Баянгол дүүргийн Засаг дарга асан Ө.Сумъяабаатар цахим хуудсандаа “Миний нэр төрд халдсан гүтгэлгийн шинж чанартай худал мэдээллийг улс төрийн зорилгоор олон нийтэд мэдээлж байна" хэмээн мэдэгдэл гаргажээ. Мөн энэ асуудлаар холбогдох хүмүүсийг хуулийн байгууллагад хандана гэжээ.
Өнгөрсөн сарын 31-ны өдөр БГД-ийн ИТХ-ын төлөөлөгч П.Өлзийнаран хотын дарга Д.Сумъяабазар Баянгол дүүргийн засаг даргыг огцруулсныг эсэргүүцэн Тусгаар тогтнол ордны гадаа суулт зарласан юм.
Тэрээр “Хотын дарга Д.Сумяабазар Баянгол дүүргийн засаг даргыг огцруулсан. Гуравдугаар сарын 29-нд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хуралдсан. Тэр өдөр Ардчилсан нам, МАН-ын зарим ИТХ-ын төлөөлөгчид тус засаг даргыг огцруулах хүсэлт гаргасан байв. Хуралд ирсэн төлөөлөгчид уг хүсэлтийг судалж хуулийн дагуу хурлын хороод шийдье гэсэн юм. Гэтэл судлуулахгүй, хугацаа байхгүй гээд тухайн хуралд хэлэлцэхийг шахсан.
Тэнд байсан хэсэг төлөөлөгчид энэ асуудлыг хурлын хороод ажиллуулан, дүгнэлт гаргаж шийдье гэтэл цөөнхөөрөө ярилцаад шийдчихсэн. Энэ нь хууль зөрчөөд байна. Нийслэл хотын дарга чинь нийслэлийн намын хорооны дарга шүү дээ. Энэ хүнийг хууль, намын дүрмийн дагуу ажиллах байх гэсэн чинь урд шөнө хулгайч нохой шиг шийдвэр гаргачихсан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийн долоо, найман заалт зөрчиж байна.
Баянгол дүүргийн засаг дарга Ө.Сумъяабаатарыг огцруулах хүсэлтийн утга нь ямар ч үндэслэлгүй. Жишээ нь 1000 машины зогсоолыг хүнсний ногоо худалдаачдад төлбөртэй түрээсэлсэн гэж байгаа юм. Гэтэл тэр хүмүүсээс нэг ч төгрөг аваагүй. Харин ногоо худалдаачид маш их хог гаргаж байсан тул өөрсдөө зохион байгуулалттай хогийн мөнгө хураан ачуулсан л явдал байсан" гэсэн юм.
Баянгол дүүргийн ИТХ нийт 41 гишүүнтэй юм. Мөн Ө.Сумъяабаатар нь 2020 онд Баянгол дүүргийн засаг даргаар сонгогдож байжээ.