Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар тусгай хэрэгцээт буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авахаар нээлттэй ажлын байр зарлажээ.
Угтах үйлчилгээ, мэдээллийн ажилтнаар дээд боловсролтой, тогтвор суурьшилтай ажиллах хүнийг сонгон шалгаруулж авах бөгөөд материалыг хоёрдугаар сарын 26-ны 18:00 цаг хүртэл авах юм байна.
Төрийн албыг илүү хүртээмжтэй, нээлттэй болгож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллыг дэмжих үүднээс өөрийгөө сорих, хөгжүүлэх хүсэлтэй хэн бүхнийг нээлттэй ажлын байранд урьж байгааг тус газраас мэдээллээ.
Манай улсад ойролцоогоор 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас, гуравны нэг нь буюу 35 мянга гаруй нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг
Тус агентлагийн байр нь тэргэнцэртэй хүнд зориулсан налуу зам, ариун цэврийн өрөө зэрэг ажиллах тусгай орчин, нөхцлийг бүрдүүлсэн байна.
Манай улсад ойролцоогоор 110 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас, гуравны нэг нь буюу 35 мянга гаруй нь нийслэл Улаанбаатар хотод амьдардаг гэсэн тоо бий.
Хүн амын эмийн хэрэглээ, хангамж, чанар, үнийн асуудалд оновчтой гарц, шийдлүүдийг нэвтрүүлэх зорилттой тус агентлаг нь бүтэц, бүрэлдэхүүнээ баталсан даруйд төрийн албанд ийнхүү шинэ жишгийг эхлүүлээд байна.
Монгол улсын Засгийн газрын 2020 оны 12-р сарын 16-ны өдрийн 222-р тогтоолоор “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар” шинээр байгуулсан. Ингэснээр эм зүйн салбарт төрийн бодлогыг нэгдсэн системээр хэрэгжүүлж, хяналт, зохицуулалтыг нэг бүтцэд төвлөрүүлэх юм.