УИХ-ын БШУ-ны байнгын хорооны хуралдаанаар төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцыг хэлэлцэв.
Боловсрол, шинжлэх ухааны сайд дараах мэдээллийг өгөв.
-Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт жил бүр боловсролын салбарын 100-гаас доошгүй тооны цэцэрлэг, сургуулийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламж болгон шинэчлэх зорилт тавьсан.
Улсын Их Хурлын 2020 оны 30 дугаар тогтоолоор “Эрдэнэт” төрийн өмчит үйлдвэрийн газраас 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлэн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж ажиллаж байна.
Нийт 17 аймгийн 297 суманд төсөл хэрэгжиж байна.
Төслийг бүрэн дуусгах нэмэлт санхүүжилт болох 60 тэрбум төгрөгийн төсвийг баталж, нийтдээ 160 тэрбумын санхүүжилтээр ариун цэврийн байгууламжийг шийдвэрлэж байна.
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн идэвх, санаачилгаар, “Эрдэнэт” үйлдвэрийн санхүүжилтээр хэрэгжиж буй төслийн хүрээнд нийтдээ 820 орчим сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг шинэчилнэ. Улсын хэмжээнд 233 цэцэрлэг, ерөнхий боловсролын 337 сургууль, 250 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно.
Нийт 17 аймгийн 297 суманд төсөл хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын гурван цэцэрлэг тутамд, ерөнхий боловсролын хоёр сургууль тутмын нэгд төсөл хэрэгжинэ.
Түлхүүр гардуулах нөхцөлт гэрээтэй нэгдүгээр ээлжид 172 объектод ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулснаас 116 нь ашиглалтад орсон. Байнгын объектыг ашиглалтад оруулах Улсын комисс томилсон ч орон нутагт цас их унасан шалтгаанаар комисс ажиллаж чадаагүй. Үлдсэн 48 объектын ажлын гүйцэтгэл 88 хувьтай байна. Төслийн хоёрдугаар ээлжинд 15 аймгийн 42 сумын 135 объектоос 125 нь ашиглалтад орсон. Гуравдугаар ээлжийн угсралтын ажлын гэрээг байгуулж, хоёр аймгийн таван объект ашиглалтад орж, 10 аймагт ажил эхэлсэн. Эхний санхүүжилтийн тендерүүд зарлагдсан гэсэн юм.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Б.Баярсайхан намрын чуулган завсарласны дараа тойрогтоо ажиллахдаа барилгын ажилтай танилцаж, гүйцэтгэлийг шалгаж үзээсэй гэв.
Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, нүхэн жорлонгийн асуудал манай улсын эмгэнэл юм. Үүнийг дагасан гэдэсний халдварт өвчин, хүчирхийлэл, өвлийн хүйтэнд даарах гэх мэт олон хүндрэлтэй.
Гүйцэтгэлийг яаравчлах, бүрэн дүүрэн ашиглалтад оруулах хугацааг тодорхой болгох шаардлагатай. Сэлэнгэ аймгийн нэг сургуулийг хамруулах боломж байна уу гэсэн хүсэлт ирсэн.
Мөн Ерөө сумын сургууль нүхэн жорлонтой, шинэчилнэ гэсэн боловч гүйцэтгэл “тэг” байгаа нь ямар учиртай юм бол хэмээв. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Ч.Ундрам, Б.Баярсайхан нар энэ төсөлд ихээхэн үүрэгтэй оролцсоныг онцолж, эхний ээлжийн тендерийг зураг төсөлгүй зарласнаас дахиж зурах шаардлагатай болсон. Салбарын сайдын хувьд хар толгойгоороо хариуцна гэдгээ өмнө нь хэлсэн. Одоо ч хэлнэ. Ирэх хавар гэхэд бүх асуудлыг шийднэ гэв.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа, барилгын, технологийн салбарын мэргэжилтнүүдтэй уулзсаны үндсэн дээр уг ажлыг эхлүүлсэн ч сайдын хэлснээр “Мордохын хазгай” гэгч болж, эхний ээлж удааширч, гүйцэтгэл дутуу үлдсэн. Улсын комисс хүлээж аваад ярилцахаар хариуцах эзний асуудал хөндөгддөг.
Цаашид тухайн сургууль арчилж, тордож, хариуцаж явах нь тодорхойгүй байгааг анхаараарай гэхэд Боловсрол, шинжлэх ухааны сайд, ажил удааширсан тухайд хүлээн зөвшөөрнө, энэ тухай дахиж яримааргүй байна. Зарим газар гэрээ цуцалсан тохиолдол бий гээд яамнаас нэмэлт мэдээлэл өгөв.
Гэрэл цахилгаан тасарсан үед, хүйтний улиралд ажиллах горимтой ариун цэврийн өрөөнүүдийг бариулах шаардлага тавьж, цоожлоод явчихдаг, цагийн хуваарьт оруулдаг зэрэг зөрчил гаргахгүй, байнгын ажиллагаатай, урсгал зардлыг хариуцуулахад анхаарч байна.
Нэг суман дахь сургууль, цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг цогцоор нь шийдэхийг хичээж, төлөвлөж ажиллаж байна хэмээн Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хариулсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалмаа ариун цэврийн байгууламжуудыг цаашид хэвийн ажиллуулахад хэрхэн анхаарч, хэвийн үйл ажиллагааг хангасан, сантехникийн мэргэжлийн боловсон хүчний нөөц бэлтгэсэн эсэхийг лавлахад, төслийг Аймгийн Засаг дарга нар хариуцаж байгаа гэв.