“Үл үзэгдэх экспорт” хэмээн тодотгодог аялал жуулчлалын салбар манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний тав, нийт хөрөнгө оруулалтын 13 хувийг эзэлж байна. Монголд ирж байгаа жуулчдыг аяллын зорилгоор нь ангилж үзэхэд 20 гаруй хувь нь амралт жуулчлалыг чухалчилдаг гэсэн судалгаа бий. Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төлөвлөгөөнд дурдсанаар 2020 он гэхэд манай улс жилд 800 гаруй мянган жуулчин хүлээн авах боломжтой гэсэн өөдрөг тооцоо гаргасан. Аль аль нь боломжтой хувилбарууд.
Үндэсний статистикийн хороо болон салбарын яамны гаргасан статистик мэдээллээр жилд дунджаар 430 гаруй мянган жуулчин манайх хүлээн авч байна. Үүнийг хоёр дахин өсгөхөөр зорьж буй. Олон улсын нисэх онгоцны шинэ буудал ирэх онд ашиглалтад орсноор дээрх боломж биелэх нөхцөл илүү бүрдэх юм. Өмнө нь нисэх буудлын хүчин чадал оргил цагаар ачааллаа дийлдэггүй байлаа. Одоо ч ийм л байгаа. Жилдээ гурван сая хүнд үйлчлэх хүчин чадалтай шинэ нисэх буудлаас гадна зочид буудлын орны тоо нэмэгдэж байна. Энэ нь “утаагүй үйлдвэрлэл” хэмээн үздэг аялал жуулчлалын салбарт шинэ боломж нээсээр.
Сүүлийн жилүүдэд тус салбарын ашиг орлого нэмэгдэхэд дотоодын жуулчид голлох үүрэгтэй оролцож эхэлсэн. Ялангуяа зуны улиралд иргэд гэр бүл болон найз нөхөд, хамт олноороо аялалд гарах нь илүү нэмэгдэж байна. Хөвсгөл, Архангай, Булган, Хэнтий, Сэлэнгэ аймаг дотоодын жуулчдын хөлд дарагддаг боллоо. Энэ нь орон нутгийн худалдаа, үйлчилгээний салбарт эерэг нөлөө үзүүлж байна. Гэвч тоон үзүүлэлтээ мөнгөн дүнд шилжүүлэхээр чамлалттай санагдах нь их байна.
Товчхондоо, аялал жуулчлалын салбарт дотоодын жуулчид гэсэн шинэ зах зээл бий болж, цар хүрээгээ тэлж байна. Энэ талбарт төдийгүй аялал жуулчлалын салбарт гарч буй өөрчлөлтийн талаар “Жуулчин говь” компанийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай ярилцлаа. Түүний тэргүүлж буй компанийг салбартаа ахмад нь гэж хэлж болохоор санагдсан. Ийм хүндлэл хүлээхийн тулд 1990-ээд оноос хойш “Жуулчин говь” тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байна. Энэ хугацаанд тохиолдсон эдийн засгийн хүндрэл, бэрхшээл болгоныг аялал жуулчлалын ууган компани даваад гарчээ.
Гайхамшигтай боловч ашиг олох, амжилтад хүрэхэд амаргүй
“Монголд ирж буй жуулчдын 60-70 хувь нь говь үзэх сонирхолтой байдаг” хэмээн Б.Гантулга ярилаа. Түүний тооцолж хэлснээр ойролцоогоор говьд үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны бааз жилдээ 2000 жуулчин хүлээн авах боломжтойг дурдсан юм. Гэхдээ жил болгон жуулчны тоо хэлбэлзэж байдаг учраас ирэх жилийг одоо таамаглах бас амаргүй аж. Аялал жуулчлалын улирал ид дундаа орж байна.
Өнгөрсөн жилтэй харьцуулахад өнөө жил жуулчид Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш манай улсад аялалаа дийлэнх нь тааруулжээ. Гэхдээ наадам гэхэд жуулчны тоо өнгөрсөн жилийнхээ түвшинд ирсэн байна. УИХ болон Ерөнхийлөгчийн сонгууль тохиосон жилүүдэд жуулчны улирал тогтсон хугацаасаа оройтож эхэлдэг. Тодруулбал, зургаан сард ирэх байсан жуулчид долдугаар сарыг хүлээх жишээтэй. Энэ нь цаг хугацаатай уралдах салбарт багагүй хэмжээний алдагдал үүрүүлэх нь бий.
- Монголд ирж байгаа жуулчдыг аяллын зорилгоор нь ангилж үзэхэд 20 гаруй хувь нь амралт жуулчлалын зорилгоор ирдэг гэсэн судалгаа бий.
- Аялал жуулчлалын тогтвортой хөгжлийн төлөвлөгөөнд дурдсанаар 2020 он гэхэд манай улс жилд 800 гаруй мянган жуулчин хүлээн авах боломжтой гэсэн өөдрөг тооцоо гаргасан.
- Товчхондоо, аялал жуулчлалын салбарт дотоодын жуулчид гэсэн шинэ зах зээл бий болж, цар хүрээгээ улам тэлж байна.
Говийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр ийнхүү ажиллаж буй Б.Гантулга захирал “Сүүлийн жилүүдэд энэ салбарт үйл ажиллагаа явуулах аяллын компани, жуулчны бааз эрс нэмэгдсэн” гэв. Тоо дагаж чанарын өрсөлдөөн бий болох нь дамжиггүй. Гэхдээ тулгамдаж байгаа асуудал үүнийг дагаж гарч байгаа аж. Тухайлбал, Говь гурван сайхан байгалийн цогцолбор газарт 30 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байна.
Хэдийгээр жуулчны баазын хүртээмж нэмэгдсэн ч тухайн газар орны даац хэтрэх эрсдэл бий болжээ. Тиймээс тухайн газарт хэчнээн жуулчны бааз үйл ажиллагаа явуулах боломжтойг урьдчилан тогтоох, тодорхой хэмжээнд хязгаар тавих шаардлагатайг Б.Гантулга хэлж байна. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тухайн тусгай хамгаалалттай газрын захиргаатай хамтарч дээрх даацыг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна. Үүнийг Б.Гантулга нэмж хэллээ.
Олон жилийн туршлага “Жуулчин говь”-ийн давуу тал. Гэхдээ үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үргэлж сайжруулах нь цаг хугацааны шаардлага. Аялал жуулчлалын салбарт стандарт тэр болгон мөрдлөг болохгүй байгаа тухай шүүмжлэл дагадаг. Энэ асуултад салбарын төлөөлөл болсон Б.Гантулга “Үйлчилгээний байгууллагад стандарт зайлшгүй байх ёстой. Үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны бааз болгонд өөрсдийн гэсэн онцлог бий. Гэхдээ үндэсний онцлог шинжээ хадгалж үлдэх шаардлага бий. Хэт өөрчлөх гээд байх шаардлагагүй” хэмээн өөрийн бодлоо хуваалцсан юм. Тэрбээр “Аялал жуулчлалын салбар нь гайхамшигтай боловч ашиг олох, амжилтад хүрэхэд амаргүй” хэмээн бизнессээ тодорхойлов.
“Монголд говийн аялал жуулчлалыг хөгжүүлээд амжилттай яваа цөөнгүй компани бий. Түүний нэг нь Гурван тэмээт. Өрсөлдөөний хувьд бүгд стандартаа хангах, үйлчилгээний чанараа сайжруулахад анхаарч байна” хэмээн Б.Гантулга тодотгоод “Аялал жуулчлалын компанийн орхиж болохгүй салбар дотоодын аялал жуулчлал болчихлоо. Сүүлийн гурван жилийн хугацаанд Хөвсгөл рүү манайхан гэр бүлээрээ эрчимтэй аялал хийлээ. Үүнтэй адил Монголын говь руу аялал хийхэд гайхамшигтай газрууд олон байгаа” хэмээн тэрбээр өгүүлсэн юм.
Б.Баяртогтох