Сүүлийн үед нийслэлд хувийн сургуулиудын сурталчилгааны самбар мэр сэр харагдаж эхэлсэн нь намар болж, хичээл эхлэх цаг болсныг сануулна.
Англи хэл, математик, газар зүйн олимпиадын дүнг харахад улсын цөөн сургуулийн сурагч тэргүүлэн, олон жилийн туршлагатай, хувийн томоохон сургуулийн сурагчид эхний байруудыг эзэлсэн байдаг.
Хэдхэн жилийн өмнө Орос сургуульд хүүхдээ элсүүлэх гэж ар өврийн хаалга хайдаг байсан бол одоо эцэг эхчүүд Англи, Франц, Герман хэлээр хичээлээ заадаг сургуулиадаас дуртайгаа сонгодог боллоо.
Манай ерөнхий боловсролын сургуулийн системд хувийн сургуулиуд томоохон хувь нэмэр оруулж, эцэг эхчүүдэд илүү өргөн сонголт санал болгон, илүү чадварлаг хүүхдүүдийг их дээд сургуулиудад бэлтгэн өгч байна.
Хэдхэн жилийн өмнө Орос сургуульд хүүхдээ элсүүлэх гэж ар өврийн хаалга хайдаг байсан бол одоо эцэг эхчүүд Англи, Франц, Герман хэлээр хичээлээ заадаг сургуулиудаас дуртайгаа сонгох боломж бүрдсэн нь сайн хэрэг.
Англи хэл нэгэнт дэлхий нийтийн хамгийн өргөн хэрэглээний хэл болсон тул дийлэнх хувийн сургуулиуд монгол хүүхдүүдэд англи хэлийг багаас нь зааж эхэллээ. Иймд сургуулиудыг англи багштай эсвэл монгол багш заадаг гэж хоёр хувааж болно. Хувийн сургуулиуд багшлах боловсон хүчин, хичээлийн орчин нөхцөл, сурах бичгээ жилээс жилд сайжруулсаар байгаа нь тэдгээр сургуулийн төгсөгчдийн элссэн их сургуулиуд болон хөдөлмөрийн зах зээлд манлайлж байгаа залуусын амжилтаас харагддаг.
Гэхдээ хувийн сургууль олшрох тусам эцэг эхчүүд чухам аль сургууль хүүхдэд нь илүүтэй тохирох бол гэж гайхах болов. Саяхныг хүртэл сургуулиуд том байр, гадаад багш, тохилог орчноо илүүтэй танилцуулдаг байсан бол одоо сургалтын хөтөлбөр, чанараараа өрсөлдөж байна.
Иймд хувийн сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, эцэг эхчүүдэд бага ч гэсэн мэдээлэл өгөхөөр шийдлээ. Миний очсон сургуулиудаас онцолмоор санагдсан сургууль бол Их Британийн боловсролын системийг Монголд амжилттай нутагшуулж буй, Их Британийн Кэмбриджийн болон IB (International Baccalaureate) хөтөлбөрийг хослуулан нэвтрүүлсэн The English school of Mongolia сургууль юм.
ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТ ЖИЛ БҮРИЙН НАЙМДУГААР САРЫН ДУНДУУР ЭХЭЛДЭГ
Монголын Англи сургууль гэж нэрлэж болох энэ сургуулийн хичээлийн жилийн нээлт жил бүрийн наймдугаар сарын дундуур, бусад сургуулиас эрт эхэлдэг юм байна. Тэд энэ сарын 17-ний пүрэв гарагт 2017-2018 оны хичээлийн жилийн нээлтээ хийх гэнэ.
Хэдхэн хоногийн дараа 700 сурагчаа хүлээж авах гээд тус сургуулийнхан дор бүрнээ их л завгүй харагдана.
Биднийг очиход зарим ангийн засвар үргэлжилж, зарим ангид засварын дараах цэвэрлэгээ хийж байв.
Грам Хилл захирлын үүдэнд түүнтэй уулзахаар хүлээх багш, ажилтан ч цөөнгүй харагдана. Гэсэн ч Лондоноос ирсэн, утга зохиолын багш мэргэжилтэй, сүүлийн долоон жил захирлаар ажиллаж байгаа тэрээр бидэнд цаг гарган, сургуулиа танилцууллаа. Учир нь тус сургуулийн менежер манай захирал биднийг зорин ирсэн хүн бүртэй уулздаг. Сургуулиа дуртайяа танилцуулна. Эцэг эхчүүдтэй уулзаж ярилцахдаа заавал цаг гаргадаг гэсэн нь үнэн байв.
2010 онд Грам Хилл захирал ажлаа хүлээн авчээ. Түүнийг ирэхэд эцэг эхчүүд Кэмбриджийн хөтөлбөрийн талаар төдийлөн мэддэггүй байсан аж. Энэ сургууль Кэмбриджийн олон улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлтэй.
Төгсөгчид нь хоёр гэрчилгээтэй төгсдөг. Нэг нь Монгол Улсын Бүрэн дунд боловсролын гэрчилгээ бол нөгөө нь IB буюу International Baccalaureate эсвэл Кэмбриджийн хөтөлбөрийг үзсэнийг гэрчлэх, олон улсад хүчин төгөлдөр гэрчилгээ.
IB (International Baccalaureate) ГЭЖ ЯМАР ХӨТӨЛБӨР ВЭ?
Энэ хичээлийн жилд ESM-ийн 100 орчим ахлах ангийн сурагч IB хөтөлбөрт хамрагдах юм байна. Энэ нь Монгол дахь хамгийн том, IB хөтөлбөртэй анги болохыг Грэм Хилл захирал онцлов. Нийслэлд одоогоор энэ хөтөлбөрийн дагуу хичээллэдэг 2 сургуулийн нэг нь тус сургууль юм байна.
Нийслэлд одоогоор IB хөтөлбөрийн дагуу хичээллэдэг хоёр л сургууль бий.
Анхлан Энд 1998 онд “Эрэл” дунд сургуулийг байгуулан, ОХУ-аас багш нар ирж, хүүхдүүдэд багаас нь орос хэл зааж эхэлсэн юм билээ. Харин 2010 онд сургуулийн хөтөлбөрийг өөрчлөн, Их Британийн боловсролын хөтөлбөрүүдийг, тэр дундаа Кэмбридж болон IB хөтөлбөрийг нэвтрүүлжээ.
“Манай ахлах ангийн сурагчид IB эсвэл Кэмбриджийн хөтөлбөрийн нэгийг нь сонгон хичээллэдэг. IB бол хүүхдийг их сургуульд элсэн ороход нь маш сайн бэлтгэдэг, их сургуулийн нэгдүгээр дамжаатай дүйх хөтөлбөр учраас бид энэ хөтөлбөрийг сонгосон” гэж ярив.
Их Британи, АНУ гэх мэт барууны өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиуд энэ хөтөлбөрийг эзэмшсэн төгсөгчдийг дуртайяа элсүүлдэг жишиг тогтжээ. Энэ нь бичгийн шалгалтын материал төдий биш. Хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байж чадах ажилтан төгсгөх нь дээд боловсролын бүх байгууллагын гол зорилго. Гэхдээ үүний сацуу сайн иргэн бэлтгэх, хүүхдийг зөв төлөвшүүлэхэд боловсролын бүх шатны байгууллага анхаарах болсон аж. Энэ бүх шаардлагад IB хөтөлбөрийг давж гарсан хүүхдүүд бүрэн нийцдэг юм байна.
ГРАМ ХИЛЛ: 20 ЖИЛИЙН ДАРАА МАНАЙ ТӨГСӨГЧИД МОНГОЛ УЛСЫГ УДИРДАНА
“Би яагаад давж гарах гэж хэлэв гэхээр энэ нь амаргүй хөтөлбөр. Хүүхэд 6 хичээл сонгон үздэг. Илүү их хичээллэн, хүчин чармайлт гаргаж энэ хөтөлбөрийн гэрчилгээг гарддаг. Би IB хөтөлбөр бол философи юм гэж хэлдэг” гэж Англи захирал бидэнд тайлбарлав.
Жишээ нь БНХАУ-д сүүлийн жилүүдэд дээд боловсролд маш их анхаарч, энэ салбарт ихээхэн хөрөнгө оруулж, хилийн чанадад ч олон зуун төгсөгч жил бүр дээд боловсрол эзэмшиж байна. Гэсэн ч олон улсын, үндэстэн дамнасан компаниудын удирдлагад хятад төгсөгчид харьцангуй цөөн. Учир нь тус улсын боловсролын систем мэргэжлийг нь маш сайн эзэмшүүлэхэд анхаардаг ч хувь хүний төлөвшлийг нь орхигдуулчихдаг.
БНХАУ-д дээд боловсролд маш их анхаарч, ихээхэн хөрөнгө оруулж, хилийн чанадад олон зуун төгсөгч дээд боловсрол эзэмшдэг. Гэтэл олон улсын, үндэстэн дамнасан компаниудын удирдлагад хятад төгсөгч цөөн.
Харин бидний мэдэх Оксфорд, Кэмбриджийн их сургуулиуд хамгийн өндөр оноотой хүүхдийг элсүүлдэггүй юм. Тэд тухайн хүүхдийн урлаг, спортын авьяас, хүмүүнлэгийн ямар үйлсэд оролцов гэдгийг харгалзана. Энэ нь дээр дурдсан, сайн иргэн бэлтгэх зорилгоос нь улбаатай аж.
“Бид ч энэ жишиг, шинэ хандлагад хөл нийлүүлэхийн тулд сурагчдаа сургадаг тул 20 жилийн дараа манай төгсөгчид Монгол Улсыг удирдана гэдэгт би итгэлтэй байдаг” гэж Грэм Хилл захирал онцолсон юм.
ESM 700 орчим сурагчтай. Тэдний 20 хувь нь гадаад, 80 хувь нь Монгол сурагчид юм байна. Кэмбриджийн болон IB хөтөлбөрийг зэрэг нэвтрүүлж, дийлэнх хичээлээ Англи хэлээр заадаг тус сургууль Олон улсын тодотголтой сургуулиуд дундаа IB хөтөлбөрийн төлбөр 3-4 дахин бага юм.
Бид гадны хүмүүстэй уулзах бүртээ л тэдний нүдээр Монгол орон, Монголчууд ямар харагддаг, тэд биднийг хэрхэн дүгнэдэг талаар сониучирхан асуудаг. Монголд ирээд долоон жил ажилласныг нь сонсоод Монгол хүүхдүүдийн давуу болон сул талын талаарх бодлыг нь асуухад, “Би монгол хүн гэсэн бахархал, үзэл их хүчтэй хэвээр байна. Үндэсний дархлаа бат бөх байгаа нь сайн хэрэг. Монгол хүүхдүүд дэг журамтай, дайчин, эрмэлзэлтэй. Хор шартай гэх юмуу даа. Би сурна, чадна гэсэн бодолтой. Харамсалтай нь энэ чанарыг Европын орнуудад тийм ч их харахгүй” гэснээр бидний яриа өндөрлөсөн юм.
Сургуулийн өмнөх томоо талбай руу харсан цонхтой, захирлын өрөөнөөс гараад бид ESM сургуулийн орчинтой танилцлаа. 1998 онд Зөвлөлтийн сургуулийн стандартаар энэ сургуулийг барьжээ.
Иймд хэдийгээр хаа сайгүй англи үг, өгүүлбэрүүд бичээтэй харагдах ч өргөн хонгилууд, том том цонхнууд нь хуучны Орос стандартыг санагдуулна.
THE ENGLISH SCHOOL OF MONGOLIA-ТАЙ ТАНИЛЦАЦГААЯ
700 орчим хүүхэд суралцдаг энэ сургууль хажуудаа сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгтэй ба 3-5 настнууд Кэмбриджийн хөтөлбөрийн дагуу англи хэлийг анхлан үзэж эхэлдэг байна.
Би монгол хүн гэсэн бахархал, үзэл их хүчтэй хэвээр байна. Үндэсний дархлаа бат бөх байгаа нь сайн хэрэг. Монгол хүүхдүүд дэг журамтай, дайчин, эрмэлзэлтэй. Хор шартай гэх юмуу даа.
Таван настнууд дунд сургуульд элсэн орох бэлтгэлээ бүтэн жилийн турш хангадаг аж. Тэд өдрийн цагаар унтахгүй, Англи хэл, тоо, үсгээ үзэж цэцэрлэг биш сургуулийн системээр суралцдаг. Иймд анги дэвшин, нэгдүгээр ангид сурагчийн ширээний ард сууж эхлэхэд тус сургуулийн цэцэрлэгийн төгсөгчид бусад хүүхдүүдээс ялгардаг гэж бага ангийн багш нь ярьлаа. Тэдгээр хүүхдүүд өдрийн хоолондоо орох, гадаа гарахдаа нэг цуваагаар яваад сурчихсан, илүү төлөвшсөн байдаг байна.
Хэдий цөөн ч гадаад хүүхдүүдтэй тул хоолны цэс нь олон улсынх гэнэ. Хүүхдүүд зөвхөн монгол хоол идэхгүй, Япон, Орос, Итали гэх мэт олон үндэстний хоол иднэ. Жигнэсэн ногоог хоолны цэсэндээ багагүй хэмжээгээр оруулдаг зэргээс хүүхдийн эрүүл зөв зохистой хооллоход ихээхэн анхаардаг нь харагдсан.
БАГА АНГИ БҮР ХОЁР БАГШТАЙ
The English school of Mongolia сургуулийн бага анги бүр хоёр багштай. Туслах багш үндсэн багшид туслах, хичээлийн хэрэглэгдэхүүн бэлтгэх, хүүхдүүдийг өдрийн хоолны дараа гадаа гарган салхилуулах, хүүхдэд болон багшид дэмжлэг болох үүрэгтэй.
Учир нь Кэмбриджийн хөтөлбөр багшаас ихээхэн бэлтгэл шаарддаг тул багшийн ачааллыг бууруулах, бүтээмжийг нь өсгөх, хүүхэд нэг бүртэй ажиллах боломжийг бүрдүүлэх зорилгоор туслах багш ажиллуулдаг аж. Мөн нэг ангид 25-аас олон хүүхэд элсүүлдэггүй юм байна.
The English school of Mongolia-г танилцуулахдаа заавал дурдах ёстой зүйл бол тус сургуулийн 30 гаруй төрлийн дугуйлан. Дугуйлангийн үнэ сургалтын төлбөртөө орсон ба зарим нэгээс нь дурдвал Англи хэлний, гэрийн даалгаврын, хоолны, сэтгүүлч, драм, хийл, төгөлдөр хуур, таэквондо, бокс гэх мэт дугуйлангууд хичээллэдэг. Гэхдээ эдгээр хичээлийг мэргэжлийн багш нар буюу дуу, хөгжмийн дугуйланд Хөгжим бүжгийн коллеж төгссөн багш нар, таэквондо, бокс гэх мэт спортын дугуйлангуудыг тухайн спортын мэргэжлийн холбоодын багш нар заадаг онцлогтой.