gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.14
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.14
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Самданжамц: Эрлийз адуу монгол адууны удмын санд заналхийлж байна

О.Ариунбилэг
Хурц өнцөг
2021-01-19
985
Twitter logo

"Хурц өнцөг" энэ удаад Баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгагдан, хурдан морь сонирхогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлээд буй эрлийз, монгол адууны талаарх сэдвийг хөндлөө. Бид энэ талаар ярилцахаар студидээ Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал, Монгол Улсын гавъяат мал зүйч Д.Самданжамцыг урьсан юм. Тэрээр хурдан морины комисст дөч гаруй жил ажилласан хүн. Тиймээс "Баяр наадмын тухай хууль гарах гэж байгаагаас арга буюу саналаа хэлье" хэмээн бидний урилгыг хүлээн авсан билээ.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ СОНСОХ:

ЭРЛИЙЗ АДУУГ УРАЛДУУЛАХЫН ТУЛД НААДМААР 9 НАСНЫ МОРЬД УРАЛДУУЛЖ БУЙ НЬ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ХЭРЭГ

-Ямар адууг “Монгол адуу” гэж тодорхойлдог юм бэ?
-“Биологи, зоологийн ангиллаараа сүүн тэжээлтний анги, туурайтны дээд баг, битүү туурайтны баг, адууны язгуур, адууны төрөлд хамрагдах гэрийн тэжээвэр адууг монгол адуу гэнэ” гэж дэлхийн үүлдэр омгийн малын бүртгэлд 1991 онд туссан байдаг. 

-Одоогийн байдлаар “монгол адуу”, “эрлийз адуу” хоёрыг хэрхэн ялгаж байгаа вэ?
-Энэ их төвөгтэй. Мэргэжлийн хүн бол хараад ялгаж чадна. Сүүлийн үед сэрвээний өндөр, гадаад галбир  хошуу, хамар, хондлой, бие дэл сүүл, хөл гээд биеийн ерөнхий бүтцээр нь ялгадаг хоёр аргыг гол болгож байх шиг байна. Монгол адуунд гарал үүслийн гэрчилгээ гэж байхгүй. Дэлхий нийтэд бол түүгээр л ялгадаг, адуу бүхэн тийм пасспорттой.

-Монгол морийг эрлийз адуутай уралдуулах нь хэр зөв бэ?
-Морьдыг хольж уралдуулах нь маш буруу. Хоёр өөр цустай, хоёр өөр үүлдрийн малыг нийлүүлж уралдуулдаггүй. Дэлхий дахинд ч англи, араб адуу гээд үүлдэр үүлдрээр нь уралдуулдаг жишиг бий. Манайхан болохоор бөөнөөр нь уралдуулчихдаг. Монгол Улс 2000 оноос хойш сүүлийн 21 жил  гадаадаас 3780 адуу оруулж ирсэн байна. Үүнийгээ замбараа муутай эрлийзжүүлээд, түүнээс гарсан нэг, хоёрдугаар үеийн эрлийзүүдийг хооронд нь уралдуулах болсон. Монгол адуу бол тэсвэр хатуужилтай сайн адуу. Ний нуугүй хэлэхэд одоогоор монгол адууг сайжруулах, эрлийзжүүлэх гээд байх шаардлага байхгүй. 

-Яагаад?
-Улсын эдийн засагт мах нэмэрлэх юм уу? Ашиг тус байна уу? Хэдэн хувь хүн л ашиг орлогоо нэмэгдүүлж байгаа болохоос улсын эдийн засагт нөлөөлөх юм юу ч байхгүй. Харин ч зарлага гаргаж байж магад. Хоёрдугаарт, энэ бол хууль зөрчиж морь уралдуулдаг адуу. Үндэсний их баяр наадмын тухай 2003 оны хуульд зургаан насны морь уралдуулна гээд заачихсан байтал есөн насны морь уралдуулаад байгаа юм. Үндсэн зургаан насан дээр эрлийз адууны “бага, дунд, дээд нас” гээд нэмчихсэн. Энэ бол хуулинд байхгүй зүйл хийж байгаа асуудал. Эрлийз морь уралдуулахаар хөдөөний жинхэнэ монгол морьтой хүмүүс нь хохирдог. Эрлийз адуутай 180 гаруй хүн байгаа юм. Үүнээс салбарлаад аймаг сумдад тарчихаад байна. Ер нь компанийн эзэд, хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүс л адуугаа эрлийзжүүлэх ажил хийдэг. 

gogo.mn · Д.Самданжамц: Эрлийз адуу монгол адууны удмын санд заналхийлж байна

МОНГОЛ АДУУГ ЯЛГАХДАА MNS4099 2020 ГЭСЭН СТАНДАРТАА Л БАРИХ ЁСТОЙ

-Та монгол адууг тэсвэр тэвчээртэй, хол зайг туулах чадвартай гэж хэллээ. Хэрвээ тийм бол эрлийз адууг монгол адуутай уралдуулахад татгалзах шалтгаан юу байгаа юм бэ. Монгол адуутай уяачид хохирох шалтгаан байна уу?
-Монгол адууны урд хөл газраас далны залаа шуумагны яс хүртлээ 85см байдаг бол эрлийз адууных 92-108 см байдаг. Тэгэхээр нэг харайхдаа 15-20 см илүү гишгэдэг. Аливаа эрлийз амьтны үр удам нь нэг, хоёрдугаар үедээ эцэг, эхийн аль сайн чанараар  давамгайлж байдаг. Тийм учир нэг, хоёрдугаар үедээ хурдан байх явдал маш өндөр, ойрын зайд. Хөдөөний малчид хохирч байгаа шалтгаан нь адуу нь яг монголоороо. Гэтэл нөгөөдүүл нь адуугаа жилийн дөрвөн улиралд байр маллагаанд, өвөлжин тэжээж, бэлэн байдалд байлгана. Хөдөөнийхөн тэжээж байгаа ч юм байхгүй, бэлчээж байгаад л монгол уламжлалаараа уралдуулчихна. Тэгэхээр жилжин бэлдсэн адууг гүйцэх аргагүй учраас л хохироод байгаа юм. Монгол Улсад 130 гаруй мянган уяач байна. Эдний 100 гаруй мянга нь хөдөө амьдардаг. Энэ хөдөөний малчид уяачид маань “уралдаад ч нэмэргүй юм байна” гэх болж, улс, бүсийн наадамд сэтгэл дундуур, цөхрөнгүй болчихоод байна. Тэгэхээр ялгаж уралдуулах ёстой. 

-Ялгаж уралдуулахдаа сэрвээнийх нь өндрөөр хэмжиж ялгана гэдэг нь хэр шударга вэ?
-Ганц өндрөөр нь хэмжвэл тэр дундуур янз бүрийн юм орно. Бие жижигтэй эрлийз адуу орж, бие томтой монгол адуу ч хасагдаж магад. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос "Сэрвээний өндрөөр ялгана. Даага 127см, шүдлэн 132см, хязаалан 136см, соёолон азарга 140см, их нас 141см" гэж заасан түр журам гаргасан байна. Уг нь хуулиараа бол энэ хороо ийм түр журам гаргах эрх байхгүй. Монгол адууг ялгахдаа MNS4099 2020 гэсэн стандартаа л барих ёстой. Энэ стандарт өнгөрөгч оны арваннэгдүгээрд сард батлагдсан. Энэ стандартад бүгдийг нь заачихсан. Стандартаа бариад, комиссынхон нь уралдаан зохион байгуулдаг хүмүүсээ сайтар дадлагажуулаад, энэ 100 жилийнхээ ойг сайхан хийчих хэрэгтэй л дээ.

ЯРИЛЦЛАГЫГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ:

-Шинэ стандартад "Хуучин заасан байснаас 1-2 см хассан байна, монгол морийг пони болгох гэлээ" гээд байгаа шүү дээ?
-Ингэж хассан нь үндэслэлтэй. Монгол Улсын хамгийн олон адуутай гэгддэг 10 аймгийн, 10 суманд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, ХААИС, Мал эмнэлэгийн төв лаборатори, Нийслэлийн мал эмнэлэг зэрэг байгууллагын мэргэжлийнхэн очиж хэмжилт хийсэн. Бид Хэнтийн Галшир, Сүхбаатар аймгийн Халзан сум, Дорноговь аймгийн Дэлгэрэх сум, Увс аймгийн Тэс сум, Ховд аймгийн Мянгад, Булган аймгийн Сайхан, Архангайн Эрдэнэмандал, Өвөрхангайн Есөнзүйл сумдад судалгаа хийсэн. Ингэхдээ сум тус бүрээс 150 адуунд хэмжилт хийж, хуучин Зөвлөлт-Монголын эрдэмтдийн хийсэн судалгаан дээр дүгнэлт гаргаж, таван шатны эрдэмтдийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсний эцэст, Стандартын хороогоор батлуулсан нь энэ. Тэгэхээр энэ стандартыг л барьж, эрлийз, монгол адууг ялгах ёстой. Гэхдээ ганц өндрөөр нь ялгана гэдэг өрөөсгөл. Үүний зэрэгцээ бие галбирыг нь харж ялгах нь зөв.  Дэл сүүл, хамар хоншоор, нуруу, хөл гээд гаднаас нь харахад мэргэжлийнхэн мэднэ дээ. Ингэж ялгах хүмүүсийг мэргэжлийн хүмүүсээр томилох, Үндэсний их баяр наадмын салбар хорооныхноос хараат бус, бие даасан байдалтай ажиллуулаасай. Би бол энэ салбар хорооныхон дандаа төрийн байгууллагынхан учир дарамталдаг, шахалт үзүүлдэг тал байдаг байх гэж хардаж байгаа юм. Тэгээд тэр морьдыг эрлийз, монголоор нь ялгах мэргэжлийнхнээ наадмаас өмнө дадлагажуулах, нэгдсэн ойлголттой болгох зайлшгүй шаардлагатай. Ингэж энэ асуудлыг зохицуулж авахгүй бол Ардын хувьсгалын 100 жилийн ой болж байхад морио уралдуулж чадахгүй байвал, шившиг болох юм даа л гэж бодож байна. 

ХҮМҮҮС ШАТ ШАТАНДАА Л АЖЛАА ЗӨВ ХИЙГЭЭД ЯВБАЛ МАРГААН ТАРИАД БАЙХААРГҮЙ АСУУДАЛ ЮМ

-"Эрлийз адууг уралдуулахгүй юм бол хилээр оруулж ирэх зөвшөөрөл өгөх ямар шаардлага байна вэ" гэж яриа бий?
-Цар тахал болсонтой холбогдуулаад хилээр адуу оруулж ирэх асуудлыг хэдэн жилдээ зогсоомоор байгаа юм. Энэ бол тулгамдсан асуудал биш шүү дээ. Бүр хориглож бол болохгүй. Эрлийз адуутай хүмүүс нь морин тойруулгаа байгуулаад, тэндээ уралдуулна биз. Одоогоор тойруулга байхгүй болохоор адуу оруулж ирээд байх шаардлага байхгүй. Одоо бол хэн  дуртай нь адууг хилээр оруулж ирж байна. Мэргэжлийн бус хүмүүс наймаа арилжааны хэрэгсэл болгодог. Цаашдаа адуу импортлохдоо мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор, мэргэжлийнхний хяналтан дор оруулж ирэх нь зөв. Ямар чиглэлээр, яах гэж оруулж ирж байгаагаа ч тодорхой байлгах хэрэгтэй. Одоогоор 120 гаруй хүн хилээр адуу оруулж ирэх тусгай зөвшөөрөлтэй юм гэнэ лээ. Энэ зөвшөөрөлдөө Хөдөө аж ахуйн яам үзлэг хийж, хугацаа нь дууссан бол хурааж, цэгцлэх шаардлагатай. Сүүлийн үед Сэлэнгийн Алтанбулаг боомтоор үүлдрийн бус адуу зуу зуугаар нь оруулж ирдэг байдал бүр дэндлээ. Адуу оруулж ирснээс болж монгол адууны хурдлах чадварт сайн нөлөө үзүүлж байна гэж хэлж чадахгүй, тийм судалгаа ч байхгүй. 

-Тэгээд ямар аюул учруулаад байгаа юм бол?
-Энэ бол монгол адуунд заналхийлж байна гэж шууд хэлмээр байна. Яагаад гэхээр урд нь монголд огт байгаагүй 5-6 төрлийн адууны өвчин бүртгэгдэх боллоо. Жишээлбэл, адууны цусны паразит, нийлүүлгийн өвчин буюу хүн эмнэлэгийн хэлээр бол бэлгийн замын өвчин, вирүсийн өвчин маш их дагаж орж ирдэг. Үүнээс болоод монгол адууны удмын санд муугаар нөлөөлж эхэлж байна. Түүнээс гадна эрлийз адуу бол тэсвэр муутай. 2018 онд бил үү дээ, тавдугаар сард аадар бороо ороход Баянцогтод эрлийз адуу 50, 60-аараа осгож үхэж байсан. Орж ирээд гурав, дөрвөн жил болж байж л нутагшина. Даарамхай, үс нь тачирхан. Монгол адуу бол өвөл болоход 3-4 см ургадаг байхад эрлийз адууных 1-2 см л ургадаг. Монгол адуу бол 25 км-ыг хурдаараа туулж, сүүлийн 5 км-ийг тэсвэрээрээ туулдаг гэдгийг миний хийсэн судалгаанд ч дурьдсан байгаа. 

-Тод манлай уяач Бат-Өлзий “Ер нь л 1950-д онд ч эрлийз адуу уралддаг л байсан. Ер нь ч арван жилийн дараа гэхэд цэвэр монгол адуу гэж байхаа болино” гэж ярьж байсан. Та үүн дээр ямар байр суурьтай байна?
-Тавиад оны үед "Адуун завод" гэж байхад улсын бодлоготойгоор уралдуулдаг байсан, үнэн. Оросоос дон, будионы зэрэг адууг оруулж ирж, үржүүлж байсан. Жаргалант адууг нутагшуулахад би ч ажиллаж байлаа. 1970-80 оны үед “тойруулгын” гэгддэг “Жаргалант” адуу нэг хэсэг давамгайлж байсан нь үнэн. Өмч хувьчлалын үеэр Адуун завод татан буугдаж, Жаргалант адууг тараагаад дууссан. Малын генетик нөөцийн тухай хуулиар үүнийг “нутагшсан адуу” гэж нэрлэнэ. Шинжлэх ухааны номоор 12-13 жилд адууны нэг үе солигддог. Нэг адууны үүлдэр гаргах, шинэ үе бий болно гэдэг 25-аас цааш жилийн хугацаа шаардагдана. Тэгэхээр 10 жилийн дараа монгол адуу гэж байхаа болино гэдэг чинь худлаа. 

-Монгол адуу тэсвэртэй, эрлийз адуу бие чац сайтай. Тэгэхээр “эрлийз адууг хориглоё” гэхийн оронд эрлийзжүүлээд, адууныхаа чанарыг дээшлүүлэх судалгаа хийж ажиллах нь зөв биш үү?
-Ер нь бол судлах ёстой. Бага зэрэг хийсэн судалгаа ч бий. Нэг хэсэг араб адуу гэж шуурч байгаад тэр нь олигтой нутагшихгүй болохоор одоо англи адуу гээд эхэллээ. Кабардин адуу гэж бас нэг хэсэг хошуурсан. Нэгнийхээ сайн гэснийг л дагаж халиураад байна. Шинжлэх ухааны байгууллага нь сайтар судалж тогтоогоод “манай улсад энэ адуу л тохирно. Ийм арга зам, схемээр, ингэж өсгөнө” гэдэг зөвлөмж гаргаад өгчих нь зүйтэй л дээ. Ингэж үндэслэлтэй л үржүүлмээр байгаа юм. Өвчин эмгэг талаас нь Мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн, ашиг шимийг нь яаж нэмэгдүүлэх, монгол адууны удмын санд яаж нөлөөлж байна гэдэг талаас нь Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн хийх ёстой юм. Бидний судалгаагаар эх, эцэг хоёр хоёулаа сайн байж хурдан адуу төрнө. 70 хувь нь эх талаа дагаж удамшдаг. Хурдан азарга бүр хурдан үр төл өгөхгүй. Сайн хүний үр, сүүт гүүний унага гэдэг үг байдаг шүү. Ер нь цаашид үржүүлье гэвэл ХААЯ-ны Малын генетик нөөцийн хэлтсээс аль аймаг суманд, ямар үүлдрийн малыг үржүүлэх вэ гэдэг үржлийн ажлын стратеги төлөвлөгөө гэж бий. Тэр төлөвлөгөөний дагуу л явах ёстой юм. Энийг орон нутагт хэрэгжүүлэх байгууллага нь ч бий болчихсон. Хүмүүс шат шатандаа л ажлаа зөв хийгээд явбал маргаан тариад байхааргүй асуудал юм л даа. 

УЯАЧИД МЭДСЭЭР БАЙЖ ЭРЛИЙЗ АДУУГАА УРАЛДУУЛАХ ГЭЭД БАЙДГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ

-"Адуу молор эрдэнэ" гэж тахиж шүтдэг, удам гарвалыг нь сайн мэддэг атлаа уяачид маань мориныхоо эрлийз, монголыг мэддэггүй юм уу?
-Уяачид өөрсдийнхөө уяж байгаа морины удам, гарвалыг мэдэхгүй байна гэж байхгүй шүү дээ. "Миний зээрд хязаалан үрээ чинь тэр арабын азаргын үр төл" гэдгийг мэдэж л байгаа. Монголд адуу үр төлөө гишгэдэггүй учир  удам гарвалыг нь тодорхойлоход амар. Тэгэхээр мэдсээр байж монгол адуутай уралдуулах гээд байгаагаа болиосой билээ. Суурин газрын уяачид голдуу эрлийз адуутай. Улаанбаатар хот, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймаг бол эрлийз адуутай гол газрууд. Дээрээс нь Дорнод аймагт хэд бий. Түүнээс бусад аймагт бол ганц нэг хүн эзэмшдэг тохиолдол бий. 

-Бизнесийн зорилгоор импортолж байна гэж ярьлаа. Яагаад энэ зорилгоор импортолж, үржүүлж болохгүй гэж?
-Нийт улс орны эдийн засагт ямар ч нэмэргүй гэж хэлээд байгаа. Хувь хүнд бол нэмэгдэнэ. Монголчууд морио шүтдэг нэг хэлбэр нь зөвхөн долоодугаар сарын 11, 12-нд улсын хэмжээгээр 120 мянган морь уралддаг. Улсын наадамд 2-3 мянга, аймгийн наадамд 18-20 мянга, сумдын наадамд 70-80 мянган морь уралдаж байна. Уяачдын холбоо байгуулж, уяачдын хөдөлмөрийг үнэлэх ажил хийж, уяачдад цол зэрэг өгч байна. Үүнтэй зэрэгцээд наадмууд ч олон болж. Хуучин бол улсын наадам хийгээд л тэгээд хүүхдийн үсний наадам, эсвэл мянгат малчны наадам гэж багахан уралдаан хийдэг болсон. Одоо бол жилд улсын хэмжээгээр 2800 орчим уралдаан болж байна. Үүнд хүүхдийн үсний найрны уралдааныг бүр оруулаагүй шүү. Эндээс харвал монголчууд морио хайрладаг, өв соёлоо ээдэлдэг хүмүүс. Тийм болохоор л мориныхоо хурдлах чадварыг нэмчихье гэдэг санаа л адуучин, уяач бүрт байгаагийн нэг илрэл. Гэхдээ л импортлохдоо нэлээн дэг журамтай байхгүй бол монгол адууны удмын санд муугаар нөлөөлнө гээд хэдэн төрлийн өвчин гардгийг хэллээ. Үүн дээр нэмээд эрлийзжүүлгээ буруу хийвэл бүр ч дордох аюултай. Эдгээрийг шинжлэх ухааны байгууллагууд нь хэлж өгөх байх аа. 

-”Хаврын” гэдэг тодотголтойгоор цагаан сарын дараахан буюу хоёрдугаар сарын сүүлч үеэр хахир хүйтэнд морьдын уралдаан явуулаад байх юм. Энэ ер нь хүүхдүүдэд маш сөргөөр нөлөөлдөг шүү дээ. Та үүнийг юу гэж боддог вэ?
-Дээр үеийн хаврын уралдаан одоогийнхтой адил ийм нүсэр байгаагүй. Тухайн жилийнхээ аз хийморийг сорино гэж айл саахалтаараа нийлж, унаж явсан мориороо ч юм уу уралдаж байсан. Одоогийн энэ уралдаан бол цаг агаарын байдал нь хүнд үед болж байна. Ер нь морины уралдааныг -12-оос дээш градустай, салхины хурд 6-8-аас дээш хийвэл морь уралдахад төвөгтэй болдог. Салхины хурд адуу, хүүхэд хоёрт сөрөг нөлөө үзүүлж, хамраар нь хүйтэн салхи орж, мөгөөрсөн хоолойн үрэвсэл, уушгины хатгалгаа болгодог нь батлагдсан. Тэгэхээр хүйтэнд тэгж уралдуулах нь дэмий. Халтиргаа гулгаагүй, цаг агаарын тухтай үед буюу аюулгүй байдлыг нь бүрэн хангаж уралдаах нь зөв. 

-Хурдан морины унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, ажлын үнэлгээг нь тааруулах зэрэг асуудлыг хэрхэн тусгах нь зүйтэй вэ?
-Унаач хүүхдийн талаар тусгасан бидний гаргасан стандарт бий. Хүүхэд өөрөө морь унах дур сонирхол, дадлагатай байх ёстой, нэн түрүүнд. Хоёрдугаарт, унаж байгаа, унуулж байгаа хоёр хоорондоо маш сайн тохирох ёстой. Хуулинд бай шагналын 30 хувийг хүүхдэд өгнө гээд заачихсан. Одооны хуулийн төсөлд хэрхэн тусгагдсаныг бол мэдэхгүй байна. Морио сайн унасан хүүхдэд спортын цол зэргүүдийг ч олгодог. Гэхдээ зарим жудаг муутай уяачид бас унаач хүүхдүүдээ хохироодог, гомдоодог гэж дуулддаг. Тиймээс хуулиар энэ харилцааг зохицуулж өгөх ёстой. Айрагдуулаагүй ч адилхан морь унасан хүүхдүүдийн хөдөлмөрийн хөлс олгох асуудлыг ч мөн нарийн зохицуулах нь зөв. Түүнээс гадна уяачид ч гэсэн хаа холын аймгаас морио авчирж улсад уралдуулаад 25-д орлоо гэхэд 45 мянган төгрөг л авдаг. Энэ хөлсөө нэмэхгүй бол бас хэтэрхий л байгаа юм. 

-Жилд 26 уяач улсын цол хүртдэг нь хэт хавтайгааруулсан үзэгдэл. Зөвхөн улсын уралдаанд морио уралдуулсан уяач л улсын цол хүртэх ёстой гэдэг дээр та ямар байр суурьтай байна?
-Би улсын цолыг аль болох олон хүн хүртээсэй гэж бодож явдаг хүн. Гэхдээ улсын наадамд морь айрагдуулаагүй атлаа улсын цол авчихсан хүмүүс байна. Үүнийг буруу гэж боддог. Улсынхаа баяр наадам эсвэл Их хурдад айрагдуулж байж цол авах нь зөв. 

-Морь худалдаж авсан, шаардлагатай зардлыг гаргасан гээд эзэд нь нэр дээрээ уралдуулж, цол хэргэм хүртдэг. Гэтэл яг морийг нь гардан уясан хүн нь "цаана" нь байгаад байх нь хэр шударга юм бэ?
-Эзэн хүн мөнгөө гаргаад морио авсан, уяатай холбоотой бүх зардлыг гаргасан. Нөгөө хүн уяа сойлгыг нь тааруулсан буюу дасгалжуулагч гэсэн үг. Гэхдээ хуулин дээр “Алдарт уяач, Манлай уяач” гэж заасан болохоор хуулийнхаа дагуу бол цол тэмдгийг уяач нь л авах ёстой.  Зарим уяачид ч бас санаа зовмоор шүү дээ. Шулуухан хэлэхэд, азарга, гүү хоёроо ч ялгахгүй цолтой эзэн уяач бас байна шүү. Энэ бол бодох л ёстой юм. Одоо бас нэг жаахан буруу жишиг тогтоод байна. Уяач хүн морь уяад, эзэн нь мөнгөө гаргасан учраас хамгийн дээд цолыг авчихаж. Тэгээд дараагийнхаа цолыг уяачдадаа шилжүүлж өгч байгаа юм. Дахиад цол авчихвал хүүхдэд нь өгөх гэх мэт байдал газар авч байна. Хуулиа л дагах ёстой юм л даа.

-Бидэнд ярилцлага өгсөн танд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан