Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Оюу Толгой" ХХК-ийн Монголын талын ТУЗ-ийн гишүүнээр Ерөнхий сайдын санал болгосноор Жамбалдоржийн Таныг томилсон.
Тэрээр АНУ-ын Юта мужид бүрэн дунд сургуулиа дүүргэж, Харвардын их сургуулийг эдийн засагч, Зүүн Ази судлалын мэргэжлээр бакалаврын зэрэгтэй төгссөн. Оксфордын их сургуульд Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.
Рио Тинто, МкКензи зэрэг олон улсын хөрөнгө оруулалтын компаниудад мэргэжлээрээ ажиллаж байсан Монгол Улсаас олон улсын тавцанд амжилттай ажиллаж буй залуусын нэг юм. Монголд ирэхийн өмнө МкКензигийн Казахстан улс дахь салбарт хөрөнгө оруулалтын менежерээр ажиллаж байсан.
Харин одоо Монгол Улсын баялгийн сан, хөгжлийн сангуудын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд мэдлэг, туршлагаа зориулахаар ажиллаж байна" гэв.
Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын шийдвэрийг танилцуулах үеэр "Ерөнхийлөгч асан Н.Багабанди Оюу Толгойн ТУЗ-ийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн" талаар мэдээлэл өгч байсан юм.