АНУ-ын Флоридад амьдардаг нэгэн эр гахайн шүүрхий мах идэж, түүнээс гарсан өт тархинд нь өндөглөсөн байжээ. Түүний тархинд өтний өндөг байгаа нь бага зэрэг чанаж болгосон гахайн мах идсэнтэй холбоотой байж магадгүй гэж эмч нар үзжээ. 52 настай эр дөрвөн сарын турш мигрень буюу байнга толгой өвддөг өвчтэй байсан ба сүүлдээ эмэнд ч дарагдахгүй, өвдөлт нь ихсэж бүр хүндэрсэн тул арга буюу эмчид ханджээ.
Эмч нар түүний толгойн өвчний шалтгааныг тодорхойлоход дутуу болгосон гахайн махнаас үүдэлтэй туузан хорхойн авгалдайнууд тархинд нь байжээ.
Тархины зургийг авахад түүний тархинд олон тооны уйланхай буюу шингэнээр дүүрсэн уут харагджээ. Эмч нар түүнийг төрөлхийн мэдрэлийн уйланхай гэж нэрлэгддэг ховор мэдрэлийн эмгэгтэй байж магадгүй гэж таамаглаж байсан ч наргийн шинжилгээ хийхэд энэ нь нейроцистицеркоз хэмээх халдвар үүсгэсэн шимэгч туузан хорхойн авгалдай болохыг тогтоосон.
Цистицеркоз гэдэг нь гэдэсний туузан хорхойн өндөгийг залгихад тохиолддог шимэгч эдүүдийн халдвар юм. Дараа нь туузан хорхойн өндөг нь хагарч тархи, булчин болон бусад эд эсийг гэмтээж, өндгөө шахдаг гэж АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээллээ.
Энэхүү өвчтөн халдвар авах өндөр эрсдэлтэй газар очиж байгаагүй, гахайтай ойр байдаггүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй газар амьдардаггүй ч тэрээр бага зэрэг чанаж болгосон, шаржигнуургүй гахайн мах иддэг зуршилтай гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь түүний халдвар авах шалтгаан хэмээн таамаглахад хүрчээ.
Эх сурвалж: CNN