gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     7.21
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 7.21
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

АУ-ны доктор, профессор, хүний гавьяат эмч Х.Гэлэгжамц: Хүмүүсийг хөдөлмөрийн чадваргүй болгодог өвчин бол бөөрний өвчин юм

Эрүүл мэнд
2007-10-31
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2007-10-31
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. "Хань" сонины энэ дугаарын зочноор та уригдаад байна.

-Баярлалаа. "Хань" сонины энэ дугаарын зочноор уригдаж, уншигч та бүхэнтэй уулзаж байгаад сэтгэл өндөр байна.

-Бөөрний өвчин гэж ямар өвчнийг хэлдэг юм бэ?
-Бөөрний өвчин гэж ярихын өмнө бөөр хүний биед ямар үүрэгтэй, ямар бүтэцтэй эрхтэн юм гэдэг талаар би товчхон хэлье. Бөөр нь хүний амин чухал эрхтнүүдийн нэг юм. Хэрэв бөөрний үйл ажиллагаа бүрэн алдагдвал тухайн хүн болоод амьтан амьдрах боломжгүй болно. Бөөр дараах гол үүргүүдийг гүйцэтгэнэ. Үүнд: бие махбодийн байх ус (биеийн нийт массын 60-70% нь ус байдаг) давсыг (натри, кали, кальци, магни) зохицуулж хэвийн байлгана. Биед бодисын солилцооны үр дүнд үүссэн хортой бодисыг (мочевин, креатинин, шээсний хүчилгэх мэт) ялгаруулна. Биеийн дотоод шингэний хүчиллэг, шүлтлэг байдлыг зохицуулахад чухал үүрэгтэй. Эдгээрээс гадна бөөр дотоод шүүрлийн үүрэг гүйцэтгэх бөгөөд биологийн онц чухал идэвхит (ренин-цусны даралт, эритропоэтин-улаан эсийн төлжилтөнд нөлөөлдөг) бодисыг ялгаруулна. Бөөрний бүтэц үйл ажиллагаа нь дээр дурдсан эдгээр физиологийн нарийн процессийг гүйцэтгэхэд гайхамшигтай зохицсон байдаг. Бөөр хэмжээгээрээ жижигхэн 130-150 грамм жинтэй, 11x5 см хэмжээтэй эрхтэн боловч бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгж 2,5 сая нефрон хэмээх онцгой нарийн бүтэц бүхий эмзэг, нандин эрхтэн юм.

-Ямар, ямар шалтгаанаас болж бөөр өвддөг вэ?
-Бөөрний өвчин нь олон янз байх бөгөөд энэ нь үүсгэгч шалтгаан, механизм, бөөрний эдийг хамарсан байдал, төрөлхийн олдмол, анхдагч, хоёрдогч гэх мэт маш олон төрлийн өвчин байна. Эдгээрээс зонхилон тохиолддог өвчин нь бөөрний дархлааны болон нянгаар үүсгэгдсэн үрэвсэл өвчнүүд юм.

-Бөөр өвдөж байгаа үед биед илрэх анхны шинж тэмдэг...
-Бөөрний өвчнүүдийн үед гарах анхны шинж тэмдэг нь олон янз байдаг. Энэ нь бөөрний аль хэсгийг хамарсан өвчин, ямар шалтгаантай, цочмог, архаг зэргээс хамаарна. Гэвч түгээмэл тохиолдож болох шинжүүд нь бөөр орчим нэг ба хоёр талдаа өвдөх, шээс гаралт өөрчлөгдөх, шээхэд өвдөх, олон дахин ойр ойр шээх, шээсний өнгө өөрчлөгдөх, хавагнах, цусны даралт ихдэх, нүдний хараа муудах, гэдэс дотор хямрах, халуурах, толгой өвдөх зэрэг шинжүүд илрэх бөгөөд зарим үед ямар ч шинж тэмдэг мэдэгдэхгүй эхэлж болдог.

-Бөөрний хаван юунаас болж үүсдэг вэ. Бөөр хавагнадаг өвчний тухай та яриач...
-Бөөрний өвчний үед цөөнгүй тохиолддог шинжүүдийн нэг нь бөөрний гаралтай хаван юм. Бөөр биеийн усыг зохицуулж тогтмол нэг хэм хэмжээнд байлгахын тулд биед ус ихдэж илүүдвэл шээс их болж, ус дутагдвал шээс бага ялгаруулж байх зохицолдоотой эрхтэн юм. Гэтэл усыг ялгаруулдаг тэр хэсэг нь өвчилж гэмтэх тохиолдолд биед илүүдэл ус натрийн давс хуралдаж тэр нь арьс махан завсар хурж хаван үүсгэдэг. Бөөрний хаван нь бүх биеэр тархсан, зөөлөн, цайвар, шилжимтхий байдаг. Маш их хавагнасан үед ус цээж, хэвлийн хөндийд хуралдаж хүндэрнэ.

-Багадаа цусны өвчин, ангина өвчнөөр өвдөж байсан хүмүүс бөөрний өвчнөөр өвчлөх тохиолдол байдаг уу?
-Энэ хоёр төрлийн өвчнөөр өвдсөн тохиолдолд бөөрний өвчнөөр өвдөх тохиолдол байна. Ялангуяа цусны өвчин гэж яригддаг судасны ханын цусархаг үрэвслийн үед буюу дараа нь бөөр өвдөх магадлал их байдаг. Ангина гэдэг нь нянгаар үүсгэгдсэн гүйлсэн булчирхайн үрэвсэл юм. Энэ нь нянгийн гаралтай үрэвсэл үүсгэж болно. Мөн тэнд байгаа нянгийн хорын эсрэг бие организмд үүсэж улмаар дархлаа тогтолцооны шалтгаант үрэвсэл буюу гломерулонефрит үүсгэж болох юм. Гэвч хоолой өвдсөн хүн болгон тэр бүр өвчлөөд байдаггүй.

-Бөөрний даралт яаж үүсдэг юм бэ?
-Бөөрний өвчний үед даралт ихсэх нь их байдаг. Даралт ихсэх нь цочмог өвчний үед биед ус, натрийн давс их хуралдсанаас болно. Ихэвчлэн бөөрний даралт зохицуулах үйл ажиллагаа алдагдах буюу бөөрний өвчлөлийн үед бөөрний эдийн цус хангамж буурснаас даралт ихсэхэд нөлөөлдөг ренин гэдэг бодис их ялгарснаас болдог.

-Яаснаас үүдэж бөөрний дутагдалд ордог вэ?
-Бөөрний дутагдал нь цочмог архаг гэж хоёр янз байна. Цочмог нь янз бүрийн шалтгаанаар бөөр цочмог гэмтэж үндсэн үйл ажиллагаа нь алдагдана. Жишээ нь хортой химийн бодис, стандартын бус архи, гэнэт ихээр цус алдах, бэртэл гэмтлийн гэх мэт. Архаг дутагдал нь хоёр бөөрийг хамарсан давшингуй явц бүхий архаг өвчний улмаас бөөрний нефронууд үхжиж тоо хэмжээ нь цөөрснөөс бөөрний үйл ажиллагаа аажим аажмаар шатлан буурч бөөрний архаг дутагдлын төгсгөлийн шатанд орно.

-Бөөрний даралттай, бөөрний дутагдалтай хүмүүсийн эмчилгээнд юуг анхаарах вэ?
-Юуны өмнө мэргэжлийн эмчийн зөвлөгөөний дагуу эмчилгээг явуулна. Дур мэдэн янз бүрийн эмчилгээ хийж болохгүй. Цусны даралтыг нь эмчийн заавраар зохистой түвшинд байлгана. Хэт булгах, хэт өндөр байх нь аль аль нь муу талтай. Дутагдалтай өвчтөнд эмчийн заавраар бөөрний дутагдалд хүргэсэн өвчинг намжуу байлгах үүссэн дутагдлын шинжүүдийг нь багасгах эмийн болон хоол эмчилгээний нарийн дэг, дэглэмийг сахиулна. Гол нь биеийн ус шингэн, давс, азотын бодисын алдагдлыг багасгах чиглэлийн арга хэмжээ авна.

-Бөөрний чулуу юунаас болж үүсдэг вэ?
-Бөөрний чулуу нь бодисын солилцооны явцад бөөрөөр ялгарч буй төрөл бүрийн давсны талстууд хуралдан чулууны үүсгэвэр тавигдана.Нэгэнт бодисын солилцоотой холбоотой тул чулуу авах мэс ажилбарын дараа ч дахин үүсэх магадлалтай.

-Ямар тохиолдолд бөөрний аппаратанд ордог юм бэ? (диалез)
-Бөөрний цочмог дутагдал болж шээс гарахгүй хордлого ихсэх үед диалезд оруулах шаардлагатай. Архаг дутагдлын төгсгөлийн шат буюу бөөр үйл ажиллагаагаа гүйцэтгэх боломжгүй болсон үед л диалезд оруулна. Гэвч диалезд орж болохгүй шалтгаанууд бас байдаг.

-Диалезийн эмчилгээ үр дүн өгөхгүй бол тухайн өвчтөнд заавал бөөр суулгах ёстой юу?
-Бөөр шилжүүлэн суулгана гэдэг нь бөөрний архаг дутагдлын эмчилгээний нэг арга юм. Гэвч энэ нь диалез эмчилгээг бодвол нилээд цаг хугацаа, боломж, нөхцөл шаардсан эмчилгээ юм. Хамгийн наад зах нь тохирох донор олох хэрэгтэй. Гемодиалез эмчилгээг чанартай сайн хийвэл үр дүнгүй гэж бараг байхгүй л дээ. Тиймээс заавал бөөр суулгана гэсэн юм байх ч үгүй тийм боломж ч байхгүй.

-Диалезд орж байгаа хүмүүс ямар хоол хүнс хэрэглэх вэ?
-Бөөрний дутагдалд байгаа хүмүүс диалезд ороогүй үед хоол хүнсний нилээд хязгаарлалттай байна. Тухайлбал уураг ихтэй хоол гэх мэт. Харин диалезд орсны дараа энэ хатуу хязгаарлалт нилээд хэмжээгээр багасна. Гэвч хувь хүн тус бүрт тодорхой хязгаарлалт зохицуулалт байж болно.

-Тэгвэл хоол хүнсний ямар бүтээгдэхүүнээс татгалзах ёстой вэ?
-Хэрэв шээс огт гарахгүй байгаа бол шингэний дэг барина. Хүчиллэг хүнсний зүйл, даралт их бол хоолны давс, уураг, кали, кальци, фосфор их агуулсан хүнсийг эмчийн заавраар хэрэглэнэ.

-Ямар хүмүүст элсэн эмчилгээ, ингэний хоормог таардаг вэ?
-Говь цөлийн буюу хуурай дулаан уур амьсгал нь бөөрний өвчин ялангуяа гломерулонефрит өвчний эмчилгээнд илүү зохистой. Гэхдээ өвчний эмнэлзүйн ямар хэлбэр, өвчний ямар үед байна, бөөрний үйл ажиллагааны алдагдал, цусны даралт ихдэлт зэргийг нарийн харгалзаж мэргэжлийн эмчийн зөвлөснөөр явах нь ашигтай. Эс тэгвээс муу сөрөг нөлөө үзүүлнэ. Ийм сувилалд төрөл бүрийн жимсний шүүс, ногоон цай, ингэний хоормог зэргийг хослон хэрэглэх нь өвчний эдгэрэлт намжилтанд таатай нөлөөлнө.

-Нефритөвчин, гломерулонефрит өвчний ялгааны тухай та ярихгүй юу?
-Нефрит гэдэг нь бөөрний үрэвсэл гэсэн ерөнхий нэршил юм. Гломерулонефрит гэдэг нь бөөрний нефроны бүрэлдэхүүн хэсэг түүдгэнцэр (гломерул) бөөрний эдийг гэмтээсэн үрэвсэл гэж тодотгосон нэр юм. Эмнэлзүйн практикт эмч нар ном хэвлэлд бичих харилцан ойлголцохдоо гломерулонефритийг нефрит гэж ярьдаг, бичдэг тиймээс энэ хоёр нэр нь нэг зүйлийн өвчний нэр гэж ойлгож болно.

-Уураг алдаж, цустай шээнэ гэж юу хэлдэг юм бэ. Яаснаас ингэдэг юм бэ?
-Бидний шээс бөөрөнд ялгарч эхлэхдээ цусны сийвэнгээс нефроны түүдгэнцэрийн хялгасан судасны ханаар шүүгдэж ялгарна. Эрүүл үед энэ ялгарч буй шээсэнд цусны улаан эс, уураг ялгарахгүй. Гэтэл бөөрний түүдгэнцэр өвчилсөн үед шээсээр уураг, цус ялгарч тэр нь бидний шээсний хамт гарч байгааг л хэлж байгаа юм. Ихэвчлэн гломерулонефритээс болно.

-Энэ өвчин голдуу хэдэн настай хүмүүст элбэг тохиолддог вэ?
-Энэ өвчнөөр хүүхэд залуучууд голдуу өвчилдөг. Үүний улмаас ид залуу насны хүмүүсийг хөдөлмөрийн чадваргүй болгодог өвчин юм. Хамгийн гол нь сэргийлэх нь чухал.

-Ер нь эдгээр өвчин чухам юунаас үүсээд байна вэ?
-Гломерулонефрит өвчин нь үүсэх олон шалтгаан байх боловч хамгийн гол нь халдвар дархлааны шалтгаант өвчин юм. Халдвар (нянгаар) сэдээгдэж улмаар бөөрний нефроны түвшинд дархлааны үрэвсэл явагдана. Үүнд нөлөөлөх хүчин зүйл нь даарах, норох, ядрах зэрэг болно.

-Бөөрний өвчтгй эмэгтэй жирэмсэн тохиолдолд яах вэ. Хүүхэд төрүүлж болох уу?
-Бөөрний хүнд өвчтэй хүн жирэмслэх нь эрсдэл ихтэй. Учир нь жирэмслэхээс өмнө цоо эрүүл бөөртэй эмэгтэйчүүдийн бөөр нь жирэмсэн үед хүндээр өвчилж, төрсний дараа засардаг. Иймд бөөр өвчтэй жирэмсэн эхчүүд жирэмсний эхэн үед эмчид үзүүлж төрж болох эсэхээ шийдвэрлүүлэх нь зүйтэй.

-Бөөрний өвчин удамших тохиолдол хэр их байдаг вэ?
-Бөөрний удамшлын өвчнүүд олон байдаг. Гэвч манай оронд арай харьцангуй цөөн байдаг. Бөөрний төрөлхийн уйланхай, Альпортын (хүний нэр) хам шинж зэрэг удамшлын өвчин манай оронд байдаг.

-Бөөрөнд гормон эмчилгээ (преднизолон) хийх шаардлагатай юу. Ямар тохиолдолд хийх вэ?
-Бөөрний өвчин болгонд хэрэглэхгүй. Ихэвчлэн гломерулонефритийн эмнэлзүйн зарим хэлбэрийн үед эмчийн заавар, хяналтын доор гормон эмчилгээ хийгдэнэ. Дур мэдэн хэрэглэвэл амь насанд аюултай хүндрэлд хүргэж болно.

-Бөөр яаж цэвэрлэх талаар та зөвлөгөө өгөөч...
-Бөөр цэвэрлэх гэдэг нь бөөрний дутагдлын үед хийдэг үйлдэл юм. Бөөрний ялгаруулж чадахгүй биед хуралдсан зарим хортой бодисыг хоол боловсруулах замаар бага боловч биеэс гадагшуулахыг хэлж байгаа юм. Энэ зорилгоор ходоод угаах, цэвэрлэх бургуй тавих, сорбент (хорт бодисыг шингээж ялгаруулагч бодис) уулгах, Янгийн (хүний нэр) уусмал уулгах аргуудыг хэрэглэнэ.

-Бөөрний өвчний үед дасгал сургуулилт, хөдөлгөөн хийхийг хорьдог уу?
-Бөөрний өвчин олон янз байх тул дасгал сургуулилт хийж болох, болохгүй янз бүр л байна. Энэ талаар эмчээсээ зөвлөгөө авч байх хэрэгтэй. Жишээ нь хаван ихтэй, цусны даралт их, бөөр унжсан, устсан, том чулуутай, дутагдалтай үед хүчтэй дасгал хөдөлгөөн хийх боломжгүй.

-Бөөрний өвчнөөр өвчлөхгүйн тулд яаж урьдчилан сэргийлэх вэ?
-Хамгийн гол нь бөөрний өвчнөөр өвчилсөн хойно нь эмчлүүлэхээс илүү түүнээс сэргийлэх нь хялбар бөгөөд таны эрүүл саруул амьдарч ажиллах нөхцөл болно. Сэргийлэх арга нь өвчин тус бүрд өөр өөр байх боловч биенд түгээмэл тохиолдох зарим өвчнөөс сэргийлэхэд тус болох дараах зарим зүйлийг дурдъя.
-Амны хөндий, шүд гүйлсэн булчирхай үрэвсэл өвчнөөс сэргийлэх эмчлүүлэх
-Ханиад томуугаас сэргийлэх
-Даарах норохоос сэргийлж цаг улиралд тохируулан хувцаслах
-Онцын шаардлагагүй бол бөөрөнд халтай эмийг удаан уухаас татгалзах
-Жирэмсэн үед бөөр өвчилсөн бол эмчид үзүүлж, төрсний дараа хяналтанд байж бүрэн эмчлүүлэх
-Бөөрийг өвчлүүлдэг бусад эрхтэн системийн өвчний үед эмчид үзүүлж, эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Жишээ нь чихрийн шижин өвчин, тулай, холбох эдийн өвчнүүд гэх мэт.

-Та эмч хүний хувьд эрүүл саруул, аж төрөхийн ач холбогдлын тухай өгүүлээч...
-Хүний амин чухал эрхтний нэг болох хоёр бөөрөө хар нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах хэрэгтэй. Хоёр нүдгүй бол хэцүү ч гэсэн хүн амьдарна. Харин хоёр бөөргүй бол амьдрах боломжгүй болно. Манай оронд өнөөдрийг хүртэл бөөрний үрэвсэлт өвчин давамгай тохиолдож байгаа юм. Гэвч сүүлийн хэдхэн жилийн дотор хүн амын хоол, хүнс, амьдралын хэв маяг эрс өөрчлөгдсөнтэй холбоотой таргалалт ихсэж байна. Таргалалтыг сүүдэр мэт дагалддаг өвчин бол чихрийн шижин өвчин юм. Чихрийн шижин өвчний хүндрэлийн нэг нь бөөрний архаг дутагдал болно. Одоо дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад чихрийн шижин өвчнөөс болсон бөөрний архаг дутагдал нийт бөөрний дутагдлын шалтгааны 40-50 хувьд хүрэх шахаж байна. Иймд хувь хүн, хамт олон, эрүүл мэндийн ажилтнууд, төр, олон нийтийн байгууллагын зүгээс онцгой анхаарч энэ өвчнөөс сэргийлэх нь одоо манай оронд тулгамдсан асуудал болж байна. Та бүхэн чихрийн шижин өвчнөөс сэргийлээрэй.

-"Хань" сонины уншигчдад хандаад та юу хэлэх вэ?
-Эрүүл саруул, элэг бүтэн амьдарна гэдэг хамгийн сайхан аз жаргал юм шүү хүмүүс ээ. Өвчин зовлонд өртөхгүйн тулд эрүүл мэндээ хайрлаж, хамгаалж яваарай.

-Танд баярлалаа.

Г. Батцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан