Манай улсад одоогийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд цахилгаан эрчим хүчний төлбөр тооцоонд загварын туршилтад хамрагдаж, Улсын бүртгэлд бүртгэгдсэн Швед, ОХУ, Япон, ХБНГУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн нэг ба гурван фазын 69 загварын тоолуурыг ашиглаж байгаагаас 54 загвар буюу 78.3 хувь нь БНХАУ-д үйлдвэрлэсэн тоолуурууд эзэлж байгааг МХЕГ-аас мэдээлж байна.
Сүүлийн гурван жилд БНХАУ-ын "Feiye" компанид үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний хувьсах гүйдлийн статик ватт цагийн нэг фазын DDS 169 загварын, гурван фазын DTS 169 загварын тоолуур нийлүүлэгдэж байгаа нь эрчим хүчний алдагдал гаргадаг аж. Энэ байдлыг таслан зогсоох зорилгоор СХЗГ, "УБЦТС" ХК хамтран уг загварын электрон тоолуурт магадлан тогтоох баталгаажуулалт хийхэд импульсээ алдаатай гаргадаг, гүйдэл, хүчдэлийн хэт ачаалал даадаггүй, гэмтсэн тохиолдолд бүртгэгч хязгааргүй тоолдог зэрэг зөрчил илэрчээ.
Харин одоогоор хэрэглэгчдийн ашиглаж байгаа улсын баталгаажуулалтад хамрагдаж, гэрчилгээ олгосон тоолуурыг төлбөр тооцоонд үргэлжлүүлэн ашиглах, стандартын шаардлага хангахгүй байгаа тоолуурыг ашиглалтаас хасах талаар цахилгаан эрчим хүчээр хангагч, түгээгч компаниудад үүрэг болгожээ.
Тиймээс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд БНХАУ-ын Feiye компанид үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчний төлбөр тооцооны хувьсах гүйдлийн статик ватт цагийн нэг фазын DDS 169 загварын, гурван фазын DTS 169 загварын тоолуурыг шинээр худалдан авахгүй байхыг анхааруулж байна.
М.Мөнхтунгалаг