Оны төгсгөлд энэ цагийн эгэл баатрууд тодордог. Тухайн жилд хийж бүтээсэн зүйлээ энэ л цаг мөчид ард түмнээр үнэлүүлж эрхэм хүндтэй өргөмжлөлийг хүртдэг уламжлал тогтоод багагүй хугацааг өнгөрөөжээ.
Нийгмийн үнэлэмж, үнэлгээг дээшлүүлэх зорилгоор “ТВ-9 телевиз”, “Зууны мэдээ” сониноос гурав дах жилдээ хамтран зохион байгуулж буй “Энэ цагийн эгэл баатрууд” шалгаруулалтад онцгойнхон нэр дэвшсэн байна.
2011 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын нутаг Адуутын-Ам гэдэг газар “НИК” компанийн тус аймаг дахь салбарын шатахуун тээвэрлэгч хоёр автомашин Хөвсгөл нууранд осолдож, нэг иргэн нас барсан ослын дуудлагаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтэс, Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагчид ажиллаж цогцсыг эрэн хайх, 13.2 тонн шатахуун тээвэрлэн явсан хоёр автомашиныг нуураас татан гаргах үйл ажиллагаанд мэргэжлийн өндөр ур чадвар гарган, албан үүргээ амжилттай гүйцэтгэснийг уншигч та санаж буй. Монголд анх удаа өвлийн нөхцөлд 50 метрийн гүнийн шумбалт хийж аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан аврагч залуусын гавьяаг хамтдаа эргэн саная.
Хөвсгөл аймгийн Онцгой байдлын хэлтсийн аврагч шадар түрүүч Х.Мөнхбат 2011 оны хоёрдугаар сарын 12- ны өдрийн 12.54 цагт нуурын 44 метрийн гүнд шумбан долоон минут ажиллаж осолдогчийн цогцсыг гаргасан. Харин 2011 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн 12.10 цагт Аврах тусгай ангийн аврагч дээд түрүүч Ж.Баяртогтох, Б.Дэлгэрсайхан нар усны гүний шумбалт үйлдэж 50 метрийн гүнд живсэн 75-79 ХӨА улсын дугаартай шатахуун тээвэрлэгч автомашинд 100 метр урт ган татлагыг амжилттай холбосноор уг автомашиныг эрэг рүү татаж гаргах үйл ажиллагаа эхэлж хоёрдугаар сарын 15-ны өдөр гэхэд уг автомашиныг 125 метр газар татсан байдаг. Дашрамд дуулгахад, энэ цагийн эгэл баатрууд энэ сарын 22-ны өдөр тодрох аж.