60 ЖИЛИЙН ДАРААХ ҮЕР
2023 онд монголчууд тэр дундаа Нийслэлийн иргэдэд тохиолдсон сургамжтай бөгөөд харамсалтай үйл явдлын нэг бол энэ зуны үер. Энэ нь 60 орчим жилийн дараа Улаанбаатар хотод нүүрлэсэн томоохон үер болсон төдийгүй үүнийг даган хот төлөвлөлт, газар олголт, жорлон зэрэг олон асуудлыг хөндөж эхэлсэн.
Тухайлбал голын ай сав газарт барьсан “S’Outlet”, “Aqua Garden”, Шунхлай шатахуун түгээх станцыг албадан буулгах захирамж гарав. Түүнчлэн үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг гүйцэтгэсэн. Цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор үерийн аюул ойр ойрхон тохиож, улмаар хот төлөвлөлтийн асуудлыг дахин авч үзэх шаардлагатайг албаныхан мэдэгдсэн.
Тодруулбал олон тооны газар олголтыг зохион байгуулсан, зөвшөөрөлгүй барьсан барилгын асуудал зэрэг нь хот төлөвлөлтийг зохион байгуулалтгүй болгосон талаар ярьсан юм.

ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮДИЙН ХАРИЛЦАН АЙЛЧЛАЛ
Өнгөрч буй онд Монголд гаднын төрийн тэргүүнүүд айлчлан ирж, манай улсын Ерөнхийлөгч ч хэд хэдэн улс руу төрийн айлчлалууд хийлээ. Тухайлбал тавдугаар сард Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон хүрэлцэн ирж, хоёр улс худалдаа, эдийн засаг, сансар судлалын салбарт хамтран ажиллахаар тогтсон. Талууд 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын төрийн тэргүүний түвшинд Монгол Улсад хийж буй анхны айлчлал болсноороо онцлог.
Түүний айлчлалаас таван сарын дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсыг зорьсон. Үр дүнд Монгол Улсын Засгийн газар, Францын “Орано майнинг САС” компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний урьдчилсан хэлцлийг хийж, гарын үсэг зурав.
Энэ оны бусад онцлох айлчлалаас дурдвал, дөрөвдүгээр сард Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргийн хамт Монгол Улсад хүрэлцэн ирсэн. Мөн Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис айлчиллаа. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францаас гадна Вьетнам, Лаос улсад мөн төрийн айлчлал хийсэн юм.

АЮУЛЫГ СӨРЖ ТҮМНИЙГ АВАРСАН, АВРАГЧИЙН АЛДАР БАДАРТУГАЙ
2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Туркийн зүүн өмнөд нутагт 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас олон мянган хүн амь үрэгдэж, нурсан барилгын тоо хэдэн мянгаар тоологдсон харамсалтай явдал тохиов. Уг үйл явдалд Монгол Улсын Засгийн газрын зүгээс гүн эмгэнэл илэрхийлж эмч, сувилагч, алба хаагч, эрэлч ноход нийлсэн 35 хүний бүрэлдэхүүнтэй аврах багийг илгээсэн билээ.
Манай улсын аврах баг Турк улсад 10 хоногийн хугацаанд 20 орчим цэгт ажиллаж нийт найман хүний амь насыг авран хамгаалж, 19 цогцсыг холбогдох байгууллагад, мөн 20.000 доллар болон үнэт эдлэлийг цагдаагийн байгууллага, ар гэрт нь хүлээлгэж өгч, эрэлч нохойн тусламжтайгаар 45 цогцсыг илрүүлж өндөр хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж чадсан юм.
Түүн дотор Балу, Марта эрэлч нохдыг шагшин магтъя. Тэд “эрэлч”-ийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд гамшигт өртөж, нурамд дарагдсан иргэдийг хайж олох, хүний нүдэнд үзэгдэхгүй, гар хүрэхгүй хэсэгт хурдан, шаламгай, чин үнэнчээр ажиллажээ.
Харин аврах багийн эмнэлгийн бүлэг нийт 649 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж, гамшигт нэрвэгдсэн 115 хүний гар, хөл хугарсан, шоконд орж дотор эрхтний гэмтэл авсан байсныг эмчилжээ. Тэд аюулыг сөрж түмнийг аварсан энэ цагийн, 2023 оны баатрууд билээ. ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан “Эрэн хайх, аврах баг”, хурандаа Ж.Сүх-Очироор ахлуулсан Батлан хамгаалах яамны “Эмнэлгийн бүлэг”-ийг Монгол Улсын Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагнасан юм.

И- МОНГОЛИАД АЛДАА ГАРЧ ТӨРЖ ҮЗЭЭГҮЙ ХҮН ТАВАН ХҮҮХЭДТЭЙ "БОЛОВ"
Өнгөрсөн хоёрдугаар сард Засгийн газраас хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгох тухай шийдвэр гаргасан билээ. Үүнтэй холбоотойгоор иргэд И-Монголиа, И-Халамж зэрэг цахим сайтаар мэдээллээ шалгахад алдаатай, зөрүүтэй байгаа асуудал үүссэн юм.
Өрхийн мэдээлэл, хэдэн хүүхэдтэй эсэхээ цахимаар мэдээллээ илгээсний дараа хүүхдийн мөнгө авах боломжтой байв. Гэтэл төрд байгаа иргэдийн мэдээлэл алдаа зааж, төрж үзээгүй хүн таван хүүхэдтэй болсон гэх мэдээлэл гарч байсан юм.
Тус асуудлаар иргэд багагүй бухимдаж, ээжүүдийн төлөөлөл жагсан, мэдэгдэл гаргаад байлаа. Тэд “Засгийн газраас нийт хүүхдийн 91 хувь хүүхдийн мөнгө олгохоор шийдвэрлэж, бүрэн олгосон гэж мэдээлсэн боловч өрхийн орлого нь 3.5 сая төгрөг хүрэхгүй, хагас бүтэн өнчин болон өрх толгойлсон эцэг эхтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олноор хүүхдийн мөнгөнд хамрагдаж чадаагүй байна. Ямар шалгуур үзүүлэлтээр хүүхдийн мөнгөнөөс хасагдсаныг тодруулахад хариулт өгөх төрийн байгууллага алга байна” гэсэн юм.
Цахим Монгол Улс гэж нэрийдээд байсан ч өрхийн мэдээллээ засуулахын тулд хороо, дүүрэг, улсын бүртгэл дээр биеэрээ очих шаардлага тулгарсан билээ.

2023 ОН МОНГОЛ УЛСЫН ХУВЬД АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЖИЛ БАЙЛАА
2023 онд Монголд 600 мянга орчим жуулчин ирж нэг тэмбум ам.долларыг дотоодын эдийн засагт оруулжээ. Зорилтот зах зээлийн орнуудад Монгол Улсыг сурталчлах хэд хэдэн арга хэмжээнүүд зохион байгуулагдахаас гадна Монголыг сурталчилсан кино, реалити шоу гадаадын орнуудад гарсан нь эергээр нөлөөлжээ. Үүнд Өмнөд Солонгосын одод буюу бидний нэрлэж заншсанаар Хан Ги Тэ тэргүүтэй алдартай жүжигчид оролцсон, JTBC телевизийн бүтээл “Шуудан ирлээ” /Couriers in Mongolia/ нэвтрүүлгийг дурдаж болно.
Мөн Nas Daily-ийн үүсгэн байгуулагч Нусейр Ясин Монголд ирсэн нь энэ жилийн аялал жуулчлалын онцлох үйл явдал байлаа. “Монголд зочлох жил”-ийг зарласантай холбоотойгоор Соёлын яам 70 сая гаруй дагагчтай Nas компанийн үүсгэн байгуулагч, видео контент бүтээгч Нусейр Ясиныг Монголд урьсан юм.
Тэрбээр олон улсын контент бүтээгчдийн Nas Summit арга хэмжээг зохион байгуулахаас гадна түүний баг хамт олон Монголыг олон улсад сурталчлах зорилгын хүрээнд манай улсын талаар зургаан цуврал контент гаргасан.
Энэ жил Монгол оронд зочилсон зарим жуулчны сэтгэгдлээс хүргэж байна.

БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ДУУЛИАН
Боловсролын зээлийн сангийн албаны дарга асан О.Сийлэгмаа тус сангийн хууль бус үйл ажиллагаа, зөрчлийн талаарх шүгэл үлээсэн. Мэдээлэлд ойр өндөр албан тушаалтнууд өөрсдийн хүүхдээ тэтгэлэгт хамруулдаг, сайд нарын тушаалаар зээлийг үндэслэлгүй тэглэдэг, шалгуур хангаагүй хүмүүст ч зээл олгодог, шаардлага хангах нэгэнд боломж олгодоггүй байсан талаар тэр мэдээлсэн.
Дээрх зээлдэгчийн 90 хувь нь өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хамаарал бүхий этгээдүүд. Мөн дээрх магистр зэргийн 196 тэрбум төгрөгийн зээлийн 40 хувийг буюу 867 оюутны зээлийг чөлөөлсөн байдаг. 2008 оноос хойш үе үеийн Боловсролын сайд нарын шийдвэрээр зээлээс чөлөөлсөн ба 2012-2016 онд хамгийн олон буюу Л.Гантөмөр сайд асан 10-аад тушаал гаргаж 435 хүүхдийн зээлийг тэглэжээ. Үүний дараа Боловсролын зээлийн сангийн зээл олголт, шалгаруулалтыг хүний оролцооноос ангид буюу цахим болгох чиглэлээр ажиллах талаар Засгийн газрын шийдвэр гарсан. Жишээ нь энэ сангийн зээлд тэнцэхийн тулд 11 үе шат дамждаг ба дамжлага бүрдээ хүний оролцоотой байжээ.
Боловсролын зээлийн сангийн 16 жилийн хугацааг хамарсан шалгалт хийжээ. Шалгалтын явцад Боловсролын зээлийн сангийн архивын зарим баримт байхгүй, дутуу байгаа нь хүндрэл учруулж байна хэмээн хэрэг дээр ажилласан мөрдөн байцаагчид хэлжээ. Мөн Боловсролын зээлийн сантай холбогдуулан 3000 хүнээс мэдүүлэг авсан байна. Шалгалтаар гадаад хэлний бэлтгэлдээ сурснаас хойш цааш сурсан эсэх нь тодорхойгүй, Монголд эргэж ирээгүй, IELTS, TOEFL-ийн шалгалтын материал нь дутуу гэх мэт зөрчил нийтлэг илэрчээ. Боловсролын зээлийн сангаас зээл авч суралцсан иргэдийн мэдээллийг ил болгосноос хойш долоо хоногийн дотор 320 мянган ам.доллар буюу 1,1 тэрбумыг эргэн төлжээ.

ЭГЭЛ УЯАЧИЙН ЭВ ТААРСАН УЯА
Энэ жилийн буюу, Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадмын халуун сэдэв хар үрээ, хөдөөгийн хөх уяач Э.Улаанхүү байв.
Цагаан хөтөл даваад шүдлэн ороод ирлээ. Түрүүлж, аман хүзүүдэх хоёр үрээний хөл барианы цагаан зураас дээр зэрэг гишгэв. Баяр наадмын дүрмийн дагуу морь бариач зөв талд давхиж яваа морины жолоог татаж, түрүүлсэнд тооцох ёстой байв. Гэвч яагаад ч юм буруу талд яваа зэгэл үрээний жолоог татчихсан.
Хурдан морины комиссынхон ч эхлээд зэгэл үрээг түрүүлсэн гэж мэдэгдсэн ч олны эсэргүүцэл, эгдүүцэл, шүүмжлэл, удаашруулсан бичлэг, дүрэм журмыг нь нэхэн сануулсан нотолгоонд үндэслэн шийдвэрээ буцааж, нөгөө талд З.Мэндсайхан ч жудаг зааж үрээнийхээ түрүүг Э.Улаанхүүд шилжүүлэх нь зөв хэмээснээр Дундговь аймгийн Луус сумын харьяат, Аймгийн алдарт уяач Эрдэнээгийн Улаанхүүгийн уясан хар шүдлэн төрийн наадамд түрүүлэв.
Ингээд түрүүлж, айрагдсан морьдоо хөтөлсөөр уяач, унаачид Төр цэнгэлдэх хүрээлэнд орж ирэхэд Э.Улаанхүүг харсан наадамчин олон уухайлан угтаж, баяр хүргэн шуугихад нар салхинд борлож, гандсаар наадмын өглөөг сэтгэл дотроо өөрийнхөөрөө зурагласан эгэл уяач эрхгүй нулимсаа арчиж харагдана лээ. Тэгээд “Төрийн наадамд морь түрүүлгээд түмнийхээ өмнө алхаж явах сайхан байдаг юм байна” гэхэд нь хамтдаа хоолой зангируулсан хүн олон байсан. Ээ дээ, эв нь таарвал ирэх жилийн наадмын түрүү хэнийх ч байж болохыг хар үрээ, хөдөөгийн хөх уяач Э.Улаанхүү нар ингэж харуулсан.
Малч удмаа залгамжлан орон нутагтаа амьдарч, морь унаж, уяж ирсэн эгэл жирийн залуугийн уяж хурдлуулсан шүдлэн төрийн наадамд түрүүлсэн нь монгол түмнийг цэнгүүлж, “жинхэнэ монгол наадам боллоо” гэх тодотголууд ч нийгмийн сүлжээнд олонтоо харагдсан юм.

“МУУ САЙН 76” 126 БОЛНО
"Муу л бол баруун хойд талын бор овоохой" гэгчээр үер буулаа, муу 76, утаанд хордлоо, муухай 76, түгжирлээ, тэнэг 76 гэдэг байлаа, бид. Харин ирэх жилийн сонгуулиас хойш сайн, муугийн алинд ч нэрийг нь цохох 76 биш 126 УИХ-ын гишүүнтэй болох хуулийг энэ онд баталлаа.
Тодруулбал, Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байна. УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно" хэмээн тусгаж, үүнийг дэмжих эсэх санал хураалтыг УИХ-ын гишүүдийн дунд явуулахад 62 гишүүн буюу 91.2 хувийн саналаар дэмжив. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 126 гишүүн сонгогдохоор болов. Ийнхүү Монгол Улс дөрвөн жилийн хугацаанд хоёр дахь удаагаа Үндсэн хуулиа өөрчиллөө.
Олон нийт энэ шийдвэрийг хоёр талтай хүлээж авсан. Нэг талд, одоо нэг УИХ-ын гишүүн 27 мянга орчим иргэнийг парламентад төлөөлж байна. Тэгвэл УИХ олон гишүүнтэй болсноор нэг гишүүний иргэдийг төлөөлөх чадвар сайжирна гэж зөвтгөв. Харин нөгөө талд зардал улам нэмэгдэнэ, “Идэж, уух гишүүдийн тоо л нэмэгдэнэ үү гэхээс иргэдийн амьдрал сайжрахгүй” гэж буруутгаж байв.
Зөв ч бай, буруу ч бай хууль нэгэнт баталж, бид ирэх сонгуулиар 126 гишүүн сонгохоор болсон. Одоо бид 76, үгүй ээ, 126 гэж хэрэлдэж, хэлэлцэхийн хооронд үг сөрж байхаар ирэх дөрвөн жил төрд намайг төлөөлөх хүнээр хэн хэнийг сонгох тухайг бодож, сонгогчийн боловсролдоо анхаарах нь илүү чухал билээ.

СПОРТЫН ШИНЭ ЭРИН ҮЕ ЭХЭЛЛЭЭ
Азийн 19-р наадам энэ оны есдүгээр сард Хятадын Ханжоуд болсон. Азийн наадам нь Дорнын орнуудын дөрвөн жил тутам хүлээдэг томоохон баяр цэнгэлүүдийн нэг бөгөөд Монгол улс багийн спортоор медаль хүртэж амжаагүй байв. Харин энэ жил 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хүрэл, эмэгтэй баг мөнгөн медаль хүртэж анхны амжилтын эзэд болов.
Мөн энэ жил анх удаа электрон спортын төрлүүд Азийн наадамд багтаж анхны аваргууд тодорсон юм. Электрон спорт сүүлийн 10 жилийн хугацаанд эрчээ авч олимпын төрөлд багтахаар яригдаж эхэлсэн ба ийнхүү биеллээ олж эхэллээ. Үүгээр ч зогсолгүй анх удаа болж буй электрон спортын Dota 2 төрөлд Монголын баг мөнгөн медаль хүртэж бас нэгэн түүхийн хуудсыг нээсэн.
Монголын электрон спортын хөгжил хурдацтай хөгжиж буйн баталгаа Азийн наадмаар тогтсонгүй. Тодруулбал Mobile Legends-ын дэлхийн аваргад анх удаа Монгол баг орсон, PUBG Mobile-ын дэлхийн аваргад монгол баг түрүүлж, мөнгө, хүрэл медалийг хүртсэн, CS2-ын Ази-Номхон далайн лигт анх удаа монгол баг түрүүлсэн, Азийн наадамд мөнгөн медаль хүртсэн Dota 2-ын баг шигшээ багуудын дэлхийн аваргад түрүүлсэн юм. Монголын багийн спорт болон электрон спортын ирээдүй дөнгөж эхэлж байна.

Х БОГД МОНГОЛООС ТОДОРСНЫГ АЛБАН ЁСООР ЗАРЛАВ
2023 оны эхэнд X Богд Монголоос тодорсон тухай мэдээлэл цахим орчинд түгж, онцлох сэдэв болсон. Бурхны шашны сүсэгтнүүд эл мэдээллийг үнэн гэвч нөгөө талд Богдыг хэрхэн тодруулсан бэ? гэх асуултууд хөврөв. Удалгүй Дээрхийн гэгээн IV Далай лам Х Богд Монголоос тодорсныг албан ёсоор зарласан юм.
Х Богд гэж хэн болох, хэрхэн тодруулсан талаар ШУА-ийн Философийн хүрээлэнгийн Шашин судлалын салбарын эрхлэгч, Доктор М.Батаатай манай сэтгүүлч Э.Энхмаа ярилцсан. Ярилцлагаас онцолбол “Богд гэдэг ойлголт монголчуудад XVI зууны үеэс бий болсон. Анхдугаар Богд болох Өндөр гэгээн Занабазар Чингисийн алтан ургийн хүн. Богд гэдэг бурхан шашны тэргүүнтэй дүйцэхүйц ойлголт. Үе үеийн богдууд тодорч явсаар VIII Богд 1924 онд таалал барьсан. Социализмын үед тухайн үеийн нам засгийн бодлогоор богдыг болон хутагт хувилгаадыг тодруулахгүй 1990 оны ардчилсан нийгэмд шилжсэн.
1999 онд IX Богдыг Монголд анх залж ирсэн. Богд 2012 оны гуравдугаар сарын 1-нд таалал барьсан. Таалал барихын өмнө өөрийнхөө гэрээслэлд дараагийн дүр буюу Х Богд Монголоос төрнө гэж айлдсан. Энэ үеэс эхлэн дараагийн дүр хэрхэх вэ гэдэг асуудал эрдэмтэд, лам хуврагууд болон сүсэгтэн олны анхаарал татсан.
Х Богд бол арван настай хүүхэд. Бурхны шашны маш нарийн уламжлалаар үе үеийн богдуудыг дээрхийн гэгээн Далай лам нар тодруулдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Дээрхийн гэгээн тодруулсан. Миний сонсож мэдсэнээр 2015-2016 онуудад Монголоос янз бүрийн газар оронд төрсөн 100 мянга орчим хүүхдийн нэрсээс хэд хэдэн удаагийн давтамжтай шалгуурыг хангаж, эцэст нь энэ хүүгийн нэр гарч ирсэн гэж үздэг” гэжээ. Хэдийгээр X Богдыг тодруулсан ч ширээнд нь залаагүй байна.

ШИНЭ АВТОБУС ХУДАЛДАН АВТАЛ, 1993 ОНД ҮЙЛДВЭРЛЭСЭН БАЙВ
Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд энэ онд 600 шинэ автобустай болохоор нийслэл төсөв тодотгосон. Энэ хүрээнд Daewoо үйлдвэрийн 80 автобусыг есдүгээр сард оруулж ирсэн. Гэвч шинэ автобусыг арлын дугаараар нь шалгахад 1993 онд үйлдвэрлэгдсэн байна хэмээн НИТХ-ын зарим төлөөлөгч мэдээлсэн юм. Үүнтэй холбоотойгоор иргэдийн дунд шүүмжлэл дагуулав.
Улмаар НТГ-аас иргэдэд шинэ хэмээн худалдан авсан автобуснуудаа төв талбайд нээлттэй танилцуулсан. Иргэд тал бүрээс нь тойрч үзэж, дотор зааланд сууж үзэж хуучин байна хэмээн цахим орчинд шуугив. Ингээд автобуснууд ашиглалтын шаардлага хангаагүй тул буцаахаар боллоо хэмээн албаныхан мэдээлсэн.
Олны их шуугианы дундуур өөр нэгэн том үйл явдал болсон нь Д.Сумъяабазар өөрийн хүсэлтээр хотын даргын суудлаас бууж, Х.Нямбаатар оронд нь томилогдов. Шинэ захирагч нийслэлийн 2023 оны төсвийн тодотголын хэрэгжилт хангалтгүй байгааг онцолж, энэ онд багтааж 300, оны дараа 300 автобус оруулж ирэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан.
Арванхоёрдугаар сарын эхэнд нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах гарц шийдлийн талаар Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан танилцуулах үеэр “Би ойлгохдоо нэгэнт оруулж ирсэн 100 ногоон автобусыг буцаагаад гаргана гэдэг бараг боломжгүй зүйл гэж харсан. Үйлдвэрлэгч компани нь буцааж авахгүй нь ойлгомжтой. Хоёрдугаарт эдгээрийг буцааж гаргахад ямар их хэмжээний зардал гарах вэ. Вагон дээр ачаад аль хүртэл аваачих зэрэг нь маш тодорхойгүй. Үүнийг хууль, хяналтын байгууллагаас шалгаад шийдвэрлэнэ” хэмээсэн юм.