Археологийн судалгаагаар шинээр илрүүлсэн, Буддын шашны өв соёлтой холбогдох олдворуудыг хэлэлцсэн эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болов.
Гандантэгчинлэн дэх Батцагаан дуганд “Буддын шашин ба археологи” олон улсын эрдэм шинжилгээний хурал хоёр дахь удаа боллоо.
Археологичид Түргэний голын балгас, Ингэт толгойн дурсгалт газар, Хар хул хааны балгас хэмээх Монголын эзэнт гүрний үеийн хотын дотор буй хийдийн туурьд хийсэн судалгааг тус тус танилцуулав. Дараа нь эдгээр малтлага судалгааны үеэр илрүүлсэн шашны эд зүйлийн утга учрыг Гандантэгчинлэн хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгээс тайлбарласан нь сонирхолтой байв. Учир нь нэг олдворыг эрдэмтэд өөр өөрсдийн салбарын мэдлэг туршлагад үндэслэн тайлбарласан юм.
“Өв соёлын Голомт” төслийн хүрээнд Ингэт толгойн дурсгалт газарт археологийн судалгаа хийжээ. Булган аймгийн Сэлэнгэ сум, Ингэт толгойн сангийн аж ахуй байсан энэ газарт нэгэн хүн чулуу бий. Монгол нутагт олон хүн чулуун хөшөө бий ч энэ нь ихээхэн онцлогтой, 2.2 метр өндөр, нүүр царай, хувцас нь Уйгар-Түрэгийн үеийн хүн чулуунаас ихээхэн ялгаатай. Иймд ахмад археологичид энэ олдворыг нарийвчлан судлах шаардлагатай гэж захиж байжээ.
Голомт банкнаас санаачлан хэрэгжүүлж буй “Өв соёлын Голомт” төслийн хүрээнд Ингэт толгойн дурсгалт газарт томоохон судалгаа эхлүүлсэн. Хүн чулуун хөшөөнөөс гадна толгойн эргэн тойрны хадан дээрх бурхны зураг, толгой дээрх туурийг малтан судалсан байна.
ШУА-ийн Археологийн хүрээлэн, Соёлын өвийн үндэсний төвийн судлаач Д.Содномжамц, Л.Мөнхбаяр, Б.Цогтбаатар, Г.Анхсанаа, Н.Нандин-Эрдэнэ, М.Ууганбаяр нар олдворуудыг судалж, өнөөдөр үр дүнгээ танилцуулав.
Ингэт толгойн орой хэсгийг зориуд тэгшилж, 30х40 хэмжээтэй талбай байгуулсан байжээ. Малтлага хийхэд 30 метрийн гүнээс барилгын материалууд, дээврийн ваар, дээврийн чимэглэл олсон байна. Барилгын ханыг хөөн судлаад 6.30х6.40 хэмжээтэй барилга байсныг тогтоожээ.
Ингэт толгойн хүн чулуун хөшөө анх толгойн орой дээр байсан ч социализмын жилүүдэд сумын сургуулийн хашаанд байрлуулсан.
1970 онд Ю.Цэдэнбал дарга тухайн суманд айлчлах үедээ чулуун хөшөөг үзсэн нь гэрэл зураг болон үлдсэн түүхтэй. Удалгүй хүн чулууг анхны байршилд нь буцаах шийд гарч, трактораар чирсэн байна.
Энэ үед хөшөө ихээхэн гэмтсэн байх магадлалтай. Учир нь хөшөөний хоёр чих унажээ.
Мөн Түрэгийн үед хамаарах, Цагаан өвгөний хүн чулуун хөшөө олсон нь маш ховор, өвөрмөц олдворт тооцогдох аж.
Гандангийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан Ингэт толгойн хүн чулуун хөшөөг Бурхан багшийн дүр гэж үзэж байгаагаа дараах үндэслэлээр нотолсон юм. Түүний илтгэлийг хүргэж байна.
-Сэлэнгэ сумын нутгийн иргэд энэ хүн чулууг ихэд биширч, сүсэглэн Далхвандад гэж нэрлэдэг. Далхвандад нь эрхэндээ байлгах дайны шүтээн юм. Бурхан багшийг босоо хэлбэртэй бүтээх бурхны шашин дэлгэрсэн орнуудад түгээмэл байдаг.
Энэтхэгийн хаан Бурхан багш Тэнгэрийн оронд заларсны дараа ихэд гашуудан, Бурхан багшийг Тэнгэрийн орноос заларч байгаагаар нь хамгийн анх босоо дүрийг нь зандан модоор бүтээлгэжээ. Энэ хөшөө Зандан Зуу гэдэг нэртэй. Ер нь бурхан багшийн хөргийг Зуу гэж нэрлэдэг. Бурхан багшийн босоо хөшөө бүтээх соёл Энэтхэг, Хятадаар дамжин Монголд нэвтэрч, одоо Буриадад Бурхан багшийн босоо хөшөө бий.
Энэ хүн чулууг яагаад Бурхан багш мөн гэж үзсэн гэхээр хувцас, мутрын байрлал, нүүрний байдал, толгой дээрх овоолсон үс зэрэг нь Азийн бусад орнуудад бүтээсэн хөшөөтэй төстэй байна. Бид чухам аль үед бүтээсэн хөшөөтэй илүү адил байгааг харьцуулан судалсан. Афганистанд маш том хэмжээтэй, уулыг ухаж бүтээсэн Бурхан багшийн хөшөө бий. Мөн Хятадын Юнган агуйд Умард Вэй улсын үед бүтээсэн бурхад бий. Ингэхэд Умард Вэй улсын үед бүтээсэн Бурханы хөшөөтэй илүү адилхан байна. Энэ улсыг Монгол угсаатнууд байгуулсан.
Бурхан багшийн номт дээл буюу орхимжийг эрт цагт тод улаан гэх мэт өөр өнгөөр ялган будах уламжлалыг бусад улсууд дахь хөшөөнөөс харж болно. Ингэт толгой дахь хүн чулуун хөшөөг сүүлийн жилүүдэд иргэд ихээхэн бохирдуулсан тул будаг ашигласан эсэхийг судлахад хэцүү. Гэхдээ хормой хэсэг өөр өнгөтэй нь харагддаг. Баяр гуай 1990-ээд онд хүн чулуун хөшөөний зургийг авсан байдаг. Тэр зурагтай одоогийн зургийг харьцуулахад хөшөө ихээхэн бохирдсон нь илт.
“Өв соёлын Голомт” төслийг Голомт банкнаас санаачлан хэрэгжүүлж байгааг дурдсан. Тус банкны Маркетинг, олон нийттэй харилцах газрын захирал Н.Очирхуяг өнөө өглөө эхэлсэн эрдэм шинжилгээний хурлын нээлтэд оролцов. Тэрээр
“Монгол Улс зуун зуунаар тоологдох алтаар бичигдэх түүх шастиртай, төр улс, эдийн засаг, соёл, шашны гол төв, манлайлагч улс үндэстэн байсан. Энэ бүхнийг эдүгээ цагт Монголчууддаа, цаашлаад дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, нотлон харуулах нь чухал. Үүнд археологийн олдворууд буюу түүхийн тулгар сурвалжуудын нэг болох эд өлгийн олдворууд нэн чухал үүрэгтэй.
Энэхүү эд өлгийн олдворуудыг нээн илрүүлэх, хөдөлшгүй баримтаар нотлох хүндтэй бөгөөд амаргүй ажлыг хэрэгжүүлж буй ШУА-ийн дэргэдэх Археологийн хүрээлэн, Эрдэм соёлын хүрээлэнтэй хамтран гурав дахь хэрэгжүүлж байна. Энэ төсөл 100 жил үргэлжлэх ёстой бол тэр хугацаанд хамт байж, төслийг санхүүжүүлсээр байна” гэв. “Буддын шашин ба археологи” олон улсын эрдэм шинжилгээний хурал маргааш үргэлжилнэ.