gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өндөр Гонгор улсын начин байсан

2011-12-06
0
Twitter logo
0
Twitter logo
2011-12-06
Өндөр Гонгор улсын начин байсан
Өндөр Гонгор буюу Пүрэвийн Гонгоржав Сайн ноёнхан аймгийн далай Чойнхор вангийн хошуу буюу одоогийн Хөвсгөл, Архангай аймгийн зааг нутгийн хүн юм.

Одоогийн Тариат сумынх гэж хэлдэг. Тэнд төрж амьдарлынхаа бүхий л хугацаагаа Тариат, Хангай сумын нутагт өнгөрүүлсэн байдаг. П.Гонгор төрөлхийн өндөр том биетэй хүн байж. Тэднийтэй айл байсан нэг хөгшин ярихдаа:

-Намайг залуу байхад тэднийтэй айл аймаг олон жил болсон. Гэрийнхээ тооноор толгойгоо гаргаад малаа саравчилчихдаг хүн байсан. Хааяагүй л ийм өндөр хүн байдаг юм байх гээд нэг их сонирхдоггүй л байлаа. Хажууд нь очоод зогсоход миний толгой тохой хавьд нь байдагсан гэж хөөрсөн. Энэ мэтээр өндөр Гонгорыг хэн бүхэн мэднэ гэх. Харин улсын начин цолтой нэгэн байсан гэдгийг тэр бүр мэдэхгүй ээ.

Эцэг Пүрэв нь дархан хүн байж. Пүрэв дархны бүтээсэн бурхан одоо ч зарим газар бий аж. Харин Тариатын хүрээг сүйтгэх үеэр нэлээд нь устсан гэдэг юм. Богд эзэн өндөр Гонгорыг зарлиг буулган дуудаж нийслэл хүрээнээ ирүүлж, Улсын сангийн даамлаар ажиллуулж байж. Мөн гаалийн байцаагч байсан баримт ч бий.

Бөхийн хувьд гэвэл хэвт ёсны гуравдугаар (1911) онд Халхын дөрвөн аймаг, шавь таван газар нийлж Очирдарь богд гэгээн танаа гавьжийн дамжаа барьсан ба ээлжийн Бат-Оршил (даншиг) өргөн наадам хийхэд 1032 бөх барилджээ. Энэ наадамд их шавь сангийн дарга, өндөр Гонгор зодоглосон байна. Тэр гурвын даваанд Түшээт ханы Шаравыг, дөрвийн даваанд Сайн ноён ханы Далай вангийн Туваанжанцанг, тавын даваанд Жанжин Чинвангийн Даваасүрэнг, зургаагийн даваанд Их шавийн Уламбаяр арсланг давж даншигийн начин болжээ. Долоогийн даваанд Их шавийн Галсанравжаа буюу Их Монгол Шаравжамцад унажээ. Их сангийн дарга өндөр Гонгор начинд мөн оны арваннэгдүгээр сард есөн лан мөнгө шагнал болгон олгосон тухай албан зүйлд зориулсан мөнгөний данс хэмээх дэвтэрт бичжээ. Түүнээс хойш 1914 он хүртэл уул тахилга, нэг биш даншиг наадамд амжилттай барилдаж байсан түүхэн баримт байдаг. Иймээс өндөр Гонгор начин цолтой бөх байсан нь батлагдаж байгаа билээ.

Д.Цэрэн

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан