж, дэлхийн байгаль орчин тэр дундаа уул уурхайн мониторинг хийх жишиг судалгаа хийсэн юм. Жишээ нь, хүн төрөлхтөн дэлхий дээрх өвчин эмгэгийн эх үүсвэрийг судлахын тулд микроскоп зохион бүтээж, түүний бичил эд эс, микробыг нь судалдаг шиг би үүнийг дэлхийг тойрч байгаа макроскоп гэж нэрлэх дуртай.
Зөвхөн уул уурхайг ч биш өөр олон зүйлийг судлах макроскопууд хэрэгтэй. Жишээ нь Антарктидын мөсөн бүрхүүл хайлж эхэлснийг анх сансраас харж, сөрөг нөлөөллийг тооцоолон, арга хэмжээ авах шаардлагатайг тодорхойлсон. COP28 форумд зөвхөн сансар судлал биш, хүрээлэн буй орчин, эрүүл мэнд, эдийн засаг гээд бүхий л салбарынхан байгальд ээлтэй үйл ажиллагааг хэрхэн явуулах талаар саналуудаа дэвшүүлсэн.
-Хамтарч оролцсон багийн гишүүдээ танилцуулаач.
-Төслийн маань ерөнхий агуулга нь миний докторын судалгааны ажил байсан. Миний багш Кэмбрижийн их сургуулийн профессор Брайн Шэйл, зөвлөх Кристиан Росси нар багийн гишүүд. Дэлхийн 3000 гаруй оролцогчоос 100 нь Дубайд болсон дэлхийн уур амьсгалын талаарх уулзалтад оролцсон,тэдгээрээс таван баг таван төрөлд шагнал авсан. Манай баг "Өгөгдлийн шинжлэх ухаан ба хиймэл оюун ухаант шийдлүүд" /"Data Science and AI"/ төрөлд шагнал авлаа.
-Та BBC-д өгсөн ярилцлагадаа уул уурхайн арвин нөөцтэй Монголын уул уурхайн салбарыг илүү тогтвортой болгож болох талаар дурдсан. Та судалгааны ажлынхаа хүрээнд, бүр цаашлаад байгальд ээлтэй уул уурхайг хэрхэн хөгжүүлэх боломжтой гэж бодож байна вэ?
-Уул уурхайн аж ахуй нэгжийн өнцгөөс харахад одоогийн дэд бүтцийг сайжруулах, хортой хог хаягдал, далангийн аюулгүй байдлын хянах боломжтой.
Засгийн газрын түвшинд харахад Монголд олборлолт хийж буй маш олон уул уурхайн компаниудын үйл ажиллагааг хянахад ашиглаж болно. Мэдээж шударгаар ажилладаг нь байдаг ч хууль зөрчдөг нь бий шүү дээ. Мөн хууль бус олборлогчид буюу “нинжа” нарыг хянаж болно гэх мэт үйл ажиллагаанд нэвтрүүлж болно.
Хиймэл дагуулыг 1970 оноос эхлэн ашиглаж ирсэн тул бид уул уурхайн салбарт ашиглах боломж их. Жишээ нь, 1970-1980 онд манай орны газар нутаг ямар байсан, уул уурхайн салбар хөгжсөнөөр ямар өөрчлөлт гарсан, ямар ААН тухайн газраа зохистой ашигласан эсэх, нөхөн сэргээлтээ хийсэн зэргийг өнөөгийн харьцуулалтыг гаргаж болно.
Нэг үгээр эцсийн цэгээ хараахан тодорхойлоогүй байгаа ч ирээдүйд гаргах томоохон амжилтын үрээ цацсаар, олон салаа замын уулзвар дээр ирсэн мэт л санагдаж байна.
Энэ технологийг нэвтрүүлснээр иргэдэд олгох боломж нь Монгол орны газар нутаг уул уурхайн олборлолтоос үүдэн талхлагдаж, зэрлэг амьтан, байгаль орчинд сөргөөр нөлөөлж байна эсвэл сөрөг нөлөөгүй гэх мэт нийгмийн талцалд бодит хариу болох боломжтой. Тодруулбал газар нутгийн харьцуулалт, нөхөн сэргээлтээ хийж, газраа зөв зохистой ашигласан компаниудын мэдээллийг иргэдэд ойлгомжтой байдлаар хүргэх боломжтой. Би энд докторын хөтөлбөрөө дуусгаад эх орондоо хурдан очоод энэ бүгдийг хиймээр байна. /инээв/
-Та сургуулиа хэзээ төгсөх вэ?
-Би энэ оны намар гэхэд төгсчихнө. “Хүн юу тарина тэрийгээ хураана” гэдэг үгэнд би их дуртай. Хийж чадах зүйлсийнхээ үрийг тариад л яваад байгаа мэт санагдаж байна. Ирээдүйд юу хийвэл илүү үр дүнтэй, нөлөөтэй байх боломжтойг судалж байна. Эцсийн цэгээ хараахан тодорхойлоогүй байгаа ч ирээдүйд гаргах томоохон амжилтын үрээ цацсаар, олон салаа замын уулзварт ирсэн мэт санагдаж байна. Гэхдээ миний хамгийн гол хүсэж байгаа зүйл бол эх орондоо очин, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах юм.
Өнөөгийн барууны эрдэмтдийн судлаад буй менежментийн, социологийн онолуудыг аль хэдийнэ мэдээд амьдралдаа хэрэгжүүлдэг байжээ.
-Хиймэл дагуулыг бэлчээрийн даац, талхлалт, авто замд ашигладаг гэдгийг мэддэг ч уул уурхайд ашиглаж болох талаар өмнө нь сонсож байгаагүй.
-Хүрээлэн буй орчинд ээлтэй төсөл хэрэгжүүлэхэд зориулагдсан олон сан байдаг. Тэдгээрээс дэмжлэг авч, Монголд жишиг болох, хэрэгжүүлж болохуйц төсөл хэрэгжүүлэх боломжтой. Монголчууд зөвхөн гаднынхныг дагаж хөгжих боломжтой гэх хэвшмэл ойлголт хэт давамгайлдаг мэт санагддаг. Миний бодлоор бид өөрсдөө хөгжих боломжтой гэдгээ дэлхийд харуулах чадвартай ард түмэн. Жишээ нь Европын орнуудад хөдөө аж ахуй тэр дундаа фермийн махны салбарт амьтдад химийн гаралтай бордоо ашигладгийг бүгд мэддэг. Гэтэл бид цэвэр байгалийн аргаар бий болгосон, ямар ч химийн бодис ашиглаагүй органик махны хэрэглээтэй. Бид энэ онцлог хэв маягаа улам сайжруулж, дотооддоо хэрэглэхээс гадна дэлхийд брэнд болгох бүрэн боломжтой шүү дээ.
Сүүлийн жилүүдэд европын орнуудад амьдрахын хэрээр би Монгол орноо илүү их судлах болсон. Би нэг зүйлийг маш их мэдэрсэн. Тэр нь манай өвөг дээдсийн ухаан маш агуу байжээ. Өнөөгийн барууны эрдэмтдийн судлаад буй менежментийн, социологийн онолуудыг аль хэдийнэ мэдээд амьдралдаа хэрэгжүүлдэг байсан байна. Тиймээс би эх орондоо буцаж очиж хөгжилд өөрийн чадах хэмжээнд хувь нэмрээ оруулахыг үнэхээр их хүсэж байна.
- Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.