Халдварт өвчин судлалын үндэсний төвд 762 өвчтөн байгаагаас 493 нь улаанбурхан гэсэн оноштой эмчлэгдэж, 107 нь хүндэвтэр, 25 нь хүнд байна.
Өнгөрч буй долоо хоногт 1381 хүн хүлээн авахад хандаж үзүүлснээс 209 нь хэвтэж, эмнэлгээс 166 өвчтөн эдгэрч гарсан байна.
Энэ байдлаас үзвэл өмнөх долоо хоногуудтай харьцуулахад улаанбурханы улмаас хоногтоо эмнэлэгт хандаж үйлчлүүлэгсэд 300 орчмоор цөөрч байна. Хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн 100 гаруйгаар буурсан байна.
Улсын хэмжээнд улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол өссөн дүнгээр 16287 бүртгэгдэж судалгаа хийгдсэн, үүнээс 723 лабораториор баталгаажжээ.
Харин нэмэлт дархлаажуулалтад 371971 хүүхэд хамрагдахаас 342884 хүүхэд хамрагдаж, хамралт 92,1 хувьтай байна.
Дархлаажуулалтын дараах урвал хүндрэлийн мэдээгээр хөнгөн 21, дунд 24, хүнд 1, давхардаж таригдсан 20 тохиолдол гарсанд тандалт судалгаа хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллаж байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Хил хамгаалах ерөнхий газарт 310 хүн тун, Налайх эмнэлгийн 25 ажилтанд улаанбурханы вакцин тарих арга хэмжээ авч байна.