МУСТА, дуучин Б.Цогтдэлгэр нь уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх “Кумо” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн бөгөөд Монголын рок поп хөгжмийн урлагийн ХХ-р Зууны Манлай “Соёл-Эрдэнэ” хамтлагийн отгон дуучин гэдгээрээ үзэгчиддээ хүндлэгдсэн билээ.
Тэрээр “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхаа түүхт 45 жилийн ойг угтан “Сэтгэлийн аяс” бие даасан тоглолтоо тун удахгүй тоглох гэж байна. Энэхүү тоглолтдоо, “Соёл-Эрдэнэ” хамтлагийнхаа сэтгэлд хоногшсон, үе үеийн шилдэг уран бүтээлүүдээс гадна өөрийн зохиосон дуун бүтээлүүдийг толилуулна. Мэдээж дуучны, “Түүнд би хайртай байсан”, “Хайрлая” зэрэг хит дуунууд нь дуулагдах юм.
Харин тоглолтонд, амьд хөгжмийн "BAND LORD" хамтлаг, цөөхүүл хөгжмийн "АКАДЕМИ" чуулга болон сонгодог, поп урлагийн шилдгүүд хамтран оролцож, үзэгчдийн сэтгэлийн аясыг хөглөх нь ээ.
Классик, поп хэлбэрийн "Сэтгэлийн аяс" VIP LIVE тоглолт нь 5-р сарын 21-нд 19:00 цагт "ГРАНД ХИЛЛ" дэлхийн сүлжээ зочид буудлын тоглолтын танхимд ганцхан удаа болно. Дашрамд, тоглолтын хүлээн авалтын ширээг дэлхийн алдарт “World Wine” Итали дарс, “Жем Интернэшнл”-ийн үндэсний шилдэг брэнд бүтээгдэхүүний дээжис чимэх юм байна. Харин тоглолтын тасалбар, 50 мянган төгрөг бөгөөд 9995-8058, 9998-8679 утсаар үнэгүй хүргэх нь.