gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мөхөл рүү мөлхсөн Цагаан дэл

Нийгэм
2011-12-05
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-12-05
Мөхөл рүү мөлхсөн Цагаан дэл
Монголд цагаан идээгээр нэрлэгдсэн гурван сум байдгийн нэг нь Дорноговь аймгийн Айраг сум. Айрагийнханд амьдрах нутаг олдохоо болих нь гэсэн сураг сонссон болохоор сурвалжлах баг өнгөрсөн амралтын өдрүүдэд тус сумыг зорилоо.

Нийслэлээс галт тэргээр найман цаг яваад л очих тус сум уг нь төмөр замын өртөө, олон хөлийн газар юмсанж. Иргэдийн 60 хувь нь орон сууцанд амьдардаг, дулаан, цахилгааны төвийн шугам, сүлжээнд ч холбогджээ. Ерөнхийдөө амьдралын өнгө бас ч гэж гэрэл гэгээтэй. Гэвч баялагтайн балгийг багагүй амсаж байгаа аж.

Тус сум нийт 744.2 мянган га газар нутагтай юм байна. Гэтэл 2000-2008 оны үед уугуул иргэд нь газар нутгийнхаа ердөө найман хувьд амьдарч байсан гашуун ч гэсэн үнэн баримт байна. Үлдсэн 92 хувийн газар нутгийг эрх мэдэлтнүүдийн олгосон жонш, хүдрийн хайгуул, олборлолтын зөвшөөрөлтэй талбай эзлэх болжээ. Сумын төвөөс 30 орчим км-т байх Цагаан дэлд л гэхэд жоншны 70 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.

Сумын ард түмний мэдлийн гэх газар нутаггүй болсонд эрх биш нэгийг санасан сумын дарга нар аймгийн удирдлага, уул уурхайн холбогдох албанд хүсэлт гаргасны үр дүнд нийт газар нутгийнхаа 70 орчим хувийг эзэмшилдээ буцаан авсан гэх. Гэвч ашиг хонжоо хөөгчдийн хөлд үрэгдэж, сэндийлэгдсэн газар нутаг нь ан амьтан ч тогтохооргүй овоолсон шороо, чулуу болж үлдсэн байна.

Түүх сөхвөл анх 1950-иад онд хоригдлуудыг дайчлан Айраг сумын Цагаан дэлд газар гар аргаар жонш олборлож эхэлжээ. Харин 2000 оноос хойш ашигт малтмалын лиценз олголт эхэлж, тэнд үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгжүүд ч олноор мэндлэв. Энэ урсгалыг дагалдсан хувиараа жонш олборлогсод буюу нинжа нар ч нэг л мэдэхэд тал талаас ирэн Айрагийн газар нутагт төвхнөжээ.

Өмнө нь Цагаан дэлд ашиглалтын найм, хайгуулын таван компани үйл ажиллагаа явуулдаг байсан бол татан буугдсаар өнөөдөр гурван компани үйл ажиллагаа явуулж үлдсэн байна. Урд хэсэгт “Думфалунма”, зүүн талыг “Эджэуман” буюу “Мөнхболор” гэж монгол нэртэй болсон компани эзэмшиж байна. Гурав дахь нь “Эм-Си-Ти-Ти” хэмээх компани.

Цагаан дэлийн талбай дээр зуны улиралд 120 өрхийн 1000 гаруй хүн, өвлийн цагт 500 гаруй хүн байнгын ажил эрхэлдэг гэнэ. Тэдний ашиглаж буй жоншны уурхайн нэг нүх 22-65 метрийн гүн бөгөөд доогуураа хонгил болгон ухсан байна. Нөхцөл байдал ийм байгаа нь үйлдвэрийн осолд олноор өртөж мэдэх аюултай хэмжээнд хүрсэн гэдгийг албаны хүмүүс удаа дараа анхааруулдаг ч үр дүн гарсан нь үгүй бололтой.

Сумын удирдлага МХЕГ болон холбогдох мэргэжлийн байгууллагад санал хүсэлт ч хүргүүлдэг л гэнэ. МХЕГ, ОБЕГ-ын мэргэжилтнүүд газар дээр нь нэг сарын турш ажиллан, тэндхийн уурхайнуудын үйл ажиллагааг зогсоох дүгнэлт гаргажээ. Үүний дагуу Дорноговь аймгийн Засаг даргын тушаал гарч, өнгөрсөн аравдугаар сарын 10-наас эхлэн бүх үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан байна. Улмаар хяналтын цэг ажиллуулж, бүх айлыг нүүлгэн, газрыг эзэмшигч компанид нь хүлээлгэж өгсөн гэнэ.

Ингэхдээ тухайн компанийг олборлолт явуулалгүй, ашиглаж дууссан газартаа нөхөн сэргээлт хийсний дараа үйл ажиллагаа явуулах шаардлага тавьжээ. Гэвч аж ахуйн нэгжүүд Засаг даргын шийдвэрийг хүлээж авахаас татгалзсан гэнэ. Учир нь тэд зөвшөөрөлтэй талбайгаа ашиглаж дуусч байж нэг мөсөн нөхөн сэргээлт хийнэ гэсэн хариу өгчээ. Тиймээс өнөөдөр жоншны уурхайнууд ажилласаар л байна.

Биднийг Цагаан дэлд очиход ажил хөдөлмөр тэгтэл их оволзож байсангүй. Ажиллаж байгаа хүмүүс ямар ч байсан дээрх аж ахуйн нэгжүүдийн ажлыг хийж байгаагаа хэлсэн. Зөвхөн Цагаан дэлд ч биш, Айраг сумын газар нутгийн ихэнх хувийг эзлэх жонш, хүдрийн уурхайн эзэд ихэвчлэн хятад хүн байдаг аж. Баруун Цагаан дэлд анх 2000 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн “Таванбаатар” компани л гэхэд талбайнхаа үлэмж хэсгийг хятадуудад худалджээ.

Энэ мэт арилжааны улмаас Баруун Цагаан дэлд “Талст бурхант” гэх ганц монгол компани л үлдсэн гэнэ. Айраг сумын Засаг дарга Б.Баяраа “Ашигт малтмалын хуульд лицензийг худалдан шилжүүлэх заалт байдаг. Үүний л уршгаар бүх орд хятадуудын мэдэлд бүрэн очиж байна. Үүнийг таслан зогсоох эрх орон нутагт байдаггүй. Хэн нь хэндээ лицензээ зараад буйг ч бид мэддэггүй” хэмээн ярьсан. Түүний хэлснээр орон нутгийн газрыг иргэд болон удирдлагад нь мэдэгдэлгүй, дээгүүрээ шийдэж наймаалцдаг ажээ.

Айраг сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг олонхи хятад компани “Хонгор”, “Буржгар”, “Самартай”, “Дорноговийн үйлс” гэх зэрэг монгол нэртэй байх аж. Хөндлөнгийн хүний чихэнд монгол нэр сонсогдох авч үндсэндээ тэдгээр жоншны уурхай хятадуудын мэдлийнх болоод удаж байгаа бололтой. Тэнд нэг ёсондоо уул уурхайтай аль ч орон нутгийн л нэгэн адил дүрэмгүй тоглолт явагдаж байна. Олон жил ажилласан нутгийнхан нүхний эзэн болж, харин бусад аймгаас ирсэн иргэд цалинтай ажилладаг гэнэ.

Сумын ойн байцаагч аж ахуйн нэгжүүдээр нөхөн сэргээлт хийлгэх гээд хүч нь хүрдэггүй гэсэн. Дээр нь компаниуд нөөцөө дуусгаагүй байхад нөхөн сэргээлт хийхгүй гэсэн утгатай хуулийн заалт бариад хөдөлдөггүй аж. Гэвч амьдралд хэрэгждэггүй уг заалтын балгаар аж ахуйн нэгжүүд “Алтыг нь аваад авдрыг нь хаяв” гэгчийн үлгэрээр нинжа нарыг нүхэндээ оруулаад орхих нь энгийн үзэгдэл болсон байна.

Ерөнхийдөө бол олборлох, ашиглах гэрээнд заасан үүргээ биелүүлнэ гэдэг ойлгот Цагаан дэлд байдаггүй бололтой. Тэр бүү хэл “Монголросцветмет” компанийн 1973 оноос эхлэн 30 жил ашиглаад нөхөн сэргээлт хийлгүй орхисон газарт ч том, том нүх л үлджээ. “Монголросцветмет” нөхөн сэргээлтийг хийнэ л гэдэг, гэхдээ өнөөг хүртэл дорвитой ажил хийгээгүй гэнэ.

16 АЙМАГТАА БУЦСАН ЖОНШНЫ “НИНЖА” НАР АХИН ЧУУЛЖ МАГАДГҮЙ

Цагаан дэлийн жоншны уурхайд 16 аймгаас ирж хувиараа ажилладаг 1000 орчим нинжа байсныг өнгөрсөн сард МХЕГ болон хүчний байгууллагууд нутаг буцаажээ. Мөн зарим компанийн лицензийг цуцалсан зэрэг учир шалтгааны улмаас Цагаан дэлд л гэхэд 1000 гаруй га газар чөлөөлөгдсөн байна. Харин сумын уугуул иргэд зөвшөөрөл авч, хэсэг бүлгээрээ нөхөрлөл болон ажиллаж байгаатай бид таарлаа. Ингэхдээ нөхөрлөл тус бүрээс сарын 53 мянган төгрөгийн татвар авч, байгаль орчны санд төвлөрүүлэх, нийгмийн даатгалд хамруулах зэргээр ажиллуулж эхэлжээ.

Иргэдийг нөхөрлөлийн зохион байгуулалтад оруулах ажлыг тус сумын хоёр төрийн бус байгууллага хамтран хийж байна. Одоогоор 24 нөхөрлөлтэй болоод байгаа ба шинэ журмын дагуу тэдний мэдэлд 50 га-гаас илүүгүй 10 газрыг олгох болсон ч хараахан амьдралд хэрэгжиж эхлээгүй бололтой. Эдгээр газрын гурвыг ИТХ-аар хэлэлцүүлээд саналыг кадастрын албанд явуулжээ. Кадастрын алба шалгаад зөвшөөрвөл тухайн газарт нөхөрлөл байгуулсан хүмүүсээ оруулах аж.

16 аймгаас ирж байгаад хөөгдөж буцсан нинжа нар хавар болохоор ирэхгүй гэх баталгаагүй гэдгийг байгаль орчны байцаагч хэлж байсан юм. Тэднийг ирсэн тохиолдолд нөхөрлөлд хамруулах гэнэ. Өөрөөр хэлбэл, дахиж дураар нь дургиулахгүй гэсэн. Айраг сумын зүүн урд зүгт найм орчим километрийн зайд орших Алтад хэмээх газар гар аргаар жонш олборлодог уурхайд биднийг очиход газар цуурсан мэт ойр ойрхон ухаж доогуур нь холбосон 100 орчим метрийн урттай ангал дотор цахилгаан болон гар лоомоор хэсэг хүн жонш ухаж буй дүр зураг угтлаа. Тэд сулласан жоншоо тайрсан саванд хийж, дээр байгаа хүн нь татаж аваад ялгалт хийдэг юм байна.

Газрын гүн рүү орох тусам сорьц нь сайжирч 75, дээд тал нь 92 хувьтай жонш олддог аж. Сорьц сайжрах тусам үнэд хүрнэ. Өнгөрсөн жил сайн чанарын жонш нэг тонн нь 140-170 мянган төгрөг байсан бол энэ жил үнэ буурах хандлагатай гэнэ. “Нэг тонн жонш олборлох гэж гурав, дөрөв хонож байна. Эндхийн сорьц сайн ч гаралт бага” гэж нэгэн уурхайчин хэлсэн. Алтадад голчлон нутгийн уугуул иргэдээс бүрдсэн 50-иад хүн байх агаад мөн л нөхөрлөл байгуулж ажиллаж байгаа аж. Ер нь бүх нөхөрлөлийн ахлагч Айраг сумын иргэн байх ёстой гэнэ.

“ХӨӨГДӨЖ, ТУУГДАЖ ЯВДГИЙГ БОДВОЛ ГАЙГҮЙ БОЛСОН”

Ингээд шинээр байгуулагдаж буй нэг нөхөрлөлийн гишүүн гэр бүлийн 50 гаруй настай хоёр хөгшин Б.Боря, Ц.Нэргүй нартай уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

-Танайх хэдэн жил жонш олборлож байна вэ?

-Бид хоёр долоон жилийн өмнө Сайншандаас нүүж ирсэн. Цагаан дэлд удаан ажиллаагүй. Алтадад олон жил болж байна.

-Нөхөрлөл байгуулагдсанаар ашиг тус нь юу байна, өөрчлөлт мэдрэгдэж байна уу?

-Одоохондоо сайн мэдэгдэхгүй л байна. Гэхдээ хөөгдөж, туугдаж явдгийг бодвол зөвшөөрлийн дагуу ажиллах нь зүгээр юм. Бид чинь олсон орлогоосоо газрын татвар төлөх болсон. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэр бөглөгдөх нь зүгээр юм уу гэж бодож байгаа. Өмнө нь компаниуд “Өндөр цалинтай жоншны компанид ажилчин авна” гэсэн зар тавиад гаднаас хүмүүс авч ирдэг байсан. Ирсэн хүмүүсийн зарим нь нэг сар ажиллаад л шантарна. Үгүй бол цалингаа авах гэж зүтгэнэ. Тэгээд ч цалин мөнгийг нь тавихгүй удаадаг болохоор бусдаасаа зээлчихээд өрөө төлөхийн тулд биеэ зовоож буй залуус олон байгаа. Энэ мэтчилэн хоёр гурван жил болж байгаа хүн байна. Зарим нь ч гайгүй ашигтай л байдаг юм.

-Нэг нөхөрлөл хэдэн гишүүнтэй вэ?
-Манайх таван гишүүнтэй. Бүх зарлагаа тооцоод үлдсэн орлогоо тэнцүү хуваах юм шиг байна лээ. Байгуулагдаад удаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Манай ахлагч Байгалмаа гэдэг хүүхэн бий.

-Жоншны үнэ ямар байна?
-Сум орон нутагтай гурвалсан гэрээ байгуулаад үнээ тогтооно гэсэн. Одоохондоо дээд тал нь 150 мянга хүрч байна.

-Ямар компанид жоншоо өгч байгаа вэ?
-“Хөх төр” гэдэг компанид тушааж байгаа. Тэгээд ч ачиж тээвэрлэсний зардал гээд хорогдох мөнгө их.

-Нэг өдөрт нэг тонн жонш олборлох болов уу?

-Судлаасаа шалтгаална. Зуны цагт бол өдөрт нэг тонн хийдэг л юм. Харин өвөл газар хөлдсөн үед хэцүү.

-Нөхөн сэргээлт хийдэг үү?
-Хийлгүй яахав. Ямар ч байсан мал ороод үхчихээргүй болгоод орхидог.

Алтны ордыг бодоход жонш олборлолт хийдэг газар нутаг маш ихээр эвдэгддэг ажээ. Жонш харьцангүй том биет юм байна. Газрын гүнээс олборлодог болохоор ус гардаг. Түүнийг нь соруулж асгах зэргээс үүдэн усны хомсдолд орох асуудал Айраг суманд үүсээд байгаа аж. Тухайлбал, Нард баг гэхэд л усны түвшин багасч булаг шанд нь татраад байгаа тухай нутгийн иргэд ярьж байлаа.

ЖОНШНЫ ТӨЛӨӨСӨНД 15 ХҮНИЙ АМЬ ЭРСЭДЖЭЭ

Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангаж ажилладаггүйгээс болж 2003-2010 оны хооронд 15 хүн нурангад дарагдаж амиа алджээ. Түүнчлэн гэмт хэргийн улмаас амиа алдах нь ч олонтаа гэнэ. Тухайлбал, Цагаан дэлд хятадын хөрөнгө оруулалттай “Эжүмэн” компанийн эзэн Жан гэгч нь нэг жилийн өмнө буюу өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн орой С гэгч монгол залууг машинаараа дайрч амийг нь хөнөөсөн хэрэг гарч байв. Тэрбээр талийгаач залууг дайрч унагаан, буцаж ухран цээжин дээгүүр нь таллан гарч, дараа нь машинаасаа бууж зодсон тухай нутгийн хүмүүс ярих аж.

Гэтэл уг хэргийг санамсаргүй үйлдэл болсон хэмээн хятад эзэнд хоёр жил хорих ял оноосон байдаг. Өөрөөр хэлбэл, түүнийг машинаа асаагаад хөдлөхөд өмнүүр нь гүйж орсон гэж үзжээ. Мөн Цагаан дэл орчмоос хүний гарт амиа алдсан байдалтай цогцсууд олддог тухай Цагдаагийн хэсгийн байцаагч Ц.Халиун хэлсэн. Ийнхүү гадна, дотнын олон мянган нинжа болон явуулын хүн хөлхөлддөг Айраг сум айдас дүүрэн байдаг бололтой.

Жоншны 60-90 метрийн гүн нүхэнд шинээр очсон хэр баргийн хүн зориглож ордоггүй гэнэ. Тиймээс зарим үед архи уун зориг орж байгаад ордог гэх. Жоншны уурхайг анх задгай мэт санаж байсан ч тийм биш аж. Газрын гүн рүү хувин багтах хэмжээний нүх ухсан байх бөгөөд жоншиндоо хүрмэгц доогуур нь баарлан ухдаг юм байна. Ийнхүү Айраг сумын нутаг дэвсгэрт үхэл, амьдрал хоёрын сонголт тулалдаж байх шиг санагдсан.

Хэдийгээр хүйтний улирал наашилсан хэдий ч ирэх хавар нинжа нар ахин газар авч Цагаан дэлийн нутгийг мөхлийн зүг мөлхөхөд араас нь түрж өгч магадгүй байна. Одоо байгаа Цагаан дэл нь хятад эздийн эрх мэдэлд бүрэн шилжсэн гэж хэлэхэд хилсдэхгүй. Гучин жилээр хийгдсэн газрын лицензийг хятадуудад зарсан учраас тэр.

Орон нутгийн удирдлага үүнд анхаарлаа хандуулж, иргэддээ газар нутгаа авч үлдэхээр хичээж байгаа ч зарим тохиолдолд эрх мэдэл нь хүрдэггүйгээ нуугаагүй. Жонш хэмээх ягаан, ногоон өнгөтэй чулууны төлөө амь хайргүй зүтгэж буй монголчуудын нэг өдрийн амьдралыг сурвалжлахад элэг эмтэрч, сэтгэл шимширч байсан юм.

М.Наранболд, В.Нэргүй

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан