… Мөрөөдсөөр байгаа би өвлийн өвөө байдаг гэж
Мөрөөдсөөр байгаа би цасан охин байдаг гэж … гэсэн үгтэй дуу байдаг даа. Хүн бүр л өвлийн өвгөн, цасан охин үлгэрт гардгийг мэддэг атлаа бодит амьдрал дээр тэднийг байгаасай гэж хүсдэг байх. Тийм ч учраас шинэ жилийг өвлийн өвгөн, цасан охингүйгээр хэн ч төсөөлж чаддаггүй биз.
Хүүхэд бүр цагийн зүү шинэ он тооллыг заахаас урьтаж өвлийн өвгөнөөс бэлэг авах, цасан охидтой бүжиглэх нууцхан хүслийг сэтгэлдээ тээж, тэднийг тэсэн ядан хүлээдэг. Эцэг эх нь ч тэдний нууцхан хүслийг биелүүлж, өөрсдийнхөө бага насыг дурсахын төлөө өвлийн өвгөн, цасан охины эрэлд гардаг болжээ.
Гэхдээ тэд Санта Клаусыг гэртээ урих уу эсвэл цэнхэр дээл, Цагаан нөмрөг, шидэт таягтай Монгол өвлийн өвгөнийг урих уу гэдэг дээр багахан маргаан дэгдээдэг ч томчуудынх нь хүсэлтээр голдуу цагаан нөмрөг, шидэт таягтай өвлийн өвгөн айлуудаар зочилдог мода дэлгэрсэн гэхэд болно.
Одоогоор "Сюрприз" хэмээх нэртэй газар болон хошин урлагийн "Өнгөт инээд" хамтлагийнхан өвлийн өвгөний үйлчилгээгээрээ бусдыгаа тэргүүлж байгаа аж.
"Сюрприз"-ээс өвлийн өвгөн захиалбал 40 мянган төгрөг бөгөөд энэ үнэд нь бэлэгний мөнгө багтаагүй гэсэн. Харин албан байгууллагын шинэ жилд урих юм бол 60 мянган төгрөг байхад хангалттай аж. Тус төвийнхөн өвлийн өвгөнөөс гадна цасан охины үйлчилгээг ч үзүүлж байгаа аж. Дөрвөн цасан охин нэг удаа бүжиглэхэд 60 мянган төгрөгийн ханштай. Цасан охины бүжгийн үйлчилгээг голдуу албан байгууллагынхаа шинэ жилээр авч байгааг тус үйлчилгээний газрын зохион байгуулагч хэлж байсан юм.
Харин хошин урлагийн "Өнгөт инээд" хамтлагийн өвлийн өвгөн зах зээлийн ханшаас нэлээд дээгүүр ч захиалга ихтэй байгааг тус хамтлагийн өвлийн өвгөнгүй үйлчилгээг үзүүлж буй зохион байгуулагч дурьдаж байлаа. Тэдний өвлийн өвгөнийг дагалдах цасан охин байхгүй ч олныг хөгжөөх алиа салбадай байгаа гэсэн. Өвлийн өвгөн айл гэрт ч бай, албан байгууллагад ч бай бэлэгтэй, салбадайтайгаа зочилбол 100 мянган төгрөг. Харин бэлэггүй бол 80 мянган төгрөгөөр үйлчлэх юм байна.
"Сюрприз" үйлчилгээний газрын өвлийн өвгөн ажлынх нь онцлогийн талаар ярилцсанаа хүргэж байна. Гэхдээ тэрбээр нэрээ хэлэхийг хүсээгүй юм.
-Хүүхдүүд том болохоороо өвлийн өвгөнд итгэхээ больдог. Тэгэхээр бага насны хүүхдүүдтэй айлууд л өвлийн өвгөнийг ихэнхдээ урьдаг уу?
-Харин ч эсрэгээрээ юм шиг санагддаг шүү. Бүр хүүхэдгүй гэр бүл ч өвлийн өвгөн урьдаг юм. Хүүхдүүд нь ээж, аав нартаа ч өвлийн өвгөнөөр бэлэг өгүүлдэг ч тохиолдол бий. Надад тийм явдал цөөнгүй таарч байсан. Тусдаа гарчихсан хүүхдүүд нь эцэг эхдээ шинэ жилээр өвлийн өвгөнөөр бэлэг өгүүлэхэд тэд маш их баярладаг. Бас саяхан гэрлэсэн хосууд өвлийн өвгөнд их дуртай. Би хувьдаа "Хүн бүр л өвлийн өвгөнд итгэдэг, хайртай" гэж боддог.
-Та өөрөө өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг үү?
-Тэгэлгүй яах вэ. Хэдийгээр өөрөө өвлийн өвгөн болж байгаа ч өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг.
Бага байхдаа л итгэдэг хүүхэд байсан. Одоо ч мөн адил. Хүний зүрх сэтгэлийн гэгээхэн мөрөөдөл гэж байдаг шүү дээ. Өвлийн өвгөн, цасан охин бол шинэ жилээр биеллээ олдог гэгээхэн мөрөөдлүүдийн нэг нь.
-Танд хөгжилтэй явдлууд олон л тохиолдож байсан байх даа?
-Хуучин оны оргил сар болох арванхоёрдугаар сард бид их завгүй ажилладаг. Сарын дунд үеэс гэртээ ч орох завгүй. Өдөр, шөнөгүй л шахам ажиллана шүү дээ. Бэлтгэлээ сайн хангачихвал хөгтэй явдал тийм ч их гарахгүй л дээ. Харин сэтгэл хөдөлгөсөн олон тохиолддог юм. Өвлийн өвгөн хараад сэтгэл нь догдолж байгаа багачууд минь эргэн сануулдаг. Өвлийн өвгөн захиалж байгаа айлуудын амьдрал нь нэгэнт тогтчихсон байдаг учир биднийг асуудалд оруулаад байдаггүй л дээ. Харин ч Монголчууд нэг үеэ бодвол сайхан баярладаг болжээ. Нөгөөтэйгүүр бүх айл эдгээр айлууд шиг баяр бүхнийг элбэг дэлбэг угтаж, сайхан баярлаасай гэж хүсдэг юм гэсэн юм.
Өвлийн өвгөний дүрд тоглодог ч гэсэн өвлийн өвгөн байдаг гэдэгт итгэдэг ийм нэгэн хүн Монгол айл бүр сайхан баярладаг байгаасай гэж хүсдэг аж. Монгол өрх бүр сайхан баярлаасай.
Р.Сарангоо