Энэ сарын 28-нд "Адтай жаалууд-2" олон ангит хүүхдийн уран сайхны кино телевизүүдээр цацагдахад бэлэн болжээ.
Уг киноны нэгдүгээр ангийг Оросын "Ералаш" киноноос санаа аван хийсэн төдийгүй хүүхэд багачуудад маш их таалагдсан гэнэ. Удахгүй цацагдах гэж буй хоёрдугаар анги нь 45 ангитай. Нийт 200 гаруй хүүхэд тогложээ.
Киноны гол дүрд "Лоолойгийн найзууд" нэвтрүүлгийн хөтлөгч н.Шинэбаяр хоёр ихэр хөвгүүнд тоглосон байна. Тэрбээр дүр бүтээхээс гадна туслах найруулагчаар ажиллажээ. Киноны зураг авалтыг Бээжин, Хөх хотод хүртэл очиж авсан байна.
"Адтай жаалууд-2'' кино найман дуутай аж. Дашрамд дуулгахад, уг кинонд тоглосон хүүхдүүд "L-boys" хамтлаг байгуулжээ. Тус хамтлаг "Mongolian music video awards-2011" наадмын "Сонирхогчдын шилдэг видео клип" номинацад өрсөлдөж "Хайрлах хүсэл" клипээрээ шалгарчээ.
Б.Марал-Эрдэнэ