Олон улсын давсны зах зээл 2020 онд 28.5 тэрбум ам.доллар хүрсэн бол 2026 онд 32 тэрбум ам.доллар хүрэх төлөвтэй байна
Хүнсэнд хэрэглэгдэхийн зэрэгцээ ашигт малтмалын төрөлд багтдаг түүхий эд бол давс. Дотооддоо хангалттай нөөцтэй ч импортоос хэт хамааралтай байгаагийн цаана бодлогын болоод зах зээлийн ямар асуудал байгаа нь эрхгүй анхаарал татна.
Айлаас эрэхээр авдраа уудал…
Монголын Геологийн холбооны мэдээллээр Монгол Улсын давс, мөсөн шүүний жилийн хэрэглээ 20 мянга орчим тонн. Үүнээс 14 мянган тонныг нь импортоор авдаг бөгөөд үүнд 2021, 2022 онд нийт 4.5 сая ам.доллар зарцуулсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурджээ.
Хүн нэг хоногт таван грамм давс хэрэглэх ёстой гэсэн ДЭМБ-ын зөвлөмж бий. Гэтэл монголчууд хэрэгцээнээс давсан хэрэглээтэй буюу хоногт 11 грамм давс хэрэглэдэг аж. Үүнийг жишсэн хүн амын тоогоор бодвол жилд 11.5 мянган тонныг хэрэглэж байгаагаас 9.6 мянган тонныг нь импортоор авч буйг ХХААХҮЯ, ҮСХ-ны судалгааны тайланд дурджээ.
"Монгол орны давсны нөөц баялаг" номд бичсэнээр “1940-1943 онд Н.А.Мариновын удирдлага дор Монголын Дорнод хэсэгт явуулсан геологийн болон хөрсний судалгааны явцад хоолны давс, мөсөн шүүний олон тооны ордууд нээгдэж судлагдсан. Тухайн үед Монгол Улсад үйлдвэрлэл хөгжиж үйлдвэр комбинат, мах комбинат, шилний үйлдвэр, арьс шир боловсруулах үйлдвэр баригдан ашиглалтад орж тэдгээрт импортын янз бүрийн давс хэрэглэдэг болсноор энэхүү түүхий эдийг эрж олох, нөөцөө арвижуулах зайлшгүй шаардлага тулгарсан” аж.
Ардын хувьсгалаас хойш Монгол Улс давсны ашигт малтмалыг стратегийн түүхий эдэд тооцож байв. Харин Ашигт малтмалын тухай шинэ хуультай болсноор “Химийн түүхий эд” хэмээн онцлон тогтоожээ.
Геологич Ж.Сумъяа “Импортоор авч буй иоджуулсан давс нь хүний биед ач холбогдолгүй, хамгийн хямд үнэтэй давс” гэдгийг онцолж байлаа.
2000-аад оны эхэн үед “Иод дутагдалтай тэмцэх хөтөлбөр”-ийн хүрээнд давсны 10 орд газар тодорхой болж, иоджуулсан давсны 21 үйлдвэр байгуулагджээ. 2004 оны “Эх хүүхдийн хоол тэжээлийн байдалд үнэлгээ өгөх” үндэсний судалгаагаар хүн амын иод дутлын эмгэгийн тархалт 13.8 хувь болж бууран айл, өрхийн 74.4 хувь нь иоджуулсан давс тогтмол хэрэглэдэг болсон байна. Ийнхүү олон улсын жишиг үнэлгээгээр Монгол Улс иод дутлын эмгэгийн дунд зэргийн тархалттайгаас хөнгөн зэргийн тархалттай улсад хамаарах төлөв тогтоож байжээ.
2005 оноос хойш дотоодын цөөн тооны аж ахуйн нэгжүүд давс, мөсөн шүүний ордуудыг түшиглэн үйлдвэрлэл эрхэлж байна. Гэвч БНХАУ-аас хямд үнэтэй, чанар муутай давс их хэмжээгээр оруулж ирснээс борлуулалт буурч, дампуурах эрсдэл үүсэж буйг Монголын Геологийн холбооны тайланд дурджээ.
“Сондог” ХХК-ийн Менежер Б.Буянбат “Дотоодод үйлдвэрлэсэн давсны эрэлт бага. 2021, 2022 онд хил хаалттай байсан учраас давсны борлуулалт өндөр байлаа. БНХАУ-аас импортоор авч буй давс нь хиймэл усан санд тарьж авсан байдаг. Гэвч хүмүүс иоджуулсан гэх импортын цагаан давсыг хэрэглээд сурчихсан байна. Манай компанийн хувьд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Дунд голын уурхайгаас давс олборлож, дөрвөн төрлөөр гаргадаг. Жилдээ 300-400 тонн давс үйлдвэрлэх хүчин чадалтай ч эрэлтээс шалтгаалан 100 тонныг л үйлдвэрлэдэг” хэмээн онцолж байв.
Ховд аймгийн Дөргөн суманд “Эко давс”-ны үйлдвэрийн давс нь байгалийн гаралтай, нарийн ширхэгтэй, усанд хурдан уусдаг, химийн найрлагагүй гэдгээрээ давуу талтай. Тус сумын Засаг дарга Л.Цэдэн-Ишийн хэлснээр энэхүү цех нь жилд 3000 тонн давс олборлодог ба тонн тутмыг нь 150 мянган төгрөгөөр худалдаалдаг аж.
Иоджуулсан, жамц, Шүдэн уулын ягаан, нуурын давс, гималайн давс нь дотоодод борлуулалтаараа тэргүүлж байна
Давсны зах зээлийн боломжийг олж харсан томоохон компанийн жишээ гэвэл “Грийн Групп” юм. Тус компанийн “Талын Монгол” брэнд нь Шүдэн уулын давсыг олборлож жилд 10 тонн давс үйлдвэрлэдэг байна. “Дэлхийд уулын давсны орд олон байдаг ч хүнсний зориулалттай нь Гималай уул, Тангины уул, Шүдэн уул юм. Монгол Улсын байгалийн давсны найрлагад 96 хувь нь натри, үлдсэн дөрвөн хувь нь хүний биед хэрэгтэй элементүүд байдгаараа онцлог” хэмээн тус компани танилцуулгадаа дурджээ. Мөн олон улсын давсны зах зээл 2020 онд 28.5 тэрбум ам.доллар хүрсэн ба 2026 онд 32 тэрбум ам.доллар хүрэх хандлагатай байгаа аж.
Төрийн анхаарлын гадна шахуу үлдсэн давсны салбарыг хөгжүүлснээр экспортын орлого олж, эдийн засгийг төрөлжүүлэх талд ахиц гаргах боломж байгааг харуулсан сүүлийн жишээ япончуудтай холбоотой байна. Япон улсын “Kumagai Master Thachers” компанийн төлөөлөгчид Шүдэн уулын давсыг бүтээгдэхүүн болгож, Япон руу гаргах зөвшөөрөл аваад буйгаа өнгөрсөн сард Увс аймгийн Засаг даргатай уулзах үедээ танилцуулсан юм.