УИХ-ын үйл ажиллагааны хуваарь ёсоор өнөөдөр байнгын хороод хуралдана. Өнөө өглөө 08.30 цагт Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хуралдаан эхлэх ёстой ч ирц бүрдэхгүй байна.
Хууль зүйн байнгын хороо 19 гишүүнтэй бөгөөд энэ байнгын хороонд харьяалагддаг МАН-ын долоон гишүүн алга. Мөн АН, “Шударга ёс” эвслээс гурван гишүүн ирээгүй байгаа юм.
Харин Төсвийн байнгын хорооны хувьд мөн л МАН-ын гишүүд ирээгүй ч С.Дэмбэрэл гишүүн орж ирснээр ирц бүрдэж, хуралдаан 10.00 цаг дөхүүлж эхэллээ.
УИХ-ын хаврын чуулган энэ сарын 10-нд хаана. Чуулгын хаахын өмнө хэлэлцэх асуудал олон бий учир УИХ-ын үйл ажиллагааг шахаж байгаа. Гэвч улс төрд үүссэн шинэ нөхцөл байдлаас болоод МАН-ынхан УИХ-ын ажлыг хойш татахаар шийдэв үү.
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ИРЦ: /2015.07.07-ны өдөр 10.30 цаг/