Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 2-ны байдлаар шар усны долоон дуудлага, мэдээлэл ирж, холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллав. Тодруулбал,
- Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 3-р хэсэгт айлын хашаа усанд автсан дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан 7 тонн ус,
- Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн алба хаагчид ажиллан 800 тонн ус,
- Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа орчимд айлуудад шар ус орсон дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан, 37 тонн ус,
- Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар байрны урд хэсэгт шар ус тогтож, иргэд зорчиход хүндрэлтэй нөхцөл үүссэн дуудлагаар тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид ажиллан 22 тонн ус,
- Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, “Хилчин” хотхоны хойно айлын хашаанаас тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 4 тонн ус,
- Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Төмөр замын 71 дүгээр байрны урд ГУББГ-аас албан хаагчид 36 тонн ус тус тус соруулсан.
Мөн Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны арын гудамжинд далан хальж, айлын хашаанд ус орсон гэх дуудлагын дагуу ГУББГ-аас үзлэг хийж, зөвлөгөө өгөв гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.