Ардчиллын анхны 13-ын нэг Сүхбаатарын Амарсанаа “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” нэртэй баримтат номоо хэвлүүлж гаргалаа.
С.Амарсанаа тухайн үед болж байсан МоАХ-ны Ерөнхий Зохицуулах Зөвлөлийн хурлууд, уулзалтуудын протокол, хөтөлж байсан өдрийн тэмдэглэл дээрээ үндэслэн 1988 оны 11 дүгээр сард улс төрийн “Шинэ үе” бүлгэм байгуулагдсанаас эхлээд 1989 оны 11 дүгээр сарын 27- нд чуулсан Залуу уран бүтээлчдийн 2 дугаар чуулган хэрхэн чуулсан тухай, мөн МоАХ үүсэн байгуулагдсан 12 дугаар сарын 10 –ны цуглаан дээр тунхагласан ардчилсан хувьсгал эрчимтэй өрнөж улс төрийн өлсгөлөнгийн үр дүнд улс орны дээд удирдлага огцорсон, олон намын тогтолцоо бий болж, анхны чөлөөт сонгууль явуулах, улсын бага хурал байгуулах зэрэг тохиролцоонд хүрсэн, анхны чөлөөт хэвлэл үүссэн зэрэг 1990 оны зургаадугаар сар хүртэлх үйл явдлуудын тухай өгүүлжээ. Уг номноос ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд тэмцэж явсан, идэвхтэй оролцож байсан хүмүүсийн нэрс, хэлсэн үг яриа, гэрэл зураг зэргийг уншиж үзэж болох юм.
Энэхүү ном нь цаашид үргэлжлэх гурван боть баримтат зохиолын тэргүүн дэвтэр бөгөөд “Аниргүйг сэрээсэн Шинэ үе”, “Ардчилсан хувьсгал эхэллээ”, “МоАХ хууль ёсны болов”, “Улс төрийн өлсгөлөн”, “Ардчилсан сонгууль хүрэх амаргүй зам” гэсэн таван бүлэг, 75 хэсэг, зохиогчийн өөрийнх нь авсан 69, архивын 3 гэрэл зургаас бүрджээ.
Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээний тэмцэгч С.Амарсанаатай шинэ бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Шинэ ном гаргасан гэж сонсоод тантай уулзая гэж бодлоо. Ардчилсан хувьсгалын анхны 13-ийн нэгийн “Ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд” номоо танилцуулаач. Ардчиллын тухай олон л ном байдаг. Тэр бүхнээс ялгарах нь юу юм бол?
-Би МоАХ-ны Ерөнхий Зохицуулах Зөвлөлийг үүсгэн байгуулсан өдрөөс эхлэн аливаа, уулзалт, хурлуудын тэмдэглэлийг хөтөлдөг байв. Үүнээс гадна алдаг оног ч гэсэн хөтөлдөг өдрийн тэмдэглэлдээ тэрхүү агуу их үйл хэргийн талаар төрсөн сэтгэгдлээ бичиж үлдээх, гэрэл зургийн хальсанд тэр өдрүүдийн дүр зургийг буулгаж авахыг ихэд хичээдэг байлаа. Голдуу бичгийн бор цаасан дээр бичсэн уулзалтууд болон хурлын тэмдэглэлүүд, ирцийн бүртгэл, уриалах хуудсууд зэрэг хэдэн хавтас элдэв төрлийн материал бий. Тэр баримтуудаасаа огт хасаж товчлолгүйгээр яг тэр хэвээр нь оруулсан. Тиймээс энэ номонд орсон хүмүүсийн нэрс, өдөр сар, цаг хугацаа, үйл явдлууд бүгд түүхийн хөдөлшгүй үнэн бодитой баримт юм шүү. Мөн номоо бичихдээ түүхэн үйл явдлуудад өөрийн субьектив дүгнэлтээ өгөхөөс аль болохоор зайлсхийсэн. Болсон үйл явдлын дүр зураг, уур амьсгалыг яг тухайн үед тэмдэглэн авч үлдсэн тэр хэвээр нь оруулсан. Түүнчлэн өөрийн авсан гэрэл зургуудаасаа шилж оруулсан.
-Ардчилсан намаас энэ номыг тань дэмжсэн гэсэн байхаа. Ингэхээр ач холбогдлыг нь ч гэсэн үнэлсэн хэрэг гэж ойлгож байгаа...
-Ардчилсан нам хэвлэх зардлын дийлэнх хувийг гаргаж ивээн тэтгэсэнд ихэд талархаж байна. Намын дарга Н.Алтанхуяг номонд маань зориулж “Он жилүүд холдон одохын хэрээр Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын түүх мартагдан бүдгэрэхийн хамт түүхийн үнэнийг санаатайгаар гуйвуулах үзэгдэл гарч байгааг нуух аргагүй юм. Хэрэв ардчилсан хувьсгалд оролцож идэвхтэй үүрэг гүйцэтгэж явсан, өнөөдөр амьд сэрүүн байгаа хүмүүс түүхэн үнэнийг өгүүлсэн дурдатгал дурсамжаа амжиж үлдээхгүй бол дахиад арван жил өнгөрөхөд бүдгэрч мартагдаж болзошгүй байна” гэж сэтгэгдлээ хэлсэн. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн үеэр болсон эрдэм шинжилгээний хурал дээр энэ хувьсгалын түүхтэй нэлээд бүрхэг, судлах материалууд хомс байгаа тухай эрдэмтэн судлаачид ярьж байсан. Тиймээс өнөөдөр тоо нь цөөрсөөр байгаа оролцогчид нь мэддэг зүйлээ мартаагүй дээрээ бичиж, хэлж үлдээж байх хэрэгтэй юм. Тэгэхгүй бол зарим юмаа бүр тас мартчихаж байна.
-Тантай уулзахаас өмнө номыг тань уншсан. Гэхдээ уншихад амттай байсан болохоор маш хурдан дуусчихлаа. Үргэлжлэл ч байх юм шиг санагдсан...
-Энэ номоо гурван дэвтэр байхаар төлөвлөж байна. Тэргүүн дэвтэртээ “Шинэ үе” улс төрийн бүлгэм байгуулагдсан 1988 оны арван нэгдүгээр сараас эхлэн 1990 оны зургаадугаар сар хүртэл өрнөсөн үйл явдлуудыг товчхон өгүүлэхийг хичээлээ. Дараа дараагийн дэвтэртээ 1990 оны 6 дугаар сараас Шинэ үндсэн хууль батлагдсан 1992 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд улс орны эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд болон МоАХ-ны үйл ажиллагаанд гарсан онцлох үйл явдлууд, хамт тэмцэж зүтгэж явсан анд нөхдийнхөө тухай өгүүлэх бодолтой байгаа.
-Уншихад төрсөн эхний бодол “юу хүлээж байгааг нь ч мэдэхгүй байж ямар зүйл та бүхнийг тийм зоригтой алхам хийлгэхэд хүргэв?”
-Залуу байхад зоригтой, эрч хүчтэй байдаг даа. Түүнээс гадна нийгэм мухардалд орсныг бусдаасаа түрүүлж мэдэрч чадсан. Энэ бол зөвлөлтийн хэвлэл мэдээлэлд өөрчлөн байгуулалтын үр дүнд бий болсон ил тод нээлттэй байдлын ач тус гэж үздэг юм.
-Хорих тусам тэмүүлдэг гэдэг. Хэр тэмүүлж байв?
-Их ирмүүн тэмүүлэлтэй байлаа. Мэдээж барьж хорьвол тодорхой хугацаагаар үйл ажиллагаа маань саатах байсан байх. Тэгээгүй болохоор улам ахиулж хүснэ, цаашаагаа улам их тэмүүлдэг байв.
-НАХЯ-ныхантай мэдээж л тулсан биз дээ?
-Баривчлагдсанаасаа хойш тулж байгаагүй. Гэхдээ тэд бүхнийг хараандаа байлгаж чадсан гэж боддог. Энэ нь элдэв мөргөлдөөнөөс сэргийлэхэд, бидний эсрэг хүч хэрэглэхээс татгалзахад нь сайнаар нөлөөлсөн болов уу. Надад бол биднийг шууд баривчлаад хорихгүй байна гэдэг нь дээр ямар нэгэн дэмжлэг байна гэсэн сэтгэгдэл төрүүлдэг байсан.
-“Том ах”-аас айсангүй юу? Тухайн үед Английн зохиолч Жорж Оруэлийн бичсэн “1984” он гэдэг романыг уншаад юу бодогдож байсан тань нь их сонин санагдаж байна. Төгсгөл нь аймшигтайгаар дуусдаг шүү дээ...
-Айж байсан бол хувьсгал хийхгүй шүү дээ. Одоо бодоход яг “програмчлагдчихсан” юм шиг л айхаа мэдэхгүй, ядрахаа мэдэхгүй зүтгээд байсан санагддаг юм. Тодорхой хэмжээгээр айдас байсан гэдгийг үгүйсгэхгүй. Гол нь гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө санаа зовж байлаа. Харин Хүний эрхийн түгээмэл тунхаглал, түүний дараа гарсан хүний эрхийн олон улсын хоёр паактад манай улс нэгдсэнийг мэдсэнээс хойш тэр айдас багассан. Дараа нь НАХЯ баривчилсан ч шоронд хориогүй учраас бүр айхаа больсон юм. Хэрэв шоронд хорьсон бол ардчилсан хувьсгал гарахгүй, үгүй дээ гэхэд л их хугацаа алдах байсан гэж боддог. Гадаадад болон дотоодод ардчилсан хувьсгалын тохироо бүрдчихсэн байсан учраас “1984 он” романд гардаг шиг аймшигт явдал гарахааргүй байсан нь бидний аз юм.
-Та нарыг яагаад бага дээр нь дарж аваагүй юм бол. “Том ах”-ын хувьд нэг л шөнийн ажил байсан юм биш үү?
-Нам, төрийн дээд удирдлагын тодорхой хэсэг дэмжиж байсан учраас дараагүй байх гэж би боддог юм. Тэрнээс биш хэдэн арав байтугай хэдэн зуу байсан ч дор нь дарах хүч тэр үеийн төр засагт байлаа шүү дээ.
-Та нарын хамгийн гол хүн ер нь хэн байв?
-Яг хамгийн гол удирдагч гэж хэн нэгнийг нэрлэх нь өрөөсгөл болно. Яагаад гэвэл бид бүх шийдвэрээ ардчиллын зарчмаар олонхийн саналаар гаргадаг байлаа. Харин улс төрийн товчоог огцрох асуудалтай амь насаараа дэнчин тавина гэсэн шийдвэрийг бол Бат-Үүл гаргасан юм.
-“Ухуулах хуудас”-ыг хувьсгалын эхлэл гэж боддог. Энэ талаар?
-Миний хувьд бол ухуулах хуудсыг яах аргагүй эхлэл гэж үздэг юм. Үндэслэл нь гэвэл тэнд шаардсаны дагуу Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг тун удалгүй төвийн хэвлэлд нийтэлсэн нь маш олон хүнд ямар эрхтэйг нь мэдүүлж өгсөн. Тас харанхуй дээр нь бүтэж үхмээр битүү бүгчим өрөөнд цонх нь онгойж, гэрэл тусаад цэвэр агаар орж ирэхэд ямар байдаг билээ тийм үйл явдал болсон. Тэгээд ч тэр ухуулах хуудсыг наасан хүмүүс бусад хэдэн залуустай хамт ардчилсан хувьсгалыг манлайлагчид болсон шүү дээ. Бүр сүлд дуутайгаа орж ирсэн шүү дээ.
-Тэр үед, тийм насны залуус цоо шинэ бодлогын үндсийг гаргана гэхээр арай хэтрүүлсэн зүйл болох мэт санагдах юм?
-Тэр үед бидний олонх нь 30 дөнгөж хүрч байлаа. 30 нас гэдэг бол тийм ч туршлагагүй залуу нас биш шүү. Ер нь түүхээс үзэхэд эрчтэй шуурхай хувьсгалыг дандаа залуучууд манлайлан хийсэн байдаг юм. Шинэ үзэл санааг залуучууд богино хугацаанд хүлээн авч хурдан түргэн шийдвэр гаргадаг. Ахмадууд бол арай болгоомжтой хашир арга барилаар хугацаа шаардсан шилжилтийг удирдсан жишээ олон байдаг.
-Ардчилал сониныг анх байгуулж байсан үеээсээ яриач. Энэ сонин олон хүнд ардчиллын үзэл санааг суулгаж өгөхөд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг?
-Би бас ийм бодолтой явдаг. Тэр үед ардчиллын үзэл санааг түгээх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх гол индэр нь болж байлаа. Одоо зарим хүн нам холбооны сонин байсан учраас анхны чөлөөт хэвлэлд тооцох ёсгүй гэдэг. Тэр цаг үед бол хувь хүн байтугай хэсэг бүлэг хүн бие даагаад чөлөөт хэвлэл байгуулах нөхцөл бүрэлдээгүй байсан юм. Ихээхэн тэмцэл хийж байж сонин гаргах зөвшөөрлийг МоАХ авч байлаа. Нөгөө талаар би дээр хэллээ шүү дээ. Манай хоёр сонинд эхэн үед ердөө таван сэтгүүлч ажиллаж байсан гэж. Ингэж бодоход бусад нь сэтгэл санааны хувьд хүлээтэй хэвээрээ, түүнээсээ салах дургүй хэвээрээ байж дээ. Бойжиж гүйцээгүй байсан гэсэн үг. Хэрэв чөлөөт хэвлэлийн үндсэн шалгуурууд нь “нийгмийнхээ хоточ нохой нь байх”, “төр засгийн өндөр албан тушаалтнуудыг чөлөөтэй шүүмжлэх, хяналт” тавих зэрэг үйл ажиллагаа гэж үзвэл тэр үед “Ардчилал”, “Шинэ толь” гэсэн хоёрхон сонин энэ үүргийг хэрэгжүүлж байлаа. Дараа нь “Үг”, “Үндэсний дэвшил” сонинууд нэмэгдсэн.
-Тэр үеийн сэтгүүлч, одоогийн сэтгүүлчийн ажиллах ялгааг хэлбэл?
-Тэнгэр газар хоёр шиг ялгаатай байна гэж хэлж болно. Тэр үед бол өнөөдрийнх шиг чөлөөт хэвлэл байгаагүй. Сэтгүүлчийн бүх хөдөлмөр тодорхой хориг хязгаарлалт дотор явагддаг байсан, хэвлэл бол зөвхөн үзэл суртал, ухуулгын хэрэгсэл байлаа. Хэвлэл утга зохиолыг хянах газар татан буугдсаны дараа зөвхөн нэр заасан тодорхой албан тушаалтныг тодорхой хэмжээний дотор шүүмжлэх боломж нээгдсэн. Гэсэн ч ихэнх нь айдас хүйдсээсээ салаагүй байсан шүү дээ. 1990 оны зургадугаар сар гэхэд “Ардчилал”, “Шинэ толь” сонинд ердөө таван мэргэжлийн сэтгүүлч ажиллаж байсан гэж бодоход ойлгомжтой болох байх. Энэ тухай би номондоо бичсэн байгаа.
-Хяналтаар дамжиж олон нийтэд мэдээлэл хүрдэг байсан гэдэг. Магадгүй энэ хяналтыг аргалаад гарсан бичлэгтэй таарч байв уу?
-1989 оны наймдугаар сард Хэвлэл утга зохиолыг хянах газар татан буугдах хүртэл тийм тохиолдол байгаагүй. Гарсан нь мэдэгдвэл тэр сониныг түргэн зарлаад устгадаг байлаа. Би нэг тийм явдлын тухай номондоо бичсэн. Тийм алдаа гаргасан сэтгүүлчдийг хатуу шийтгэдэг залхаан цээрлүүлдэг байлаа. Ажлаас нь халахад л хангалттай залхаан цээрлүүлэлт болдог байлаа шүү дээ. Яагаад гэвэл тэр хүнийг өөр ямар ч хэвлэлд ажилд авахгүй.
-Тухайн үеийн жагсаал их л дэгтэй байсан гэдэг. Яаж ингэж чадаж байв?
-Жагсаал цуглаан зохион байгуулахдаа бид эмх замбараагүй явдал гаргахаас сэргийлэхэд гол анхаарлаа хандуулдаг, үүнийгээ ч хийж зохион байгуулж чадаж байсан юм. Цугларсан олон мянган хүнийг хяналтаасаа алдвал аюулд хүргэнэ гэдгийг сайн ойлгож ихээхэн хүч чармайлт тавьдаг байлаа. Ингэсний хүчинд нэг ч хүний хамраас цус гаргалгүй, нэгч цонх хагалуулалгүй ардчилсан хувьсгалаа хийж чадсанаараа бахардаг. Тэр байтугай заримдаа бид цуглааны дараа талбайгаа цэвэрлээд тардаг байсан.
-Нууц нэр ашиглацгааж байсан гэдэг байх аа. Таны нууц нэр хэн бэ. Мөн бусдын чинь нэр?
-Миний нууц нэр Гүнрэг. Би Баасан ламаасаа асууж шашны гүн утгатай ийм нэр авч байлаа. Надад бүх хүний нууц нэр бичсэн бүртгэл байсан тэр материалыг маань 1990 оны сүүлээр хүн ном бичнэ гэж аваад үрэгдүүлчихсэн. Сая номоо бичих гээд заримаас нь асуусан, мартчихсан байх юм. Ц.Элбэгдорж Болд, Э.Бат-Үүл Намхайжанцан, Дарь.Сүхбаатар Цогт, Д.Сосорбарам Жүгдэрнамжил, Б.Билэгт Боролдой зэрэг нэр авч утсаар ярих тохиолдолд эдгээр нэрийг ашиглахаар тохирч байсан. Гэвч энэ нэрсээ ашиглах хэрэг гараагүй. Би дараагийнхаа дэвтэрт дэлгэрэнгүйгээр нь заавал оруулна.
-Хувьсгал хийхэд багагүй мөнгө хэрэгтэй юм биш үү? Өөрсдийнхөө амьдралыг яая гэж байгаа хүмүүс тэр тараах материал, лоозон, хөгжим хэрэгсэл гээд л хэрэгтэй юм их л гарах байх.
-Гишүүд дэмжигчид маань хандив өргөдөг байсан. МоАХ-ны ЕЗЗ-ийн гишүүд цалингаасаа 50 төгрөг хандивладаг байлаа. Олон түмний дэмжлэг их тус болж байв. Саяхан би хандив өргөж байсан хүмүүсийн нэрсийг оллоо. Дараагийнхаа дэвтэрт бас энэ тухай оруулна.
-Гадаадын хэвлэлийнхэн энэ үйл явцыг яаж мэдээллэж байв?
-Дэлхийн мэдээллийн “Ассошиейтэд Пресс”, “Франс Пресс”, “Ройтерс” зэрэг тэргүүлэх агентлагууд, Америкийн “Нью-Иорк Таймс”, “Вашингтон пост”, Японы ”Асахи шимбун”, Английн “Таймс”, “Файнэншл Таймс”, Францын “Ле Монд” зэрэг томоохон сонины сурвалжлагч нар жуулчны визээр ирж цуглааныг сурвалжилж байсан шүү.
-Жишээ нь, тэр үед Ц.Элбэгдоржийг ирээдүйд Ерөнхийлөгч болно гэж төсөөлж ч байгаагүй байх даа?
-Үнэндээ ингэж төсөөлж байсангүй. Нэг хэсэг бүр эргээд аймшигтай дарангуйлал руугаа ухарч байлаа шүү. Маш олон хүнд ийм сэтгэгдэл төрж байсан байх. 2009 оны сонгуулиар ардчилсан ерөнхийлөгчтэй болсон нь Монголчууд бидний аз юм.
-ЗХУ-тай хийдэг гадаад худалдаанд дээрмийн үнэ үйлчилдэг байсан тухай номноос тань зарим тоо, баримтыг олж харлаа. Үүнийг уншиж байхад зарим улсад Ардчилсан хувьсгал ашиггүй байсан мэт бодогдлоо. Ингэхээр бас л нөлөөлөх гэж оролдсон л байх даа?
-Ашигтай ашиггүйн тухай асуудал байхгүй л дээ. Ерөөсөө цаашаагаа явах газаргүй, замгүй болчихоод байсан юм шүү дээ. Ардчилсан хувьсгал хийхээс өөр гарцгүй болчихсон байсан юм. Манай гол түнш ЗХУ хэдийгээр бүх түүхий эдийг маань хямдхан авдагч тэр нь тэдэнд нэмэр болохгүй өөрөө дампуурлын ирмэгт оччихоод өөрийгөө яая гэж байсан юм шүү дээ. Юун бидэнтэй манатай л байсан. Монголчуудын хувьд ёстой үүлэн чөлөөний нар байлаа. Бид энэ боломжоо алдалгүй ашиглаж чадсандаа бахархаж байна.
-Тэр үед байдал эвгүйдсэн бол яана. Буутай цэргүүд бэлэн байдалд байсан гэдэг биз дээ?
-Цус урссан бол цөөхөн монголчуудын хувь ёстой эмгэнэл болох байсан гэж бодохоос аймаар санагдаг. Хамгийн аймшигтай нь тэр үед буугаа бэлдээд бэлэн байсан, цэрэгт алба хааж байсан зарим хүнтэй хожим тааралдаж байхдаа “та нар буудах байсан уу гэж асуухад “хэрэв тушаал өгсөн бол буудах байсан гэж хариулж байсан” нь аймшигтай санагддаг юм. Гэсэн ч бид үндэсний эе эвээ сахиж яриа хэлэлцээний замаар бүх асуудлыг тайвнаар шийдэж чадсан.
-Хүсч, тэмцэж байсан ардчилал чинь өнөөдөр байна уу?
-Байлгүй яах вэ. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд тунхагласан эрх чөлөөнүүдээ бид эдэлж байна. Харин иргэн бүр үүнийгээ мэдэж байна уу, эрхээ хамгаалан тэмцэж чадаж байна уу гэвэл өөр асуудал болно. Иргэд хуулиар олгосон эрхээ эдлэх, өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалах тал дээр идэвх муутай, хүлцэнгүй байдаг нь их түгээмэл харагддаг. Ардчилал бүрэн төгс болоогүй, тийм болохоор хугацаа өнгөрөөгүй байна. Хорь гарч яваа залуутай харьцуулж болох юм. Дээр нь хэлэхэд, ардчилал гэдэг бол нөгөө бүх юм бэлэн зэлэн, санаснаар сайхан болно гэдэг коммунизмын худлаа хоосон онол биш шүү дээ. Энэ бол юуны өмнө хариуцлага, идэвхтэй байр суурь юм. Бүх эрх чөлөөг нь олгочихоод байхад хариуцлагаа ухамсарлахгүй, идэвхгүй суугаад байх юм бол ардчиллын ололтуудаа бид алдах эрсдэлтэй. Ядаж л сонгуулиар хэнийг сонгохоо зөв шийдэх хэрэгтэй, эрхээ хамгаалахын тулд идэвхтэй байх хэрэгтэй биз дээ.
Б.Энхмандах