- Шагайн харвааны төрлөөр анхны Үндэсний спортын гавьяат тамирчин төржээ.
- Шагайн харваа нь үндэсний спортын төрлүүдээс багаар өрсөлддөг ганц спорт юм.
- Шагайн харваа дөрөв хоног үргэлжилж, долоон сарын 12-нд аваргууд тодорч өндөрлөх юм.
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн шагайн харвааны тэмцээн өчигдөр эхэлсэн ба өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Шагайн харвааны тэмцээнд нийслэл болон 21 аймаг, сумдын харваачид оролцож байна. Монгол Улсын Даяар дуурсах дархан, Үлэмж дархан, Дархан мэргэн, гарамгүй, харьшгүй, мэргэдүүд шагайн харваанд цэц мэргэнээ сорилоо.
Шагайн харваа ахмадын, насанд хүрэгчдийн, өсвөрийн гэсэн гурван ангиллаар 114 багийн 900 орчим харваачид өрсөлдөх буй бөгөөд нэг баг найман гишүүнтэй.
МШХХ-ны Хяналтын зөвлөлийн гишүүн, Улсын шүүгч, аймгийн гоц мэргэн Д.Оролзод,
Ахмадын болон өсвөрийн харваачдын тэмцээнд долоодугаар сарын 9-нөөс эхэлсэн. Шөвгийн дөрвөн баг үлдээд байгаа бөгөөд багууд 12-нд өрсөлдөж, аварга тодорно. Насанд хүрэгчдийн ангилалд нийтдээ 83 баг өчигдрөөс эхлэн тоглолоо. Хоёрдугаар шатанд 56 баг үлдсэн. Одоо дөрөв дэх тойрогтоо явж байна.
Би 2012 оноос эхлэн шагай харваж байна. Шагайн харваа нь ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн. Үндэсний том өв соёл. Орчин үеийн залуучууд үндсэн өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, тээж явах зорилгоор шагайн харваанд хүч түрэн орж ирж байгаад баяртай байна гэв.
Монгол Улсын Даяар дурсагдах дархан мэргэн С.Энхтөр, Би үндэсний шагайн харваагаар 1991 оноос эхлэн хичээллэсэн. 32 дахь жилдээ тоглож байна. 1999 оноос эхлэн тасралтгүй Улсын баяр наадамд оролцсон. Хэнтий аймгийн Бэрх тосгоноос баг, хамт олноороо оролцож байна. Манай баг өчигдөр анхны тоглолтоо хийж, зооноосоо гарсан. Өнөөдөр үдээс хойш хоёр дахь тоглолтоо хийх гэж байна.
Шагайн харваа бол тэсвэр тэвчээрийн тоглоом. Хүнийг төлөвшүүлдэг. Сүүлийн үед залуу үеийнхэн идэвхтэй оролцож байна. Манай удамд шагайгаар харвадаг хүн байгаагүй. Миний хуьд өөрөө хүсэж, мөрөөдөж энэ спортоороо хичээллэж, багагүй амжилт гаргаж буйдаа урамтай явдаг. Монголд даяар дуурсагдах дархан мэргэн цолтой хоёр хүн байгаагийн нэг нь би. Нөгөө нь Өвөрхангай аймгийн харьяат хүн. Улсын наадамд 10 болон түүнээс дээш түрүүлсэн хүнд энэ цолыг олгодог гэлээ.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, спортын мастер Ц.Одсүрэн, “Би хүүхэд байхаасаа шагай харваж эхэлсэн. 30 гаруй жил болж байна. Аав минь шагай харвадаг байв. Ааваасаа уламжлан, өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор сурсан юм. Үндэсний өв соёлоо залуу хойч үедээ өвлүүлж үлдээх, дүрэм журам, ёс жаягаа хамгаалах, хүн хүндэлж сурах гээд энэ спортоор хичээллэх олон шалтгаан бий. Улсын наадамд 13 дахь удаагаа оролцож байна.
Би Цогтцэций суманд 2014 онд Шагайн харвааны товчоо байгуулсан. 40 гаруй хүүхдэд зааж сургасан. Одоо улсын цолтой хоёр харваач, аймгийн гоц мэргэн тав, зургаа бий. Энэ жилийн наадамд шавь нараас минь оролцож байна. Анх удаа оролцож байгаа гэхэд нэлээн сайн тоглолоо. Шигшээ дөрвөн багт үлдчихсэн.
Дээр үед шагай харваа нь хаад, ноёдын зугаа цэнгээний тоглоом байсан гэж үздэг. Түүнээс хойш спорт тоглоом болтлоо хөгжсөн байна” гэсэн юм.
Үндэсний шагайн харвааны тэмцээнд залуучууд, өсвөр насныхан ихээхэн оролцлоо. Мөн Монголын баяр наадмыг үзэх гэсэн гадаадын иргэд цөөнгүй байна.
Б.Саранчимэг