gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Д.Болдхуяг: “Зохист аялгууны толь”-д донтож байлаа

Соёл урлаг
2011-12-17
0
Twitter logo

“Эгчмэд бүсгүй” шүлэг уншиж Монголын утга зохиолын өндөр босгоор орж ирсэн ах минь. Шүлэг шигээ омог бардам, эрхэмсэг, уян зөөлөн нэгэн.

Тэрбээр олон яруу найргийн наадмын гэгээн тайзан дээрээс шүлгээ уншиж олон ч шагнал хүртэж явсан. Магадгүй ахын минь шүлгийн үнэ цэнэ, санаа гайхамшигтай болоод л шүүгчдийн үзэгний үзүүр онц дүн тавьдаг байх.

Тиймээс ч Д.Болдхуяг хэмээх яруу найрагч “Болор цом-29” наадмын эзнээр тодорсон биз ээ. Ингээд олныг нуршилгүй Д.Болдхуягийн сэтгэлийн ертөнцөөр аялсанаа уншигч Тантай хуваалцъя.

-Юуны өмнө “Болор цом- 29” наадмын эзэн болсонд баяр хүргэе. Яг Янжинлхам авч байхад юу бодогдож байв?

-“Болор цом” наадмын тэргүүн болоход надад гурван зүйл л бодогдсон.

Нэгдүгээрт, төрүүлж өсгөсөн ээж, аавдаа яруу найргийн ухааныг бойжуулж өгсөнд хамгийн ихээр баярлаж байлаа.
Хоёрдугаарт, ээжийнхээ, нагацынхаа нутагт Янжинлхамд зориулж ном гаргаж байсан. “Эсуарагийн охины хоолойн чимэг” номынхоо шүлгийг Архангай аймагт Монгол Улсын аварга малчин Баадай ахындаа бичсэн. Архангай нутгийн уул ус, лус савдаг, ах дүү нар намайг өршөөж байна гэж бодогдсон.
Гуравдугаарт, “Болор цом” бол жирийн наадам биш юм байна. Наадмын нэр хүндийг хоёр зүйлээр өргөж явах нь зөв юм байна гэж санасан л даа. Энэ нь “Цол нэмбэл бяр нэмнэ” гэдэг шиг хожмын уран бүтээлээ илүү чанаржуулах, “Болор цом” наадмын нэр хүндийг өндөрт өргөж явахын тулд ёс зүйтэй байх нь зөв юм байна. Мөн дээрээс нь сэтгэл зүтгэлээрээ “Болор цом” наадмыг сайхан зохион байгуулчихъя гээд МЗЭ-тэй хамтарсан Архангай аймгийн ЗДТГ-ын дарга Батбаатар, ХХААХҮ-ийн сайд, Архангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга Бадамжунай нарын итгэлийг алдахгүй явъя л гэж бодогдсон доо.

-Д.Болдхуяг найрагчийн бага нас хаана өнгөрсөн бэ. Унаган хотын хүүхэд үү?

-Ер нь би Богдын хүрээний хүүхэд. Миний бага нас гурав, дөрөвдүгээр хороололд өнгөрсөн. Тэвэг өшиглөдөг, чулуугаар байлддаг тийм л үед би өсч өндийсөн. Миний анхны номын өмнөтгөл дээр С.Байгалсайхан “Яруу найраг, яруу сэтгэлгээ гэдэг хөдөөгөөс гаралтай, хөдөөнөөс эхтэй гэдэг хуучин үзлийг Д.Болдхуяг нэгэн цагт задална” гэж бичиж байсан. Ер нь хүн хотод төрөх, хөдөө төрөх ялгаагүй. Бурхнаас заяасан зөв мэдрэмжтэй төрөхөд л хангалттай.

-Яруу найрагчид дунд хотын хүүхэд шүлэг бичнэ гэхээр их сонин санагддаг юм шиг билээ. Ер нь утга зохиол гэдэг их айлын хаалгыг татах болсон шалтгаан?
-Намайг яруу найргийн зам уруу шууд оруулсан хүн бол С.Байгалсайхан багш. Хүн төрүүлсэн эх, сургасан багш, эх орон гурваасаа урваж болдоггүй. Маш олон хүн өөрийгөө авьяастай гэж мэдэлгүй өнгөрөөсөн цөөн биш тохиолдлын амьд гэрч нь би юм. Би ч бас тэдний нэг байж болох л байсан.

Манай орцны хэдэн найзууд намайг шүлэг уншихад “Сайхан байна”, “Гоё байна” гээд л өнгөрдөг байсан. 1990-ээд оны дунд үед Зүүнбаянд цэргийн алба хаасан хүмүүс тухайн үед ямар хэцүү байсныг одоо ч санаж л байгаа байх. Яг тэр хэцүү үед хал цэргүүдэд зодуулан байж шүлэг бичдэг байлаа. Онигоочин явлаа. Ингэж байхдаа өөрийгөө мөн л яруу найрагч гэж мэддэггүй байсан.

Учир нь миний эргэн тойронд байгаа хүмүүс дунд “Чи яруу найрагч шүү” гээд хэлээд өгчих хүн байгаагүй л дээ. Хожим “Улаанбаатар” их сургуульд оюутан болж ирэхэд утга зохиолын дугуйлан явдаг байсан. Тэр дугуйланг С.Байгалсайхан багш удирдаж явуулдаг байсан юм. Анхлан надад “Чи бол яруу найрагч мөн” гэж хэлсэн хүн нь С.Байгалсайхан багш. Үүнээс гадна надад хамгийн ихээр нөлөөлсөн нэг зүйл бол намайг 10 настайд аав минь “Миний хүү яруу найрагч болох юм биш үү” гэж хэлсэн.

Тэгээд бага сургуулийн ангийн найз М.Цэдэндоржийн эх нэгтэй эцэг ондоотой төрсөн дүү Б.Пүрэвдорж эгч дээр намайг дагуулж очоод “Миний хүү авьяастай хүн үү, авьяасгүй хүн үү. Чи бичсэн шүлгийг нь үзээд өгөөч” гэсэн. Тухайн үед Б.Пүрэвдорж багш миний яруу найргийн эндүүрлийг арилгах анхны зул болж байсан л даа. Товчоор хэлбэл яруу найргийн “А” үсэг заасан.

-Таны номын шүлгүүдийг уншаад байхад нэг зүйл их анзаарагддаг л даа. Бурханлаг, эх орны сэдэвтэй шүлгүүд зонхилоод байдаг?

-Багаасаа буддын уран зохиолыг их сонирхож уншсан. Алшаагийн лхарамба Агваандандар, Говийн догшин ноён хутагт Д.Данзанравжаа зэрэг хүмүүсийн уран зохиолыг үзэж байсан. Энэ их соёлт далайд шумбахад манай үеийнхнээс хоёр хүн маш их нөлөө үзүүлсэн. Нэг нь Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч П.Нямлхагва, нөгөө нь миний анд Л.Хасарын нөлөө байсан. Л.Хасарыг эмнэлэгт хэвтэж байхад нь “Зохист аялгууны толь” гэдэг номыг нь хуурч авч байсан маань санаанаас гардаггүй юм /инээв/.

Яасан гэхээр андыгаа эргэх гээд эмнэлэг дээр очлоо. “Зохист аялгууны толь” гээд ном нэг их сайхан санагдаад болж өгдөггүй. Миний цүнхэн дотор “Монгол ардын үлгэр” гэдэг ном явж байсан юм. Тэгээд би Л.Хасарт хэллээ “Найз нь ойрдоо айхавтар их онгодтой байна. Хэдэн сайхан шүлэг бичлээ” гэсэн чинь “Яаж” гэж байна. Тэгэхээр нь “Монгол ардын үлгэрийн ном уншихаар онгод ороод байдаг юм байна” гэсэн.

Тэгсэн Л.Хасар надаас өгчих гэж гуйхад нь нэлээд үнэд орлоо. Сүүлд нь “Зохист аялгууны толь”- оор чинь солъё гэж хэлээд анх удаа тэр аугаа бүтээлийг уншиж байлаа. Яг үнэнийг хэлэхэд нэг хэсэг би “Зохист аялгууны толь”-д үнэхээр донтсон байхгүй юу. Эдгээр аугаа бүтээлийн нөлөөгөөр дорнын өнгө аястай, бурханлаг шүлгүүд бичдэгийн болов уу даа.

-Өвөрмонголд докторантурт сурч байгаа. Сурахын хажуугаар соёлын үрийг түгээж яваа. Өвөрмонголчуудын шүлэг, халх Монголчуудын шүлгийн ялгаа?

-Алаг махны тасархай, алтан ясны хэлтэрхий Өвөрмонголчуудын шүлгийг халх Монголчууд даан ч мэдэхгүй байна. Мэдэхгүй байгаа шалтгаан нь бичгийн зөрүү буруу мэт санагдана. Мөн хэн халх Монголд олон танил, найз нөхөдтэй байна түүний ном л энд хэвлэгддэг. Дээрээс нь мэргэжлийн хүнд ханддаггүй байж. Үнэндээ би ч мэргэжлийн хүн биш.

Гэхдээ шүлэг, зохиол оролддог хүмүүс чинь арай л ондоо хийнэ биз дээ. Бас нэг ярвигтай зүйл нь хэлний зөрүү юм. Монгол Улсын хэлний сангаас хасагдсан үг Өвөрмонголд өнөө ч хэрэглэгдэж байх жишээтэй. Эсвэл огт Монголд хэрэглэгддэггүй орон нутгийн чанартай үгүүд байдаг. Нэг үгийг хоёр утгаар хэрэглэх тохиолдол түгээмэл тааралддаг. Мөн Хятад хэлнээс шууд утгаар авч хэрэглэж байгаа үг олон байна.

Эдгээр хүчин зүйлээс болоод бид Өвөрмонголын яруу найргийг сайн ойлгодоггүй юм гэх үү дээ. Ойрхон жишээ татъя. “Бээжин хүрч өнгөрсөн” гэдэг нэг шадыг “Бээжинд очиж үзсэн” гэж хөрвүүлэх ёстой юм. Би бол нэг зүйлээс маш их эмзэглэдэг. Өвөрмонголыг хужаа, жунгаа гэх зэргээр хэлдэгт. Нэгэн биеэс тасарсан ах дүүс шиг л улсууд шүү дээ, бид чинь. Үүнийг батлах гэсэн шиг хилийн наана цаана ах дүү хоёр, ээж охин хоёр амьдарч байна. Хониндоо яваад ирэхэд хилээ таслаад зурвас татсан нь тэдний буруу биш биз дээ.

-Сүүлийн үед яруу найргийн авьяас маш ихээр удамшдаг боллоо. Ер нь авьяас удамшдаг болов уу?

-Авьяас билэг гэдэг юм удамшдаг байх л даа. Гэхдээ бас тохиолдол байж болно, тийм үү. Заримдаа ер удамшдаггүй тохиолдол ч байдаг. Б.Лхагвасүрэн гуай “Яруу найраг хошин сэтгэлгээ хоёр нэг эхтэй. Хошин шог нь давамгайлбал хошин зохиолч болдог. Уянга нь давамгайлбал яруу найраг уруу хазайдаг” гэж хэлж байсан. Энэ яалт ч үгүй үнэн үг юм. Манай аавын тал Завханы улсууд. Завханыхан их наргианч хүмүүс байдаг шиг билээ. Эмээ минь 90 гарсан хөгшин энх тунх амьдарч байна. Аавын минь тал Б.Явуухулан найрагчтай нэг голын хүмүүс. Нэг удаа би эмээгээсээ их Б.Явуухулан гуайн тухай асуухгүй юу.

Тэгсэн эмээ “Улаан хундага шиг хоёр улаан нүдтэй бээцийсэн ногоон юм байсан юм” гэж хэлсэн /инээв/. Аавын талынхан бол ийм алиа марзан хүмүүс байдаг. Харин ээжийн талынхан бол шүлэг яруу найрагт дуртай. Зарим нэг нь залуу халуун насандаа бичиж явсан байх жишээтэй. Одоо ч бас бичиж байгаа хүмүүс байна. Архангайнхан ер нь их дууч, хуурч, найрагч хүмүүс байдаг болов уу гэж би боддог юм.

-Яруу найрагч Д.Болдхуяг, “Болор цом”-ын эзэн Д.Болдухяг хоёрын ялгаа?

-“Болор цом” аваад би огт өөр хүн болсон. Гурван настай Болдхуяг, 30 настай Болдхуяг хоёр өөр хүмүүс байна биз дээ. “Болор цом”-оос хойшх энэ гурван хоногийн дотор би өөртөө том зорилго тавьсан. Маш их онгод орсон. Түрүүлчихээд Янжинлхамд мөргөж байхдаа Эгшиглэнт эх Янжинлхамын Эрэвгэр хоёр нүд нь болбоос гээд мөр, шад урсаад ирсэн.

-Өнөөдрийн Монголын яруу найргийн чиг хандлагын талаар Та ямар бодолтой байна?
-Манай доод үеийн яруу найрагчид, тодруулбал П.Батхуягийн хэдэн шавийн шүлгийг би гайхаж байгаа. 1990-ээд оны эхэн үеэр Монголын утга зохиол өөрчлөгдсөн шиг 2010-аад онд бас Монголын утга зохиол давлагаалж байна. Би доод үеийнхээ яруу найрагчдаас суралцаж байгаа. Яахав “Болор цом”-ын эзэн яруу найрагч ингэж хэлэх буруу ч байж магадгүй. Доод үеийн залуусын бичиж байгаа чиг хандлага, мэдрэмж биднийхээс арай л ондоо. Тэр өөр сэтгэлгээ, шинэчлэлийг хараад би баярлаж байгаа.

-XXI зуунд уламжлалт шүлэг бичсэнээр дэлхийн утга зохиолоос хаягдаж байна гэж зарим нэг хүмүүс ярьдаг. Үнэхээр бид дэлхийн яруу найргаас хаягдчихсан ард түмэн үү?
-Их ном уншсан хүмүүсээс үг сонсох дуртай хүн л дээ, би. Тэгээд Г.Аюурзана, Гүн-Үйлс ахаас барууны яруу найргийн чиг хандлагын тухай асуудаг юм. Хөрш улс байлаа гэхэд хэн нь эдийн засгийн чадамж, соёлоороо илүү байна тэр нь нөгөөдөө шууд нөлөөлдөг. Би үүний эсрэг байр суурьтай байдаг хүн.

Хүний онгод юу шивнэнэ түүнийгээ л бичих нь зөв гэж боддог. Би хэзээ ч модернизмийг үгүйсгэж байгаагүй. Модернизм байх ёстой. Монгол эдийн засаг, соёлын хувьд хоцрогдсон боловч утга зохиол, соёл урлагийн хувьд хөгшин Европт заана. Монголын яруу найраг, уламжлал бол эртний түүхтэй шууд холбогдоно. Европын дөрвөн ханан дундахи шүлгийг бодвол монгол шүлэг илүү дүрслэлтэй, хийцтэй байдаг нь нууц биш.

-Яруу найраг бичсэнээр Таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

-Яруу найраг намайг амьдралд маш их суралцуулсан. Яруу найргийн ачаар би амьдралын, хүний мөн чанарыг ойлгосон. Мөн ухаан суулгасан. Намайг тэр их зовлон дундаас хүн чигээр нь татаж гаргасан. Яруу найраг уншсан, бичсэн хүн хэзээ ч хоосон хонодоггүй. Ер нь яруу найргийн хишиг буян их юм. Энэ буяныг дааж яваачээ гэж дээд үеийнхнээсээ гуймаар байна, өөрийн үеийнхэндээ хэлмээр байна, доод үеийнхэндээ захимаар байна. Яруу найрагчид гэхлээр навсайж, салбарч явдаг хүмүүс биш шүү дээ. Хуучин цагт Улаанбаатар хотын хамгийн цэмцгэр хүмүүс яруу найрагчид байлаа. Бид яагаад тэдэн шиг байж, амьдарч болохгүй гэж.

-2011 онд болон цаашид туурвих уран бүтээлийн тухай яриа дэлгэвэл?

-2011 он бол надад үнэхээр онцгой жил байлаа. Анх удаа босоо монгол бичгээрээ “Мянган оныхон” гэдэг номоо Хөх хотноо гаргаж номын хурим хийлээ. Наймдугаар сард Улаанбаатар хотод хуримаа хийсэн. 2012 оны босгон дээр “Болор цом” наадмын түрүүг хүртлээ. 2011 он бол миний аз хийморийн жил байлаа. Ер нь цаашдаа би үргэлжилсэн үгийн зохиол бичнэ. Монголын утга зохиолыг дэлхийд хүргэх гарц нь үргэлжилсэн үгийн зохиол юм байна.

Ямар ч сайн яруу найргийг хэчнээн мундаг орчуулагч орчуулсан ч төрөлх хэл шиг нь хүргэж чаддагүйг бид мэднэ. Орчуулсан яруу найргийн 50 хувийг ойлгодог байхад үргэлжилсэн үгийн зохиолын 100 хувь ойлгодог байх жишээтэй. Ухаан, бяр нь тэгшрээд ирэхээр хүн хүссэн хүсээгүй үргэлжилсэн үг рүү ордог.

-Х.Эрдэнэбаатар манай доод үеийнхэн ном уншдаггүй гэж шүүмжлэлтэй хандаж байсан. Тэр шүүмжлэлийг хэрхэн хүлээж авсан бэ?
-Х.Эрдэнэбаатар “Болор цом” авчихаад “Доод үеийнхэндээ захиж хэлэхэд ном их унш. Ерөөсөө уншихгүй байна” гэж хэлж байсан. Тэгж хэлэхэд нь би жаахан дурамжхан байсан л даа. Манай 2000-аад оныхон уншдаг. Доод үеийнхэн ч уншиж л байгаа байх. Би ном уншихаараа зүгээр гүйлгээд уншчихдаггүй. Бүр төлөвлөгөө гаргаж уншдаг зуршилтай хүн л дээ. Дэлхийн сонгодгууд, дотоодын сонгодгууд гээд. Ямар ч байсан Х.Эрдэнэбаатар ахдаа хандаж доод үеийнхэн чинь уншиж байгаа шүү гэж хэлье.

Т.Зөнбилэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан