Хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн хөөрхийлөлтэй бяцхан охины талаар бүгд л ам уралдацгааж байна.
Нийгмийг цочирдуулж, хүн бүхний сэтгэлийг өвтгөсөн энэ хэрэг эцэг эх, сурган хүмүүжүүлэгч, хүүхдийн төлөө хэмээн өөрсдийгөө цоллосон бүхий л байгууллагуудад цочроо өгсөн нь лавтай.
Цочирдохоос аргагүй юм. 2017 оны 3 дугаар сарын 24-нд УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл"-д “2015 онд Нийслэлийн 9 дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн 16 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд 2016 оны 1 дүгээр улирлын байдлаар 19 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн хүчирхийлэл эрс нэмэгдэж байгааг харуулж байна” гэжээ.
“Энэ онд хүчирхийлэлд өртсөн 157 дуудлага ирсэн. Дээрх дуудлагыг авч үзвэл хойд эцэг нь хүчиндсэн 17, ойр дотны хүмүүс нь хүчиндсэн тохиолдол 24 хувийг эзэлж байгаа юм. Энэ нь нийт дуудлагын 30-40 хувийг эзэлнэ. Тэгэхээр эцэг, эхчүүд, гэр бүл, ах, эгч, дүү нар нь хараа хяналтаа сайжруулах тухай асуудал маш чухал болоод байна” хэмээн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх ярьжээ.
"Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл"-д Хүчирхийлэл үйлдэгдсэн газрын хувьд,
- 60 хувь нь хохирогчийнд,
- 17.1 хувь нь хүчирхийлэл үйлдэгчийн гэрт үйлддэг,
- тэр ч байтугай хүчирхийлэгчийн 80 гаруй хувь нь хамаатан садан, найз нөхөд, танилууд нь байх аж.
Хараа хяналтгүй байдал!!! Эндээс л бузар булай хэргүүд үүдэж, гаарч байна.
Хүүхэд бузар булайн золиос болох шалтгаан нь эцэг эхчүүд бид өөрсдөө. Яагаад гэвэл бид хамаатан садан, найз нөхөд, танилаасаа эмзэг бяцхан цэцэгсээ нууж чадалгүй “тасдуулсаар” байна. Бид сонголтоо зөв хийсэн бол, охиноо хойд эцэгт нь орхиогүй бол, хамаатныдаа итгэж үлдээгээгүй сэн бол…
БЯЦХАН ҮРСЭЭ ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗОЛИОС БОЛСНЫГ, БОЛОХ ГЭЖ БУЙГ МЭДВЭЛ ХААНА ХАНДАХ ВЭ?
Гэр бүлийн хүчирхийллийн дийлэнх хохирогч ямар ч гарцгүй хэмээн хувь заяатайгаа эвлэрэн амьдардаг.
Гэтэл боломж хаана ч байдаг бөгөөд тухайн айдас, хүчирхийлэл дунд гарцыг олж хардаггүй аж.
Хүчирхийлэл гэсэн үгийн ард ямагт хүүхдийн эрх ашиг хөндөгдөж, бяцхан үрсийн аз жаргалтай дурсамжийг хар дарсан зүүд болгон хувирган ирээдүйн хүчирхийлэгчийг бэлтгэдэг гэхэд хилсдэхгүй юм.
Тиймээс зовлонт амьдралдаа баяртай гэж хэлэх нь хамгийн оновчтой сонголт! Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хохирогч, хүүхдүүдэд хэн тусалж чадах вэ?
Хүмүүс тэр бүр шаардлагатай үед хорооны нийгмийн ажилтандаа хандаж, асуудлаа ярьж, тусламж хүсэхээ мэддэггүй.
Хүүхэд гэртээ тогтохоо байх, нөхөр өдөр шөнөгүй архи уух, хардалтын улмаас биеийн болоод сэтгэл санааны хүчирхийлэлд амсах, байнга хэрүүл, зодуурыг амсах зэрэг асуудлууд өдөр тутам давтагддаг бол үүнээс гарах хамгийн зөв шийдвэр бол нийгмийн ажилтандаа хандах явдал юм.
Нийгмийн ажилтнаар дамжин хорооны засаг дарга, хэсгийн байцаагч, эмч болон бусад мэргэжилтнүүдээс бүрдсэн хамтарсан баг хороо болгонд бий.
Тэд таны гэр бүлд ямар бэрхшээл байгааг нөхцөл байдлын үнэлгээ хийн тодорхойлж, гарцыг хайхад тусална.
Хамтарсан баг бодит амьдрал дээр юу хийх юм, надад хэрхэн тусалж чадах вэ гэсэн асуулт танд төрж магад. Ойлголтод тань нэмэр болох хэд хэдэн тохиолдлыг өгүүлье. Хүний нууцыг хуулиар хамгаалсан байдаг учир нэр, хаяг зэрэг бусад мэдээллийг дурдсангүй.
ХҮЧИРХИЙЛЛИЙГ ҮНЭХЭЭР ЗОГСООХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ҮҮ?
Жишээ: Хөгжлийн бэрхшээлтэй хойд эцгээс хүүхдийг хамгаалалтад авсан нь
“Нэгэн хороонд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүүхэд нь гэр орондоо тогтохгүй тэнэж байгаа талаар нийгмийн ажилтандаа удаа дараалан хандах болжээ. Өсвөр насны хүүхэд нь үе үехэн гэр орноосоо дайжаад алга болчихдог аж. Тус хорооны нийгмийн ажилтан, хэсгийн байцаагч, засаг даргаас бүрдсэн хамтарсан баг уг асуудалд анхаарал хандуулаад ч шалтгааныг тогтоож чадахгүй байж... Иймд гэрт нь очиж хүүхдийн эцэг, эхэд хандаж “Танай хүүхэд гэртээ тогтохгүй байгаа бол бид асрамжийн газар өгөхөөс өөр аргагүй” гэж хэлж гэнэ. Гэтэл нөхрийнхөө цаанаас эхнэр нь “Өгмөөргүй байна” гэж сулхан дуугарчээ. Үүнийг ажигласан нийгмийн ажилтан үүний цаана өөр асуудал байна гэдгийг ухаж уг айлд багаараа нөхцөл байдлын үнэлгээ хийхэд бүх учир эцэгт нь байгааг тогтоосон байна. Уг чанартаа хүүхдэдээ бүхий л бурууг тохсон эцэг нь эхнэр, хүүхдээ үргэлж таягаараа зоддог болох нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл хойд эцгийн зодуураас болж хүүхэд нь гадуур тэнэх болсон аж. Иймд хамтарсан баг хүүхдийг нь хамгаалалтад авч асрамжийн газар өгч асуудлыг шийдсэн байна”
Жишээ: Хүчирхийлэгч залуугийн гэр бүлтэйгээ уулзах эрхийг зургаан сараар хасав
Гурван хүүхэдтэй залуу гэр бүл олны нүдэнд аз жаргалтай харагддаг. Гэвч архи, тамхи огтхон ч хэрэглэдэггүй, ажилсаг нөхөр нь цоожтой хаалганы цаана эхнэр, хүүхдээ үргэлж дарамтлан зовооно. Тэрбээр хөршүүд, найз нөхөд, эргэн тойрныхондоо бол амьдралын төлөө зүтгэдэг жишиг болсон залуу. Бүсгүй гаднаа гяланцаг, дотроо паланцаг энэ эрийн зодуурт олон жил тэсвэрлэж иржээ. Хүүхдүүдээ хүртэл зовоох болсон учир арга буюу хорооныхоо нийгмийн ажилтанд хандсан байна. Хохирогчийг аюулгүй байдалд байлгахын сацуу ямар асуудал байгааг эхнэр, нөхөртэй нь тус бүрчлэн уулзаж, хороон дарга, хэсгийн байцаагчаар багаа бүрдүүлсэн байна. Улмаар нөхөр нь эхнэр хүүхдээ дарамтлан зовоодгийг тогтоож уг дүгнэлтийг шүүхэд өгсөн байна. Шүүх хүчирхийлэгчийг эхнэр, хүүхэдтэйгээ уулзах эрхийг зургаан сар хязгаарлажээ.
Жишээ: Бэлгийн хүчирхийлэл үйлддэг хойд эцгээс охиныг тусгаарлав
Хамтран амьдрагч нь зургаан настай охиныг нь оролдож, том хүний кино үзүүлэх зэргээр дарамталж буйг эх нь мэджээ. Хэд хэдэн удаа давтагдсан учир хорооныхоо нийгмийн ажилтанд уг явдлаа ярьсан байна. Уг хэрэгт хорооны хамтарсан баг болон олон төрийн бус байгууллагууд ажиллажээ. Нөхцөл байдлыг тодорхойлж үзээд охиныг хоёр жилийн хугацаатай гэрээс нь тусгаарлахаар болов. Хамгийн эхэнд охиныг ээжтэй нь хамт гурван сар тусад нь байлгажээ. Гэтэл байр, ажлын байраар хангасан ч өнөөх бүсгүй гурван сарын дараа нөхөр дээрээ очсон байна. Гэтэл сарын дараа дахиад охиныг нь оролдчихсон байж гэнэ. Иймд удаа дараалан халдлагад өртсөн охиныг нь “Цөлийн сарнай” хүчирхийллийн эсрэг төв халамждаа байлгах болжээ.
Энэ явдлууд бол хамтарсан баг амжилттай ажилласан олон тохиолдлын нэгээхэн хэсэг. Хорооны хамтарсан баг хүчирхийллээс болж хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд хэрхэн амжилттай ажилладгийг та бүхэн уншлаа.
Хэрэв та хүчирхийлэлд өртөж байна хэмээн өөрийгөө бодож байгаа бол, энхрий үрсийн тань ирээдүйд хэн нэгэн заналхийлбэл хамгийн түрүүнд хорооныхоо нийгмийн ажилтанд хандаарай.
ДАРААХ АЛХАМ БОЛ…
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Хүүхдийн тусламжийн “108” утас.
Хүүхдийн эрх зөрчигдсөн бүхий л гомдол мэдээллийг хүлээн авах бөгөөд яарч сандарч аргаа барсан үедээ утас цохиж асуудлаа шийдүүлэх боломжтой юм.
Уг утас нь долоо хоногийн 24 цагт дөрвөн ээлжээр 16 зөвлөгч, дөрвөн нийгмийн ажилтан, нэг ахлах сэтгэл зүйч, нэг зохицуулагч зэрэг нийт 22 хүн ажилладаг байна.
Иймд яаралтай тохиолдолд Хүүхдийн тусламжийн “108” утсанд холбогдоорой. Энэ гарцууд нь бүх зүйл даамжирсны дараах сонголт бөгөөд болзошгүй эрсдэлээс эцэг эх та бүхэн л үрсээ хамгаалж чадна.