Өнгөрсөн долоо хоногийн эцсээр ОПЕК болон картелийн гаднах Орос тэргүүтэй орнууд нефтийн үнийг 60 ам.доллараас дээш барихын тулд олборлолтоо хязгаарлах бодлогоо 2018 онд үргэлжлүүлэхээр тохиролцов. Хэдий хугацаанд олборлолтоо танах талаар удтал маргалдсаны эцэст дэлхийн үйлдвэрлэлийн 60 хувийг хянадаг 24 улс ирэх онд өдөрт 1.8 сая баррель нефтийг зах зээлээс татах үүрэг хүлээв. Гуравдугаар сард дуусах уг арга хэмжээг есөн сар сунгахаар тогтсон нь үнийг 2.3 хувь өсгөж, баасан гарагт Лондоны бирж дээр баррель нефть 64.15 ам.долларт хүрсэн байна. Саудын Арабын Эрчим хүчний сайд Халид аль Фалих нөөцөлсөн нефтийн хэмжээ дахиад 150 сая баррелиэр бууртал бид тоормозоос хөлөө авахгүй гэжээ.
Дэлхийн эрэлт улирлын чанартай суларч буй учир илүүдэл нөөц ирэх оны хоёр, гуравдугаар улирал хүртэл багасахгүй гэж тэрбээр тэмдэглэв. ОПЕК-ийн нэг төлөөлөгч хэлэхдээ үйлдвэрлэгчид үнийг цаашид унагахгүйн тулд за зээлд хэрэгтэй зүйлийг нь өгч байна хэмээв. Жилийн өмнө хоёр талын дээд удирдлагын дэмжлэгтэй байгуулагдсан Сауд Оросын нефтийн холбоо санал зөрөлдөөнийг давахуйц бэт бэх гэдгийг шинэ тохиролцоо харууллаа. Эдийн засаг, улс төрийн ашиг сонирхлоор нэгдсэн хоёр улсын хувьд энэ нь зах зээлийн ба дотоодын тогтвортой байдлыг хангахад түлхэц болно. Иймээс Саудын Араб үнийг өсгөх зорилгоор 2018 оны хязгаарлалтыг дэмжсэн бололтой.
Тус улс эдийн засаг ба нийгмийн шинэчлэл хийж буйн дотор Saudi Aramco хэмээх улсын компанийн хувьцааг худалдах арга хэмжээ орсон. Уулзалтаас гаргасан төгсгөлийн баримт бичигт Оросын санаанд нийцүүлэхийн тулд тохиролцоог зургадугаар сард эргэн хянана гэсэн заалт оруулжээ. Москваг төлөөлж буй Эрчим хүчний сайд Александр Новак хязгаарлалтыг хэт урт хугацаагаар сунгах нь зах зээлийг халааж, үнэ өсгөснөөр АНУ-ын занарын нефть мэтийн өрсөлдөгчдөд боломж олгож болзошгүй гэж болгоомжилж байгаа юм. Хэдийгээр саяын тохиролцоо хамтын ажиллагааны тод илрэл боловч талууд АНУ- ын занарыг зах зээлд эргэж оруулалгүйгээр үнийг хэрхэн барих нь тодорхойгүй.
АНУ-ын үйлдвэрлэгчид нийлүүлэлтийг танах арга хэмжээ болон үнийн өсөлтөөс ашиг олох нь гарцаагүй гэж JBC Energy таамагласан байна. Эдний судалгаанд “Нэмэгдсэн нэг доллар бүр АНУ-ын занарын нефтийн боломжийг дээшлүүлж байгаа” хэмээн дүгнэжээ. Вена хотод сайд нар цуглаж байх үед АНУ-ын Засгийн газар есдүгээр сард нефтийн үйлдвэрлэл гурван хувь өсөж, өдөрт 9.58 сая баррельд хүрснийг мэдээлэв. Дан занарын нийлүүлэлтээр ирэх онд өдөрт 1.5 сая баррелиэр өсөх төлөвтэй байгаа нефтийн эрэлтийг бүрэн хангана гэдэгт Саудын Араб үл итгэдэг авч бусад орон тийм ч итгэлтэй биш байна. ОПЕК дэх Нигерийн төлөөлөгч Эммануэль Качикву хэлэхдээ сайд нар үнэ 60 ам.доллараас дээш гарсан үед АНУ-ын занар хэрхэн тоглохыг харах сонирхолтой байгааг онцлов.
Тэрбээр “Хэрэв АНУ-ын занарын нефть үйлдвэрлэгчдэд ашигтай болж эхэлбэл бид бодлогодоо өөрчлөлт оруулна” гэсэн юм. 2017 онд үйлдвэрлэгчид нийлүүлэлтээ танахыг эсэргүүцэж байсан авч дотоод бэрхшээлийн улмаас Венесуэл, Ангол, Алжир зэрэг орны нийлүүлэлт багасаж, тэнцүүлэх боломжтой гэж шинжээчид үзэж байна. Гэхдээ хязгаарлалт урт хугацаанд үргэлжлэхэд зарим улс дургүйцэж, үүргээсээ ухран зорилтот хэмжээнээс илүү үйлдвэрлэх явдал гардаг. Саудын Арабын сайд Фалих хэлэхдээ ОПЕК-ийн гомдол саналын хороог өөрөө тэргүүлж, бүгдээр нэг бодлого барихыг хянахын сацуу Саудын Араб илүү хэмжээгээр нийлүүлэлтээ танах боломжийг үгүйсгэсэнгүй.
Үүний зэрэгцээ дайнд автсан Ливи, Нигери улсуудыг уг тохиролцооноос чөлөөлсөн тул тэд 2017 оны үйлдвэрлэлийн түвшнээ барина хэмээн амлажээ. Morgan Stanley-ийн шинжээч Мартин Рац “Энэ бол эерэг алхам бөгөөд зарим орон олборлолтоо гэнэт өсгөх эрсдэлийг багасгасан арга хэмжээ” хэмээн үнэлэв. Petromatrix-ийн шинжээч Оливер Жекоб ярихдаа зургадугаар сард тохиролцоог эргэн харах тухай заалт нь “2018 оны хоёрдугаар хагасын байдал ба Оросын компаниудын хүлээсэн үүргийн талаар асуулт үүсгэлээ” хэмээн анхааруулав.
Одоогийн байдлаар Оросын тал хязгаарлалтаас хэрхэн гарах стратеги боловсруулахыг уриалсан боловч яаж гэдэг нь тодорхойгүй хэвээр байгаа. Саудын Араб болон түүний холбоотнууд зорилт бүрэн хэрэгжээгүй байгаа учир гарах талаар ярих нь эрт байна хэмээн эсэргүүцсэн. Хувийн ярианы үед хоёр тал үйлдвэрлэлийг гэнэт өсгөх нь зах зээлийг шоконд оруулж болзошгүй тул тийм байдалд хүргэхийг хүсэхгүй гэдгээ илэрхийлж байв. Цаашдын бодлогоо боловсруулах үүднээс ОПЕК-ийн гишүүд ба гишүүн бус орнуудын харилцааг албажуулах нь зүйтэй гэж зарим сайд хэлснээс үзэхэд хоёр талын харилцаа үргэлжлэх тодорхой болж байгаа юм.
Анжли Равал