Үндэсний портал GoGo.mn улиран одож буй 2011 оны онцлох үйл явдлуудыг нэрлэж байна. Монголчуудын хувьд энэ жил үйл явдал, амжилт, бүтээлээр дүүрэн шинэ оноо угтаж байгаа бөгөөд бид 2011 онд хүндтэй зочдын хөлд дарагдаж, хамгийн олон оролцогчтойгоор Үндэсний бөхөө гиннесийн номд бүртгүүлж чадлаа.
Түүнчлэн, ирэх жил шинэ хуультайгаар сонгууль өгөхөөр болж, түүхэнд байгаагүй их хэмжээгээр төсвөө баталсан ч багш нар цалингаа нэмүүлэхээр хугацаагүй ажил хаялт зарлан эцэстээ санасандаа хүрснээр энэ жилийн онцлом содон үйл явдал шувтарч байна.
Үйл явдлаар дүүрэн 2011 оны онцлох үйл явдлын тоймыг та бүхэндээ хүргэж байна.
НҮБ-ИЙН ИНДЭР ДЭЭРХ МАРГААН ТАСАЛСАН МЭДЭГДЭЛ
Манай орны газар шороонд бусдын ашигласан цөмийн хог хаягдлыг булшлах тухай мэдээлэл хөвөрсөн нь Монголчуудын хувьд аюулын харанга дэлдсэн нэгэн айхтар үйл явдал байв.
Энэ тухай гадны хэвлэлүүдэд анх гарч улмаар Монголын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлсэн билээ. Монгол улсад цөмийн хаягдал булшлах тухай яриа, хэлэлцээ олон улсын түвшинд нууц байдлаар хэлэлцэгдэн хэдийнэ булшлах болсон талаарх мэдээллийг Японы “Майничи” сонин нийтлэхэд Гадаад харилцааны яам дараагаар нь Япон улсаас Монголд суугаа элчин сайд, Цөмийн энергийн газар үгүйсгэн мэдэгдсэн ч Монголчууд үүнд итгээгүй ээ. Угаас төрийн удирдлагадаа итгэх итгэл сул байгаа энэ үед “ийм зүйл хийж чадах л улс даа” хэмээн хэн хүнгүй хардаж суув.
Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөгдөх бүрт Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат үнэн худал нь үл мэдэгдэх шалтгаануудыг хэлсээр хуралдаанаас “бултаж” байсан нь хэвлэл мэдээллийнхэнд улам ч хар төрүүлж байв.
Дээрээс нь ар араасаа залгасан гадна, дотны томчуудын айлчлал бүр ч сэжигтэй санагдаж Монголчууд бид бүгдээрээ хардалтын том мананд ороод байсан билээ.
Эцсийн мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 66 дугаар чуулганы ерөнхий шүүмжлэлд хэлсэн үгэндээ “Монгол улс өөрийн газар нутагт цөмийн хог, хаягдал булшлах асуудлыг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэсэн мэдэгдэл энэ бүхэнд цэг тавьсан юм.
Гэхдээ Монголчууд бид ирээдүй хойч, Монгол эх орныхоо төлөө хэнийг ч хардах, сэжиглэх эрхтэй. Үнэндээ хэн нэг болчимгүй нөхөр Монгол улсыг төлөөлөн цөмийн хог, хаягдал булшлах тухай яриа хэлэлцээ хийсэн байсныг үгүйсгэхгүй билээ.
ТӨРИЙН ОРДОН РУУ АНХ УДАА ЗЭВСЭГТ ХАЛДЛАГА ҮЙЛДСЭН НЬ
Тэртээх цагаан морин жилээс хойш төрийн ордны урд тал буюу Сүхбаатарын талбайд жил бүр шахам жагсаал цуглаан, өлсгөлөн зарлах болсон нь Монголчуудад энэ талбайд ганц баярын жагсаал хийж болохоос гадна тэмцэж болдог газар юм гэдгийг мэдрүүлсэн. Нэгэнт урдхан талд нь иргэд олноороо жагсаад байх болсон тул Засгийн газрын ордон гадуураа том хар төмөр хашаа татаж, урд талдаа Чингис хааны хөшөөгөөр “бамбай” хийгээд авсан.“Бамбай” гэх учир нь төсвөөс 20 шахам тэрбум төгрөгөөр хийсэн энэ газарт жирийн иргэд хөл тавих эрхгүй. Тэгэхээр энэ бол яалт ч үгүй үзмэр гэхээсээ илүүтэй “бамбай” юм.
Тэгвэл энэ жил иргэний хөдөлгөөнийхөн хэн ч халдашгүй өнөөх Төрийн ордон руу сум тавьж “танхайрав”. Хэдийгээр хүн онож сүйд болоогүй ч төрийн ордон руу нум сумаар харвасан нь нэг төрлийн зэвсэгт халдлага. Иргэний хөдөлгөөнийхний тавьсан шаардлага зөв болохоор “бантсан уу” юутай ч энэ асуудал нам жимхэн болж өнгөрсөн. Тиймээс энэ зунжин төв талбайг морины хомоолоор дүүргэж, морьтон залуус сүлжилдэн, эцэстээ нум сумаар харваж дууссан энэ үйл явдлыг бид онцоллоо.
СПОРТЫН АЛДАРТНУУД МОНГОЛД ИРЛЭЭ
Үндэсний СагсанБөмбөгийн Холбооны (NBA) Орландо Мэжик багийн төвийн тоглогч супер од Двайт Ховард Ньюком Группийн урилгаар Монголд ирсэн нь сагсан бөмбөгийн хорхойтнуудыг ёстой л магнайг нь хагартал баярлуулав. “Од байсан” нь ирж байснаас “од байгаа” нь ирж байсан удаагүй. Тун ч хөгжилтэй, найрсаг зантай Двайт Ховард“Би хүүхдүүдэд маш их хайртай, өөрийн сангаараа дамжуулан тэднийг баярлуулахыг, тусалж дэмжихийг үргэлж хичээдэг” гэсэн шүү.
Мөн Италийн хөл бөмбөгийн амьд домог Ф.Барези ба түүний нөхөд Монголд ирлээ. Тэрээр Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын санаачлагаар хийж байгаа “Милан клубын өсвөрийн зуслан Улаанбаатар 2011” төслийн хүрээнд манай улсад ирсэн юм. 2002 оноос эхлэн Ф.Барези Миланд хүүхдийн багийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн бөгөөд 2006 онд 20 хүртэлх насны залуусын багийн дасгалжуулагчаар дэвшин ажиллаж залуучуудын бага насны ангилалд тэрээр багаа бэлдэх болжээ.
Энэ жилийн хувьд гимнастикчид, даам, шатарчид мөн багагүй амжилттай байсныг энд дурьдах нь зүй.
IX БОГДЫГ ЗАЛЖ, ДАЛАЙ ЛАМ МОНГОЛД ЗОЧЛОВ
Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд IX Богд Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжижанцанг Монголын Бурханы шашинтны төвийн тэргүүнээр заллаа. Өдгөө 79 нас сүүдрийг зооглож буй түүнийг энэ суудалд залрахыг эсэргүүцсэн хүмүүс буддын шашинтнууд дунд байлаа. Тэр ч бүү хэл энэ явдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн Христийн шашинтнууд хүртэл хэвлэлийн хурал зарласан удаатай.
IX Богдыг залаад удаагүй байхад Дээрхийн гэгээнтэн ХIY Далай лам Данзанжамц Монголд найм дахь удаагаа морилон ирлээ.Дэлхий дахинаа Монгол Улс үзэл баримтлалын хувьд “жижигхэн” биш гэдгээ харуулсан энэхүү айлчлалыг эсэргүүцэж Хятадаас манай улсад сануулга хүртэл ирсэн. “Миний айлчлалтай холбоотой дарамт үүссэн бол уучлалт хүсье” хэмээсэн Далай лам Монголчуудад архийг дуслын төдий ч амсахгүй байхыг айлтгасныг сануулах юун.
МОНГОЛ БӨХ ГИННЕСИЙН АМЖИЛТАНД БҮРТГЭГДЭВ
Монгол улсын өнцөг булан бүрээс хүчит 6002 бөх Төв цэнгэлдэхэд цуглан хүч, бяраа уралдуулав. Энэхүү түүхэн барилдаанд Монгол Tyypгатны гурван удаагийн аварга Ч.Санжаадамба түрүүлэн аварга С.Мөнхбат үзүүрлэсэн юм.Түүхэнд 13 даваатай ийм том барилдаан болж байсангүй. Тийм учир энэ барилдаан Гиннесийн номонд албан ёсоор бүртгэгдлээ.
Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ой, Тусгаар тогтнолоо сэргээсний 100, Ардынхувьсгалын 90 жил гээд олон ой давхцан тохиосон энэ жилийн наадамд дархан аварга Х.Баянмөнх 68 насандаа зодоглосон нь наадамчин олныг баясгасан. Олон ой давхацсан учраас бөхчүүдэд амжилттай барилдахсан, түрүүлэхсэн гэсэн хүсэл дүүрэн байлаа. Ингээд 1024 бөх уран мэх, хүч бяраа сорин Төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнээ хоёр өдөр барилдсаны эцэст Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат, Хилчин спорт хорооны бөх улсын арслан С.Мөнхбат, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат улсын арслан Г.Эрхэмбаяраар арав давж, олон ой давхацсан төрийн баяр наадамдаа түрүүлж, шинээр аварга төрсөн билээ.
НОЁДЫН ТУЛААН : АРД ТҮМНИЙ ДООГ ...
Нэгэн цагт Монголын төрд “хаан” мэт байсан Н.Энхбаяр өмнөх ерөнхийлөгч аснуудын адил “Титэм үг” тэрэлж, хувийн бизнесээ хөөхийг урьтал болгосонгүй ээ. Намбарын хүү Монголын төрд дахин гарч ирэхийн тулд өмнө нь нөхөрлөж явсан андуудаа эхнээс нь онилж, тэдний муу муухайг илчлэн өөрөө шударга хүн болох гэсэн оролдлого нь тусыг эс олов.
Учир нь түүнийг бусдыг муучлах тусам өөрийнх нь луйвар ард түмэнд ил болсоор байна. Энэ нь ч ард түмэнд тун сонирхолтой.
С.Баяр, Ц.Нямдорж ... гээд Н.Энхбаярын шоглох эрхмүүд дуусаагүй. Угаас сонгуулийн өмнөх жилийн улстөр тун сонирхолтой, инээдтэй.
МАХН нэрээ сольж МАН болохтой зэрэгцэн Н.Энхбаяр МАХН хэмээх намынхаа хуучин нэрийг өөрийн болгож чадсан нь С.Батболдын төрсөн өдрийн амттайхан бэлэг болж чадсан.
Манай улстөрчид, тэр тусмаа Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын хүндтэй ажлыг бүгдийг нь хашиж явсан Н.Энхбаярын удаа дараагийн мэдэгдлүүд хэвлэл, мэдээлэл, олон нийтийн сонирхол татахуйц мэдээллийн нэг байж чаддаг. Эргээд түүнийг онилох хариу мэдээллүүд ч олны бахыг нэг хангаж байгаа гэлтэй.
Ийнхүү “ноёдын тулаан” ард түмний харин ч нэг хүлээж байсан үйл явдал болж байна. Н.Энхбаярын дараагийн бай хэн байх бол?
АНГЕЛА МЕРКЕЛЬ, ЛИ МЕН БАГ, ЖО БАЙДАН ...
Энэ жил манай улс хүндтэй зочдын хөлд дарагдаж, түүнчлэн төрийн өндөрлөгүүд олон чухал айлчлалыг гадна талд хийлээ.
Айлчлалуудаас хамгийн анхаарал татсан нь ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мен Баг, АНУ-ын дэд ерөнхийлөгч Жой Байдан нарынхыг онцлон дурьдаж болно.
Европын холбоонд тэргүүлэгч байр суурьтай, дэлхийд эдийн засгийн үзүүлэлтээрээ дөрөвт бичигддэг Герман улсын эрхэм канцлер Монгол орныг зорин ирэх нь мэдээж бага шалтгаантай биш байв. Уул уурхайн бүтээгдэхүүн, нөөцөөрөө гайхагдах болсон Монгол орны бас нэгэн томоохон түнш болохоор ирсэн зорилгоо хатагтай Меркель биелүүлээд буцсан. Тодруулбал, ХБНГУ-тай энэ жилээс бид уул уурхайн салбарт хамтран ажиллах томоохон гэрээнүүд хийсэн билээ. Хоёр тал нийт зургаан албан бичигт гарын үсэг зурснаас хамгийн онцлох хоёр нь манай “Эрдэнэс Тавантолгой” компани Германы ББМ Оперта групптэй Уурхайн гэрээт олборлогчийн тухай, хоорондын гэрээ, Сийменс компанитай Хамтран ажиллах тухай ерөнхий гэрээнд гарын үсэг зураад байна.
БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Багийг Монголд улсад айлчлах үеэр мөн л харилцааны шатаа ахиулж Иж бүрэн түншлэлийн зарчимд үндэслэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсон. Энэ хүрээнд "Монгол Улс, БНСУ-ын хамтын ажиллагааны дунд хугацааны хөтөлбөр"-ийг боловсруулахаар болсон бөгөөд ерөнхийлөгч Ли Мен Багийн айлчлалын үеэр талууд хоёр чухал албан бичигт гарын үсэг зурсан нь эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс БНСУ-ын талаас манай улсад 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгохоор болсон юм.
2011 оны хувьд Монгол улсад морилон ирсэн хүндтэй зочдоос гадна манай төрийн тэргүүнүүд гадна талд ч харилцаагаа ахиулах олон чухал айлчлал хийлээ. Эднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн АНУ, ОХУ- уудад хийсэн айлчлалыг дурьдаж болох бол Ерөнхий сайд С.Батболдын БНСУ, БНХАУ-д хийсэн айлчлалууд бодит үр дүнгээ өгөөд байна.
ТОМ ТӨСӨВ, ТОМ ЗАРДАЛ
Монгол улс хөгжин цэцэглэж байна. Үүнийг бид жилээс жилд хүрээгээ тэлэх улсын төсвөөс харж болно. Ирэх оны улсын төсвийг эрхэм гишүүд батлахдаа 2011 оны орлогоос 1,7 дахин их, зарлагыг 1,6 дахин их байхаар батлаад буй. Төсөв данхайж байгааг харахад манай улсад мөнгө орж ирж байна. Түүнийхээ хэрээр гарч байна. Харамсалтай нь эдийн засаг хурдтай өсөж буй ч нийт иргэдийн амьдралд их мөнгө наалдаж чадахгүй байсаар л байна.
Өөрөөр хэлбэл иргэдийн орлого нэмэгдсэн ч инфляци нь өссөөр Монголчуудын хувьд ажилгүй нь ч, ажилтай ч зэрэг ядуурсаар байгаа юм. Үүнийг ядуурлын түвшин огт буурахгүйгээр харин ч нэмэгдэх хандлагатай байгаа судалгаанууд нотолно.
Ирэх оны төсөвт 800 орчим тэрбум төгрөгийг хүний хөгжил сангаар дамжуулан иргэдэд бэлнээр, оюутнуудад сургалтын төлбөр байдлаар тараах гэж байна. Энэ нь ч ядуурлыг улам даамжруулах бодлого болж байгаа талаар олон улсын шинжээчид хэлсээр буй. Тэдний зүгээс нийтээр нь бус нэн ядуу иргэдийн эдийн засгийг дэмжсэн бодлогыг төр засаг барих хэрэгтэй гэж үзэж байна. Үүний хариуд Засгийн газар ирэх оны хоёрдугаар хагасаас нэн ядуу иргэдэд зориулж 40 тэрбумыг төсөвлөөд байгааг мэдэгдсэн. Үнэхээр нүдээ олсон арга хэмжээ болж чадах болов уу, үгүй юу гэдгийг бид жилийн дараа дахин дүгнэнэ.
2012 оны төсөвт бас нэгэн онцлох зүйл нь төрийн албан хаагчид болоод тэтгэвэр тэтгэмжийг хоёр шатлалаар 53 хувь нэмэхээр болоод байгаа нь мөн нэг онцлуулштай зүйл юм.
Түүнчлэн ирэх жил 1,7 их наяд төгрөгийг дэд бүтцийн салбарт зориулахаар төсөвлөөд байна.
2011 оны хувьд төсөв, санхүүгийн хувьд бас нэгэн онцлуулштай үйл явдал болсон нь Хөгжлийн банк үүдээ нээж, анхны бондоо гаргах болсноо мэдэгдээд буй. Ингэснээр ирэх оноос манай улс дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулахаар нийт 600 сая ам.доллартай тэнцэх бонд гаргахаар болж ажлаа эхлүүлээд байгаа билээ.
ШАГНАЛЫН ХУР БУУСАН ЖИЛ БУЮУ ШУУГИАН ДЭГДЭЭСЭН Д.БОЛД
Соёл, урлагийн салбар энэ жил олз омог арвинтай байлаа. ОХУ-д зохиогдсон олон улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин Э.Амартүвшин, Франц улсад зохиогдсон М.Магины нэрэмжит олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Хөгжим бүжгийн коллежийн сурагч Б.Бат-Эрдэнэ, Ж.Ариунзаяа, Ө.Анхзаяа, Бүгд Найрамдах Чех Улсад зохиогддог Косианы нэрэмжит олон улсын өсвөрийн хөгжимчдийн уралдаанд нэгдүгээр байр эзэлсэн Хөгжим Бүжгийн коллежийн сурагч Г.Чингүүн нарыг GoGo онцолж байна.
НҮБ-ын тайзан дээрээс Монголын урлаг гайхуулж, Монголын хөөмэйчид Тувад болсон олон улсын уралдааны тэргүүн байруудыг эзлэж, “Цогт тайж” уран сайхны киног сэргээн засварлаж, дижитал хувилбарт шилжүүлж чадлаа.Мөн “Мисс Интернэйшнл-2011” наадамд амжилттай оролцож гуравдугаар байрын шагнал хүртсэн Идэрсайханы Төгсөөг энд онцлохгүй байхын аргагүй юм.
ЮНЕСКО-д энэ жил лимбэний битүү амьсгаа, Хүннү гүрнээс улбаатай эвэр нумыг энэ жил бүртгүүллээ.
Харин хамгийн их шуугиан дэгдээсэн нь Төрийн соёрхолт дуучин Д.Болдын Засгийн газрын ордонд тоглолт хийж, улмаар Төрийн шагнал хүртсэн явдал байлаа. Заримынх нь дургүй, заримынх нь бахархлыг төрүүлсэн энэ явдал орчин үеийн урлагийн салбарынхан хөдөлмөрлөж чадвал юунд ч хүрч болохыг мэдрүүлсэн биз ээ.
УИХ ДОЛДУГААР САРЫН 1-ТЭЙ ХОЛБООТОЙ УУЧЛАЛТ ГУЙХ ШААРДЛАГАГҮЙ ГЭЖ ҮЗЭВ
Өөрийгөө “төр” гэж эндүүрсэн хэдэн гишүүн долдугаар сарын 1-нд болсон үймээний улмаас уучлалт гуйх тогтоолын төслийг чуулган дээр унагалаа. Долдугаар сарын 1-нд иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргээ төр биелүүлж чадаагүй, дөрвөн иргэн галт зэвсгэнд, нэг иргэн угаартаж амь насаа алдсан, зургаан иргэн шархдаж, олон иргэн сэтгэл санааны хувьд айдаст автаж, нийгмээрээ цочирдсон. Ийм байдалд хүргэснийхээ төлөө төр уучлалт гуйх ёстой баймаар.
НҮБ-ын Хүний эрхийн хорооноос гаргасан “төрийн хууль бус халдлагад өртөж, ойр дотны хүмүүсийнхээ амь насаар хохирч, хагацал үзсэн хохирогчдоос уучлалт гуйх нь Монгол улсын төрийн үүрэг мөн” гэсэн дүгнэлтийг ч үгүйсгэв. Энх цагт иргэн хүнийг гудамжинд буудаад алчихаж болдог, хэн хийснийг нь тодорхойлж чаддаггүй төртэй байна гэдэг харамсалтай. Дахин долдугаар сарын 1-ний үйл явдалтай адил зүйл болохгүй гэх газаргүй бөгөөд тэр тохиолдолд төр дахиад л иргэдээ буудаж алах уу гэдэг нь асуултын тэмдэгтэй хэвээр үлдлээ.
САЙН ХУУЛЬ БАЙЛАА Ч ТҮҮНИЙГ ДАГАЖ МӨРДӨХ НЬ Л ХАМГИЙН ЧУХАЛ
Гурван жил зургаан сар хэлэлцэн байж баталсан гэгдэх УИХ-ын сонгуулийн тухай хуулийг энэ жилийн онцлох сэдвээр нэрлэхгүй байхын аргагүй. Учир нь Монголчууд ирэх жил анх удаа холимог тогтолцооны дагуу саналаа өгнө. Тодруулбал, нэр дэвшигчид 26 тойрог дээр 48 мандатад өрсөлдөж, үлдэж буй 28 суудлын төлөө намууд улсын хэмжээнд нэг том тойрогт өрсөлдөхөөр болоод байна. Сонгогчид тухайн намын бодлогыг ч, хүнийг нь ч шүүж тунгаана гэсэн үг.
Намууд чухам хэнийг шууд нэр дэвшүүлж, хэнийг нь 28-даа оруулахыг сонгууль болохоос өмнө Бага хурал, ҮЗХ-оор шийдэх ёстой байгаа. Нам, эвслээс нэр дэвшигч нь тухайн нам, эвслийн мөрийн хөтөлбөрөөс өөр сонгуулийн бие даасан мөрийн хөтөлбөртэй байхыг хориглож буй.
Шинэ хуульд онцлуулштай зүйл үүгээр зогсохгүй ээ. Намууд өөрсдийн нэр дэвшигчдийн 20-с багагүй хувийг эмэгтэй нэр дэвшигчдээс бүрдүүлсэн байх ёстойг энэ удаад албан ёсоор хуульчлаад байна. Мөн сонгуульд нэр дэвшихээр төлөвлөсөн төрийн албан хаагч оны эхнээс буюу нэгдүгээр сарын 1-нээс ажлаа хүлээлгэн өгөх тухай тусгаад буй. Ингэснээр төрийн мөнгөөр сонгуулийн сурталчилгаа хийдэг байдал арилна хэмээн гишүүд үзэж байна. Түүнчлэн бас нэгэн сонирхол татахуйц зүйл нь нэр дэвшигчид, намуудыг сонгуулийн сурталчилгаанд мөнгөн дүнгээр илэрхийлсэн амлалт өгөхийг бүрэн хориглоод байгаа юм. Үүнээс гадна цаг, аяга гэх мэт жижиг гэлтгүй бэлэг сэлтийг ч хууль бус сурталчилгаа гэж үзэхээр болоод байна.
Энэ мэт сонгуулийн шинэ хуульд онцлом зүйлүүд их. Ер нь бол хуулийг яаж ч сайхан зохиож, найруулж, баталж болно. Гагцхүү түүнийг дагаж, мөрдөх л хамгийн чухал билээ.
ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ ХҮРДЭГГҮЙ ТӨР ЗАСГИЙГ БАГШ НАР “БУУЛГАЖ АВАВ”
Засгийн газар нийгмийн гурван талт хэлэлцээрээр “цалинг 2012 оны эхний улиралд багтаан хоёр хувааж нэмэгдүүлнэ” гэсэн амлалтаасаа буцаж дөрөв, аравдугаар сард нэмэхээр болж төсөвт тусгасан нь багш нарын уурыг хүргэв. Монгол Улсын тэргүүлэгч салбар атлаа 300-хан мянган төгрөгний цалинтай тэд уурласандаа хугацаагүй ажил хаялт зарласан.
Гэвч ганц багш нар гэлтгүй соёл урлаг, онцгой байдал, эмнэлэгийн эмч ажилтнууд гээд цөм адилхан цалинтай тул тэд ч бас хамтарч тэмцэхээр болсон нь нийгмийг хамархаар болов. “Уг нь нийгмийг хөдөлгөгч гол хүч болж буй энэ хүмүүс дорвитойхон тэмцэл хийх хэрэгтэй байсан” хэмээн зарим хүн ярихыг ч сонсов. Юутай ч Засгийн газрыг “айлгасан” энэ тэмцэл ирэх хоёр болон тавдугаар саруудад цалинг нэмүүлэхээр болж, өндөрлөлөө.
“Уолл стрийтийг эзэл” хөдөлгөөнийхөн дэлхий даяар “шударга бус хуваарилалтын” эсрэг тэмцсэнчлэн багш нар ч дан ганц цалин гэлтгүй шударга бус байдлын эсрэг тэмцсэн юм. Үнэхээр ч УИХ, Засгийн газрын гишүүний унадаг жийпний бензинд ч хүрэхгүй цалинтай тэдний хувьд энэ нийгэм шударга бус санагдах нь зүй.
Сэтгүүлч Ч.Болортуяа, О.Ариунбилэг