Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хангай нуруунаас эхтэй Орхон, Идэр, Түй, Чулуут, Хүнгүй зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-70 см нэмэгдсэн байна.
Орхон /Орхонтуул, Сүхбаатар/, Хараа гол /Дархан хот/, Халх /Ялалт баг/ орчимд үерийн түвшинг 5-40 см СЭЛБЭ гол /Санзай орчимд үерийн түвшинг 5 см давсан байна. Харин ТУУЛ гол /Лүн сум/ орчимд үерийн аюултай түвшинг 33 см даван үерлэсэн хэвээр байна.
Маргааш буюу 8 дугаар сарын 3-ны өдөр Дэлгэрмөрөн гол Мөрөн хот, Чулуут гол Өндөр-Улаан сум орчмоор усны түвшин 10-40 см нэмэгдэх хандлагатай байна. Мөн баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, аадар бороо орно.
Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулав.