“Чонон сүлд” киноны найруулагч Францын нэрт кино найруулагч, зохиолч Жан Жак Анно манай улсад ирлээ.
Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилж буй нэрт кино найруулагчийг Боловсрол, соёл шинжлэх ухааны яамны сайд Л.Гантөмөр одоо хүлээн авч уулзаж байна.
БСШУЯ-нд яг одоо болж буй уг уулзалтад киноны уран бүтээлчид оролцож байна.
Жан Жак Анно "Танай сайхан Монгол оронд уригдан ирсэндээ баяртай байна. Танай орны соёлын түүхийг их сонирхдог. Үүний нэг жишээ нь "Чонон сүлд" юм. Энэ киног сайхан хүлээж авч байгаад баяртай байна. Ялангуяа Хятадад их амжилт үзүүлж байгаа. Европт ч гэсэн Монголчуудын ахуйг ихэд сонирхож хүлээж авч байна. Энэ кино бидний найрсаг харилцааг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулна гэж итгэж байна. Боловсролын яам болон Ерөнхийлөгчийн тамгын газарт талархлаа илэрхийлж байна" гэв.
Нэрт кино найруулагчийн хувьд уран бүтээлчидтэй чөлөөтэй ярилцаж санал бодлоо хуваалцах хүсэлт тавилаа.
"Чонон сүлд" киноныхоо талаар "Чонон сүлдийн зохиолыг уншиж байхад Хятад залуугийн монгол ахуйг дүрсэлсэн байдал нь үнэхээр их таалагдсан. Нөгөө талаар Хятадад ч мөн байгаль хамгааллын талаар төрөөс өндөр ач холбогдол өгч байх үед энэ зохиол гарсан байдаг. Хятадын удирдлагуудын зүгээс надад энэ киног хийхэд эрх чөлөө олгож хамтран ажилласан явдалд их талархдаг.
Хүндрэлтэй зүйл гэвэл киног бүтээхэд долоон жил зарцуулсан. Нөгөө талаар энэ кинонд тохирсон Монгол зэрлэг чоно олоход хэцүү байсан. Гурван сартай бэлтрэг олж аваад 2008 оноос хойш бэлтгэж эхэлсэн. 2012 оны эхээр чононууд нас биед хүрсэн зун нь киноны зураг авалтаа эхэлсэн. 2013 оны турш гэхэд 160 хоногийн зураг авалт хийсэн" хэмээн ярилаа.
"Хоёр, гурван долоо хоногоор зураг авалтаа зогсоож чононуудаа өсөхийг хүлээж байсан. Энэ киноны хувьд чононуудаа өсөхийг хүлээх, тал нутагт идээшихийг хүлээх, улирал солигдохыг хүлээх гэх зэрэг хүндрэлүүд гарч байсан. Мөн чононуудыг зургийг авахад хүндрэлтэй байсан. Тиймээс 35 чононд зориулсан байр бэлдэх хэрэгтэй байсан юм. Дөрвөн чононд тусад нь байр бэлдсэн.
Учир нь зураг авалтын байршлууд өөр, өөр газарт байсан тул олон газарт тараан байршуулах хэрэгтэй байсан. Чоно сургагч нарыг Канадаас авчирч бэлтгэл хийж байсан. Зураг авалтын явцад адуу чоно зэрэг амьтныг хамгаалах тал дээр маш сайн анхаарч ажилласан учраас нэг ч амьтан бэртсэн явдал гараагүй" гэдгийг тэрбээр сонирхуулж ярилаа.
"Кино зураг авалтын үеэр морь болон чононуудын чихмэлүүдийг хэрэглэж байсан. Америкаас ирсэн мэргэжилтнүүд жилийн турш бэлтгэж чихмэлүүдийг хийсэн. Маш олон хүнийг хамарч олон жилийн хөдөлмөр орсон. Хятад, Өвөрмонгол, Монгол жүжигчид оролцож цар хүрээ том байсан учир бие биеэ ойлгох нягт ажиллаж шаардлага өндөр байсан бөгөөд бид амжилттай ажиллаж чадсан.
Миний хувьд Монгол хэл болон Хятад хэл мэдэхгүй хэдий ч уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад хүндрэл гараагүй. Жүжигчид үнэхээр сайн ажиллаж байсан. Үүний тод жишээ бол Анхням байна. Үзэгчийн хувьд жүжигчний талаар маш сайхан сэтгэгдэлтэй үлдэж байгаад миний хувьд сэтгэл хангалуун байдаг. Мөн ахуйг тэгж сайхан гаргасанд нь талархаж явдаг юм " гэв.
Монгол Улстай хамтарч хийхээр төлөвлөсөн зүйл хараахан байхгүй. Хойд Америкт "Чонон сүлд"-ээ бас гаргана. Энэ тал дээр түлхүү энэ жилээс ажиллана. Монголын кино урлагийг хөгжүүлэхэд өөрийн хувь нэмрээ оруулна. Ирээдүйд бас бодож санасан зүйлс байгаа" гэдгийг Жан Жак Анно хэллээ.
Төрийн ордонд УИХ-ын дарга З.Энхболд Жан Жак Анног яг одоо хүлээн авч уулзаж байна.