gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Шинэ жилийн гоёлын даашинзаа сонгосон уу?

Нийгэм
2011-12-10
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-12-10

Шинэ жил болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Угийн энэ баярт ач холбогдол өгч, эртнээс гоёлын бэлтгэлээ базаадаг охид, бүсгүйчүүдийн цагийг хэмнэх үүднээс доорх мэдээллийг бэлтгэлээ. Тэгээд ч бүсгүйчүүдийн шинэ жилийн баярын гол гоёо нь даашинз байдаг шүү дээ. Гоёлын даашинзаа зөв сонгож өмсөнө гэдэг чухаг бөгөөд том соёлд тооцогддог. Тэрнээс “Моод Монголоор дуусдаг” гэдэг үе хэдийнэ ард хоцорсон.

Дэлхийн загварын агентлагууд охид, бүсгүйчүүдийг дэгжин  сайхан харагдуулах даашинзны шинэ оны сонголтыг гаргасан.

Мэргэжлийн загвар зохион бүтээгчид саяхнаас хатагтай загвар буюу урт хормойтой даашинзыг моодноос хасчээ. Харин оронд нь бие барьсан, торгомсог материалтай богино даашинзыг санал  болгоод байгаа. Гэвч энэ бүхнээс илүүтэй төрөлх гоо сайхнаа тодотгосон, өөрт таалагдсан даашинзыг сонгох нь зөв ч бариу загвартай бол зохимжтой гэж байна шүү.

Ингэхдээ хөх, нуруу, бүсэлхийн аль нэг хэсэг харагдахуйц онгорхой эсгүүртэй байвал илүү дэгжин, чамин харагдуулна гэдгийг дизайнерүүд сануулаад байгаа. Өнгөний хувьд хар зонхилж буй ч улбар шар, усан цэнхэр өнгүүд ч олны сонирхлыг татах болсон. Ер нь шинэ жилийн үдэшлэгт өмсөх даашинз даруухан байх тусам хүнийг илүү тод, тансаг харагдуулдаг гэдгийг бүү мартаарай.

Нийслэл дэх томоохон худалдааны төв, дэлгүүрүүд дэх даашинзны үнэ харилцан адилгүй юм. Үнийн хувьд 50.000-350000 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ лээ. Брэндийн даашинзууд мэдээж өндөр үнэтэй юм. Харин хувцас захиалгын газрууд гоёлын даашинзыг загвараас шалтгаалан 15-60 мянган төгрөгөөр оёдог юм байна. Хэрэв оёулах боломжгүй гэвэл даашинзны прокатны газруудыг зориорой. Үнийн хувьд гоёлын даашинзыг хоногийн 15000-25000 төгрөгөөр түрээсэлдэг гэнэ.

Үүнтэй зэрэгцэн гоёлын чимэглэлүүд ч бүсгүйчүүдийн яах аргагүй “нүд унагах” зүйлийн нэг байдаг. Монголын загвар зохион бүтээгчид элдвийн гялтганасан ээмэг зүүлт зүүснээс даашинзны өнгөтэйгөө хослуулан сарнай эсвэл сар, одон хэлбэртэй ээмэг сонгох хэрэгтэйг сануулж байна лээ.
 
Буржгар долгионтуулсан үс моодноос гарчээ

Сүлжээс давамгайлсан үс засалт энэ жил зонхилох төлөвтэй байгаа аж. Урт даашинз моодноос гарч байгаатай адил буржгар долгионтуулан ороосон үсийг үсчин гоо сайханчид мөн л халжээ.

Тэгвэл өнөө жил шинэ жилийн үдэшлэгээр үсээ хэрхэн засуулах гэсэн асуудал гарч ирэх байх. Энэ талаар сонирхлоо. Манай охид бүсгүйчүүдийн үйлчлүүлэх дуртай нэр бүхий үсчдийн хэлж буйгаар гоёлын засалтад хагас шуулт шүлжээснүүд голлох нь. Хүний бие болоод нүүрний гажигийг үс засалтаар янзалж болдог гэдэг. Бүсгүйчүүд цээжээ ил гаргасан гоёмсог даашинз өмссөн хэдий ч үсээ задгай тавьчихдаг шүү дээ. Энэ нь эмэгтэй хүнийг тодотгож буй хүзүү, цээжийг хааж, энгийн үеэс ялгарахаар харагдуулдаггүй аж. Тиймээс үсээ аль болох шуух нь зүйтэй.
 
Гялалздаг уруул өнгөлөгч бүсгүйчүүдийн гоёо хэвээр

Нэг үеэ бодвол охид, бүсгүйчүүд энгэсгийг зузаан түрхэхээ больж, шингэн энгэсгийг илүүд үзэх больсон. Нүүрний арьсаа хамгаалсан ч тэр шингэн энгэсэг хэрэглэснээр эрхэмсэг харагддаг гэж байна.

Уруулын будагны өнгөний хувьд тод биш, гол нь гялалздаг байвал илүү зохимжтой гэсэн. Салонуудад гоёлын будалтын үнэ 5000-15000 төгрөгийн хооронд хэлбэлзэхээс гадна тод биш будалт нь энэ жилийн онцлог гэсэн шүү. Хэрвээ та гоо сайхнаа илүү тодотгохыг хүсвэл мэдээж сормуусаа дэрвийлгэж будаарай.        
 
Хамтлаг, дуучид шинэ жилээр хэдээр дуулах вэ?

Улаанбаатар хот маань шинэ жилийн уур амьсгалд хэдийнэ орсон. Сүхбаатарын талбай томоохон худалдааны төвүүдийн үүдэнд барьсан гацуурууд нийслэлийг чимж харагдана. Албан байгууллага, хамт олон ч шинэ оноо хэрхэн угтах талаар төлөвлөсөн байгаа биз ээ.

Энэ үед хамгийн эрэлттэй нь хамтлаг, дуучид байдаг. Тэдний хэн нь шинэ жилээр ямар үнэ ханшаар дуулах нь эхнээсээ тодорхой болж эхэллээ. Тухайлбал саяхан “Цасан бороо” тоглолтоо хийж, фэнүүддээ бэлэг барьсан “Мотив” хамтлагийнхан хоёр дуугаа нэг сая төгрөгт хүргэсэн байна. Харин охидын “Киви” хамтлагийнхан хоёр дуугаа хоёр сая төгрөгөөр үнэлээд байгаа. “Sweetymotion” хамтлагийн хувьд нэг дуугаа гурван сая төгрөгөөр үнэлж байгаа зарыг олонд түгээж эхэллээ. Мөнхийн өрсөлдөгч хэмээн нэрлэгддэг МУГЖ Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Харанга”, “Хурд” гэх хамтлаг дуучдын хувьд нэг дуугаа 2-2.5 саяар үнэлээд байгаа аж. Харин шинэхэн Төрийн соёрхолт дуучин Д.Болд дуулах үнээ уян хатан байлгах гэнэ. Түүнчлэн дуучин ВХ, Outlaw, “Take off” зэрэг хамтлагууд сая төгрөгөөр дуулна. Харин охид, залуусын хайрладаг хамтлагийн нэг болох “Сүнс” хамтлагийн хувьд 700 мянгаар дуулахаар болжээ.

Ер нь хамтлаг, дуучид мөн адил нэг дуундаа саяас дээш ханш тогтоосон байна. Харин “Тусгай салаа” киноны дууг дуулж олноо танигдсан залуу дуучин Дэндэв 500 мянгаар дуулж, хамгийн бага ханшийг тогтоогоод байгаа.

Өргөн хэрэглээний барааны үнэ өсөх хэрээр хамтлаг, дуучид ч шинэ жилээр дуулах дууныхаа үнийг ийн нэмсэн бололтой.

Ө.Бота

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан