АНУ-ын эртний их сургуулиудын нэг, Харвард их сургууль 1636 онд Массачусет мужид анх байгуулагдсан. 1607-1638 онд Англи Улсаас АНУ-д Элчин Сайд байсан Жон Харвард Чарлестаун хувийн номын сан, өв хөрөнгөө байгуулагдаад удаагүй коллежид өвлүүлэн үлдээсэнд талархаж Харвард их сургууль гэж нэрлэсэн байна.
Харвард их сургуулийн сургалт нь өндөр мэдлэг, чанартай боловсрол эзэмшүүлдгээрээ дэлхийд эхний тавдугаарт эрэмбэлэгддэг.
Харвард их сургууль нь анх есөн оюутантай сургалтаа эхэлж байсан бол өнөөдөр нэг жилийн элсэлтэд 20000 гаруй оюутан баклавр, мастер, доктор мөн төрийн удирдах ажилтнууд дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж мэдлэг, чадвараа дээшлүүлэн суралцаж байна.
Тус сургууль 13 мэргэшсэн салбар сургуультай ба богино хугацааны боловсролын программыг улс орнуудаас олноор сонирхон суралцаж байгаа аж. Энэ сургалтын онцлог нь амьдрал дээр үндэслэсэн, асуудлыг оновчтой шийдэх арга барил, харах өнцгийг нэмж, бодит байдал, боломж, шийдвэр гаргахад сургадаг давуу талтай аж.
Бодит амьдралд гаргасан амжилт, алдаанд тулгуурлан суралцагч өөрт байгаа ажлын туршлага, мэдлэгээ ашиглан шийдвэр гаргах түвшинд улс орны удирдагч, манлайлагч нарт ихээхэн ач холбогдолтой сургалт байдаг. Энэ сургалтад монголчууд ч хамрагдах боломжтой.
АНУ-ын Харвардын их сургуульд тавдугаар сарын 10-14-нд Харвард их сургуулийн мэргэшүүлэх хөтөлбөрийн хүрээнд сууж, сертификат авах боломж байна. "Инноваци ба стратеги" сэдэвт уг сургалтад Мэргэжлийн боловсролыг дэмжих сангийнхан зуучилж байгаа бөгөөд суралцах хүсэлтэй хүмүүсийг энэ сарын 15-ныг хүртэл бүртгэнэ.