“Zoom”-ийн жижиг бизнесүүд, хэрэглэгчдэд зориулсан цахим худалдааны борлуулалт санхүүгийн жилийн II улиралд 479.2 сая ам.доллар болж, 4.3 хувиар буурчээ
“Zoom” жилийн орлогын урьдчилсан төсөөллөө өсгөсөн нь тус компанийн байгууллагуудад чиглэсэн бүтээгдэхүүний борлуулалтаа нэмэгдүүлэх зорилтод ахиц гарч буйн илрэл болж байна.
2024 оны нэгдүгээр сараар эцэслэгдэх санхүүгийн жилийнх нь орлогын хэмжээ 4.5 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй гэж тус компани даваа гарагт мэдээлжээ. Өнгөрсөн тавдугаар сард “Zoom” компани борлуулалтаа 4.48 орчим тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолж байсан юм.
“Zoom” өсөлтөө хадгалж үлдэхийн тулд томоохон бизнесүүдэд зориулан хиймэл оюун ухааны дэвшлийг ашигласан гар утасны платформ, хэрэглэгчийн үйлчилгээний систем, хуанли болон чат аппликэйшнүүдийг гаргаж байгаа аж. Мөн тус компани хиймэл оюун ухаан ашигласан “Anthropic” старт-ап компанид хөрөнгө оруулсан бөгөөд ажлын байрны харилцааны платформ “Workvivo”-ийг худалдан авах болсноо зарласан байна.
“Zoom” компанийн санхүүгийн жилийн II улиралд компаниудад хийсэн борлуулалтын орлого 10 хувиар нэмэгдэж, 659.9 сая ам.доллар хүрсэн нь шинжээчдийн таамаглалыг давсан үзүүлэлт боллоо. Харин жижиг бизнесүүд болон хэрэглэгчдэд зориулсан цахим худалдааны борлуулалт 479.2 сая ам.доллар болж, 4.3 хувиар буурсан байна.
Калифорни мужийн Сан-Хосед төвтэй тус компани долоодугаар сарын 31-ний өдрийн байдлаар 218 мянга 100 үйлчлүүлэгчтэй болсон нь өмнөх жилийн мөн үеэс 6.9 хувиар өссөн үзүүлэлт боллоо.