gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -8
  • Зурхай
     12.16
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -8
Зурхай
 12.16
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ковид-19-ийн эсрэг вакцин 90 хувийн ҮР ДҮНТЭЙГ баталлаа

Б.Нямдарь
Дэлхийд
2020-11-10
4453
Twitter logo

Ковид-19 өвчнийг үүсгэгч САРСКоВ2 вирусийн халдвараас сэргийлэх вакцинтай болж 90 хувь үр дүнтэй байгааг урьдчилсан дүгнэлтээр баталжээ.

Тодруулбал, нийт зургаан улсын 43,5 мянга гаруй хүнийг хамруулж судалгаа хийсэн уг вакциныг АНУ-ын Pfizer, Германы BioNTech компаниуд хамтран бүтээж байгаа юм. Вакцины туршилтын урьдчилсан дүн урьд шөнө гарсан ба хүний биед 90 хувь хамгаалалт тогтоож чадаж байгааг нотолжээ.

Ингэснээр энэ нь маш богино хугацаанд өндөр үр дүнтэй болох нь батлагдсан вакцин боллоо.

Энэхүү сайн мэдээ эрдэмтдийн төдийгүй дэлхий нийтийн хувьд хонгилын үзүүр дэх гэрэл болж байгаа ба ирэх хавар гэхэд амьдрал хэвийн байдалдаа орж магадгүй хэмээн эрдэмтэд таамаглаж байна.

Туршилтын багт ажиллаж байгаа Оксфордын их сургуулийн анагаах ухааны профессор Сэр Жон Белл "Би энэ мэдээг хамгийн түрүүнд дуулгаж байгаа хүн байх. Гэхдээ би үүнийг маш итгэлтэйгээр хэлэх болно" гэжээ.

ЭНЭХҮҮ ВАКЦИН НЬ ХЭР ҮР ДҮНТЭЙ ВЭ?

АНУ, Герман, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Туркт явуулсан туршилтууд нь хоёр дахь тунгаас хойш долоо хоногийн дараа 90% хамгаалалттай болохыг ийнхүү харуулж байгаа юм. Одоо гурван долоо хоногийн зайтай хоёр тун шаардлагатай байгаа аж. 

Жилийн эцсээр Их Британи 10 сая тун авах ёстой бөгөөд үүнээс 30 сая тунг хэдийнэ захиалжээ.  

Гэсэн хэдий ч эрдэмтдийн танилцуулсан мэдээлэл нь эцсийн үр дүн биш буюу зөвхөн эхний 94 сайн дурын хүмүүсийн шинжилгээнд үндэслэсэн тул бүрэн үр дүнг гаргахад вакцины үр дүн тодорхой хэмжээгээр өөрчлөгдөж магадгүй юм.

Pfizer компанийн дарга, доктор Альберт Бурла хэлэхдээ "Бид дэлхийн өнцөг булан бүрт тохиогоод буй эрүүл мэндийн хямралыг зогсооход туслах нэн шаардлагатай нээлтийг хйихэд маш ойрхон ирлээ" гэсэн бол BioNTech-ийг үндэслэгчдийн нэг, профессор Угур Сахин вакцины туршилтын эхний үр дүнг "Маш чухал үйл явдал" хэмээн товчхон тодорхойлов. 

 "2021 ОНЫ ЭЦЭС ГЭХЭД 1.3 ТЭРБУМ ТУНГ НИЙЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ"

Энэ жил цөөн тооны хүмүүс вакцинд хамрагдаж магадгүй юм. Pfizer ба BioNTech компаниуд вакцинаа зохицуулагч байгууллагуудад нийлүүлэхийн тулд энэ сарын 3-р долоо хоногт гэхэд аюулгүй байдлын талаар хангалттай мэдээлэлтэй болно гэж үзэж байгаа аж.

Мэдээж албан ёсоор бүрэн гүйцэт батлагдаагүй байхад улс орнууд вакцинжуулах аянг явуулах боломжгүй. Хүн бүрт хоёр тун шаардлагатай бөгөөд хоёр компани энэ оны эцэс гэхэд 50 сая, 2021 оны эцэс гэхэд ойролцоогоор 1.3 тэрбум тунг нийлүүлэх боломжтой гэж мэдэгдэж байна.

Мөн жилийн эцсээр Их Британи 10 сая тун авах ёстой бөгөөд үүнээс 30 сая тунг хэдийнэ захиалжээ.  

ВАКЦИНЫГ ЭХЛЭЭД ХЭНД ХИЙХ ВЭ?

Вакцин хүн бүрт шууд хүрэх боломжгүй бөгөөд улс орнууд хэнд давуу эрх олгохоо хэлэлцэж байгаа аж. Вакцины жагсаалтын тэргүүн эгнээнд өвчтэй хүмүүстэй харьцдаг, халдвар авах өндөр эрсдэлтэй нөхцөлд ажилладаг бүлэг болох эмнэлэгийн байгууллагын ажилчид хамрагдана хэмээн үзэж байна. 

Гэхдээ вакцин нь янз бүрийн насны бүлгүүдэд хэрхэн нөлөөлж байгаа талаарх үр дүн гараагүй учир насны ангиллын талаарх эцсийн шийдвэр гараагүй гэж байна. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар 50-аас доош насны, эрүүл мэндийн хувьд асуудалгүй хүмүүс вакцин хийлгэх дарааллын сүүл мушгих магадлалтай байна.

“ЭНЭ НЬ 2021 ОНЫГ ӨӨДРӨГӨӨР ХАРАХ ШАЛТГААН БОЛЖ БАЙНА”

Вакцины үр дүн амжилтай байсанд дэлхийн олон эрдэмтэн, профессор өөрийн сэтгэгдлээ хуваалцжээ.

Жишээ нь Английн профессор, эрүүл мэнд, нийгмийн халамжийн газрын эрдэм шинжилгээний зөвлөх Крис Уитти “Pfizer / BioNTech нарын мэдэгдсэн вакцин үр дүнтэй болсон урьдчилсан мэдээ нь COVID-ийн эсрэг шинжлэх ухааны хүч чадлыг харуулж байна. Аюулгүй байдал, эцсийн үр дүнг харах ёстой ч энэ нь бидэнд маш их урам зориг өглөө. Бид COVID-ийг дарахаар тасралтгүй хичээх нь чухал ч энэ нь 2021 оныг өөдрөгөөр харах шалтгаан болж байна” хэмээн жиргэжээ.

Эх сурвалж: investors.biontech.de, BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан