УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай багц хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналын томъёолол нь л гэхэд 72 хуудас болжээ.
Хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахалсан. Тэрээр төсөлд заасан шинэчлэлт өөрчлөлтийг Дээд шүүхийн шүүгчид хүчтэй эсэргүүйцэн, лобби хийж байгааг мэдэгдэж байв. Харин УИХ-ын чуулганы үеэр тэрээр “Дээд шүүхийн нэг ч шүүгчийг өнгөрсөн хугацаанд шийтгэж байгаагүй юм байна. Дээд шүүх Сахилгын хороог хянах хүсэл санаархалтай байна. Сахилгын хороог тэд хамгийн их эсэргүүцэж байна. Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр бид үнэхээр үзэлцсэн дээ” гэв.
Харин Дээд шүүхийн шүүгч Ц.Цогт “Бид өөрийгөө хамгаалах тухай асуудал биш юм. Үндсэн хуулийн 51.4-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр үндэслэлгүйгээр шүүгчийг огцруулж болохгүй” гэсэн юм.
ШҮҮХИЙН БАГЦ ХУУЛИЙН ТӨСӨЛД ЗААСАН САХИЛГЫН ХОРОО ЯМАР ҮҮРЭГТЭЙ ВЭ?
-1993 оноос хойш Шүүгчийн сахилгын хороо, Шүүхийн ёс зүйн хороо гэсэн нэрээр ажиллаж байна. Энэ нь цоо шинэ интитут биш юм. Өнөөг хүртэл энэ хорооны ажлын алба, төсөв Шүүхийн ерөнхий зөвлөлийн харьяанд байв. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр энэ байгууллагыг Үндсэн хуулийн түвшинд бие даан байгуулсан. Иймд цаашид Шүүхийн сахилгын хороо бие даасан төсөвтэй байх, ажлын алба нь ШЕЗ-өөс тусдаа, шүүгчийн сахилгын хэргийг хянан шийдвэрлэх, шүүгчийн сахилгын зөрчилтэй холбоотой нотлох баримт цуглуулах гэх мэт бүх ажлаа өөрөө, үр нөлөөтэйгөөр, хараат бусаар хэрэгжүүлдэг болно.
Шүүхийн сахилгын хороо тухайн шүүгчтэй холбоотой гомдол аваад хэрэг үүсгэсэн бол хөөн хэлэлцэх хугацааг тасална. Одоо ийм заалт байхгүй.
Шүүхийн ёс зүйн хороонд жилд дунджаар 200 орчим өргөдөл, гомдол ирдэг байна. Шүүхийн ёс зүйн хороо 2015 оноос 1300 гаруй гомдол хүлээн авснаас 80 гаруй хувьд нь сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, 20 орчим хувьд нь сахилгын хэрэг үүсгэн шалгаж, нийт 69 шүүгчид сахилгын шийтгэл ногдуулснаас 74 хувь нь шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж, 18 шүүгч сахилгын шийтгэл хүлээсэн. Хэрэгсэхгүй болсон нийт сахилгын хэргийн дийлэнх нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаа буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хууль хэрэглээтэй холбоотой асуудал, хоёрт шүүгчийн ёс зүйн зөрчилд шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэсэн үндэслэлүүд байдаг.
Иймд хөөн хэлэлцэх хугацааг хуулийн төсөлд уртасгажээ. Шүүгчийн ёс зүйн зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг илрүүлснээс хойш 6 сар, гаргаснаар хойш 1 жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. Тэгвэл Ажлын хэсгээс гаргасан саналаар огцруулахаас бусад сахилгын шийтгэлийн тухайд илрүүлснээс хойш 1 жил, гаргаснаас хойш 2 жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. Огцруулах шийтгэл ногдлуулах сахилгын зөрчил гаргасан бол илрүүлснээс хойш 2 жил, гаргаснаас хойш 5 жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй. Нөгөө талаас шүүгч ийм зөрчил гаргавал сануулна, ийм зөрчилд цалин бууруулна, бүрэн эрхийг нь тодорхой хугацаанд түдгэлзүүлэн, сургалтад суулгана гэх мэтээр тухай сахилгын зөрчилд ямар сахилгын шийтгэл ногдуулахыг тодорхой заасан.
Шүүхийн сахилгын хороо 9 гишүүнтэй байна. Тухайн шүүгчтэй холбоотой гомдол аваад хэрэг үүсгэсэн бол хөөн хэлэлцэх хугацааг тасална. Одоо ийм заалт байхгүй тул эхлээд Шүүхийн Ёс зүйн хороонд дараа нь шүүхэд гомдол гаргасаар байтал хугацаа нь дуусаад сахилгын хэрэг нь хэрэгсэхгүй болдог. Энэ дутагдлыг арилгана. Шүүгчийн сахилгын зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримт цуглуулах ажиллагаа маш чухал. Бүрэн эрхийг нь тодорхой олгоогүйн улмаас нотлох баримтаа цуглуулж чадахгүй байх тохиолдол бий. Гэрчээс мэдүүлэг авах, шинжээч томилох, холбогдох этгээд Шүүхийн сахилгын хорооны шаардсан баримтыг гаргаж өгөхийг үүрэгжүүлэх зэрэг асуудлыг нарийвчлан саналын томьёолол боловсруулжээ. Эдгээр заалт хэвээрээ батлагдвал Шүүхийн сахилгын хорооны үр нөлөө ихээхэн дээшилнэ гэж ажлын хэсэг тайлбарлав.