Баянгол дүүргийн 16-р байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлснээс хойш 20 хоног өнгөрчээ.
Тус байрны хажууд олон давхар байшин барихаар ухсан суурь нүхний хананы шороо нурснаас 6 метрийн зайтай орших 16-р байранд цууралт өгөх аюул нүүрлэсэн юм. Иймд Онцгой байдлын газраас шуурхай арга хэмжээ авч, байрыг хамгаалалтад аван, оршин суугчдыг яаралтай нүүлгэх ажлыг дөрөвдүгээр сарын 23-нд хийсэн.
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн хэмжилт, шалгалтаар орон сууцны зүүн талд нүх ухсан нь тус барилгад ямар нэгэн хазайлт үүсгээгүй гэсэн дүгнэлтэд хүрч, улмаар хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийн ажил хийснээр оршин суугчдыг байранд нь оруулахаар болсон юм.
“Нурах нь ээ” гээд нүүлгэн шилжүүлчихээд удалгүй “Нурахгүй, засчихвал зүгээр болно” хэмээн тайлбарлаад буй 16-р байрныхан хэзээ гэртээ төвхнөх талаар тодрууллаа.
Энэ ажлыг “Бум Од” компани хариуцсан. Тэд өнгөрсөн долоо хоногоос ажлаа эхэлж, яаралтай дуусгахаар 24 цагаар ажиллаж байгаа юм байна.
Хөрсний бэхэлгээ, хүчитгэлийн ажил ямар шатанд байгаа, хэзээ дуусах талаар мэдээлэл авах гэсэн ч “Бум Од” компанийн инженер мэдээлэл өгөхөөс татгалзлаа. Үүнийгээ “дээрээс ямар нэг мэдээлэл өгч болохгүй гэсэн” хэмээн тайлбарлаж байв.
Ямартай ч өчигдрийн байдлаар тэнд 20 гаруй хүн ажиллаж байлаа.
16-р байрыг хариуцдаг “Гурван өндөр” СӨХ-ийн даргаас засварын ажлын талаар тодруулахад “Ажлын явц сайн байна. Оршин суугчдын төлөөлөл хяналт тавьж байна. Энэ сарын 25-н гэхэд иргэдийг оруулах төлөвлөгөөтэй гэж албаны хүмүүс хэлсэн” гэхээс өөр мэдээлэл өгөхийг хүссэнгүй. Учир нь 16-р байрны талаар мэдээлэл өгөхөд оршин суугчид нь дургүй байгаа аж. Наад зах нь байрны үнэ унахаас эхлээд асуудал байгаа учраас иргэд энэ талаар ямар нэг мэдээлэл өгөхгүй байхыг хүсчээ.
Харин 14-р хорооны Засаг дарга Д.Нансалмаа сургалтад суугаад эзгүй байсан тул мэдээлэл өгөх хүн байсангүй. Ингээд Баянгол дүүргээс мэдээлэл авахаар олон нийттэй харилцах ажилтан н.Ундрахбаяртай уулзлаа. Засварын ажилтай холбоотой мэдээлэл бас л байсангүй.
Харин газар дээр нь хяналт хийж буй Баянгол дүүргийн онцгой байдлын хэлтсийн дарга А.Батмөнх “Хөрсөнд бэхэлгээ, хүчитгэлийн ажил 24 цагаар үргэлжилж байна. Арматур зангидаад дууссан.Цутгалтаа эхлэх гэж байна. Ойролцоогоор энэ долоо хоногийн сүүл гэхэд цутгалт дуусч, бэхжүүлэлт хийнэ. Үүний дараа мэргэжлийн байгууллагууд шалгаад шийдвэр гарвал оршин суугчдыг байранд нь оруулна. Арматур зангидан, цемент цутгаж хийж байгаа учир хөрсний гулгалт үүсэх аюулгүй, найдвартай” гэсэн юм.
Энэ ажлын хэсгийг ахалж буй Нийслэлийн онцгой байдлын дэд дарга Б.Батсайхантай уулзлаа. Тэрээр ажлын явцтай газар дээр нь очиж танилцахыг санал болгосон ч барилгын ажил гүйцэтгэж буй “Бумба Од” компани мэдээлэл өгөхөөс татгалзсан талаар дээр дурдсан.
Албаны хүмүүсийн хэн нь ч иргэд хэзээ гэртээ тухлах тодорхой хугацаа хэлсэнгүй. Ямартаа ч бидэнд өгсөн мэдээллээс үзвэл энэ сарын сүүл гэхэд оршин суугчид байрандаа орох бололтой. Төгсгөлд нь хэлэхэд энэ ажил дууссаны дараа барилга барихаар нүх ухчихсан нийтийн эзэмшлийн талбайд амралт, зугаалгын газар байгуулах мэдээлэл байна.