Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн АШТ хоёр дахь өдрөө Буянт Ухаа спортын ордонд үргэлжилж байна.
Энэ удаагийн тэмцээнд өрсөлдөж байгаа Монголын шигшээ баг Хонконгийн багийг 3:0 онооны харьцаагаар хожсоноор эхний хожлоо аваад байна.
Монголын волейболын шигшээ баг өчигдөр эхний тоглолтоо Хонконгийн багтай хийж 28:26, 25:21, 25:15 буюу 3:0 гэсэн онооны харьцаагаар өрсөлдөгчөө хожиж эхний ялалтаа авлаа.
Хонконгийн эсрэг тоглолтод манай улсын баг тамирчид хамгаалалт сайтай, хамгаалалтаас довтолгоонд шилжсэн нягт тоглолтыг үзүүлж байлаа.
Энэ тоглолтонд багийн гишүүд жигд сайн тоглолтыг үзүүлсэн.
Тэр дундаа Үндэсний шигшээ багийн гишүүн Эрдэнэбатын Сайханбаатар, Үндэсний шигшээ багийн гишүүн Эрдэнэбилэгийн Сайнбилэг нарыг онцлон дурьдах нь зүйтэй. Эдгээр тоглогчид багтаа голлох үүргийг гүйцэтгэж онооны 60-70 орчим хувийг Сайханбаатар авч байсан юм.
Манай улсын тамирчдын хувьд нурууны өндрөөр бас тоглолтын ур чадвараар маш сайн гэдгээ харуулж байлаа.
Багийн ахлах дасгалжуулагчаар Япон улсын иргэн Койчи Шуто , туслах дасгалжуулагчаар Цэрэнпидийн Одхүү нар ажиллаж байна.
Өнөөдөр Монголын шигшээ баг БНХАУ-ын багтай тоглоно.
Энэхүү тоглолтод манай баг хожиж чадвал хагас шигшээд өрсөлдөх боломж нээгдэх учраас та бүхнийг Монголын шигшээ багаа очиж дэмжихийг уриалж байна.
V.11 (Даваа гариг)
14.00 Хонконг vs БНСУ
16.00 Тайвань vs БНАСАУ
18.00 Япон vs Макао
20.00 Монгол vs БНХАУ