Хагас зууны настай цэвэрлэх байгууламж “гал унтраасан” засвартаа 40 сая төгрөг зарцуулж, нийслэлчүүдийн ашигласан бохир усны 50 хувийг цэвэрлэн голд цутгасан нь саяхан. Тэгвэл шинэ цэвэрлэх байгууламж барих хүртэл энэ мэт хэчнээн ч засварыг хийж хатан Туул руу бохироо урсгах нь тодорхойгүй. Цэвэрлэх байгууламж даруй шинээр барих ёстой хэмээн хүн бүр ярьж буй өнөө үед “Нийслэлд Төв цэвэрлэх байгууламжийн хэрэг алга” гэж итгэлтэй хэлэх нэгэн хүнтэй уншигч таныг уулзуулъя. Энэ бол тухайн үед Усны газрын орлогч дарга асан З.Батбаяр юм. Тэрбээр усны салбарт олон жил ажиллаж байсны хувьд Туул гол болоод өнөөгийн цэвэрлэх байгууламжийн бодит байдлын талаар яриа өрнүүллээ.
ҮЙЛДВЭРҮҮДЭД УСНЫ ХЭМНЭЛТ ХИЙХГҮЙ Л БОЛ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ
-Та олон жил усны салбарыг толгойлж тогоонд нь ажилласан хүн. Өнөө үед тулгамдаж буй Туул голын бохирдол, цэвэрлэх байгууламжийн талаар юу хэлэх вэ?
-Цэвэрлэх байгууламжийн асуудал өнөөдөр гараад ирчихсэн юм биш. Төр засаг, бизнесийн байгууллагын хувьд ч асуудал гарсан хойно нь ярьдаг урвуу зарчим Монголд бий болчихлоо. Хэрэв бид 1995 оноос Усны тухай хууль батлагдсанаас хойш, 2005 онд Усны газар байгуулагдах үед ярьж байсан Улаанбаатар хотын хот, суурин газрын усан хангамж ариутгах татуургын тухай хуулийг Усны тухай хуультай хамтатгаж хэлэлцүүлье, өөрчилье, ер нь усны асуудлуудыг нэгтгэе гэсэн саналуудад анхаарал хандуулж, тэр талаар дорвитой арга хэмжээ авсан бол, эсвэл авсан, үр дүнд хүрсэн тодорхой арга хэмжээнүүдээ устгаагүй бол өнөөдөр төв цэвэрлэх байгууламжийн асуудал гарах байсан уу, үгүй юу.
-1964 онд цэвэрлэх байгууламжийг барихад хүн ам 500-600 мянга байсан. Өнөөдөр нийслэлийн хүн ам нэмэгдсэн ч тэр л даацаар ажиллаж байгаа нь цэвэрлэх байгууламжид ачаалал өгч байна гэж ярих юм билээ?
-Энд Төв цэвэрлэх байгууламжтай холбоотой сонирхол татмаар хэдэн тоо байна. Өдөрт 160 мянган метр куб усыг Ус сувгийн удирдах газар Туул голын эрэг дээр байгаа 160 гаруй худгаас авч байгаа. Дараа нь Улаанбаатар хотын хүн амын ахуйн болон үйлдвэрийн хэрэглээнд нийлүүлж байна. Төв цэвэрлэх байгууламжид ирж байгаа ус гэхээр мөн л 150-160 мянган метр куб. Тэгэхээр олборлосон ус тэр чигээрээ ирээд байна гэсэн үг. Үүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр Улаанбаатар хотын нийт хүн амын 70 хувь нь гэр хороололд амьдардаг. Нийслэлд 1,3 сая хүн байдаг гэж үзвэл 700-800 мянган хүн гүний ус уудаг. Төв цэвэрлэх байгууламжид ачаалал өгдөггүй.
Улаанбаатар хотын нийт хүн амын 70 хувь нь гэр хороололд амьдардаг. Нийслэлд 1,3 сая хүн байдаг гэж үзвэл 700-800 мянган хүн гүний ус уудаг. Төв цэвэрлэх байгууламжид ачаалал өгдөггүй.
Харин үлдсэн 200-300 мянган хүн буюу гуравхан хувь нь хоолойгоор урсаж буй ундны ус хэрэглэдэг. Мэргэжилтнүүдийн яриагаар гэр хороололд амьдарч буй иргэд усны бохирдлын эх үүсвэр болж байна гэдэг ч төв цэвэрлэх байгууламж талаас нь харвал тэдгээрийн хэрэглэсэн бохир ус цэвэрлэх байгууламжид очихгүй газрын гүнд шингэдэг. Энэ утгаар нь бодоод үзвэл уг байгууламж 500-600 мянган хүний бохирыг цэвэршүүлэх хүчин чадалтай гэвэл огт ачаалал өгөхгүй юм шиг харагдана. Гэтэл ачаалал нь юу болоод хувирчихав гэхээр нөгөө л үйлдвэрүүд. Бид гэр ахуйн усны хэрэглээний аргуудыг маш их ярьдаг. Гэтэл тэр хэмнээд байгаа ус нь нийт усны хэрэглээнд хэмнэлт болж чадаж байна уу гэдэг өөрөө асуудал. Тэгэхээр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд хамгийн эхэнд хийх зүйл бол үйлдвэрийн усаа хаах. Үйлдвэрүүд дээр усны хэмнэлт хийхгүй л бол Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй.
-Асуудлыг шийдэх гол арга зам нь шинэ цэвэрлэх байгууламж барих гэдэг. Өөрөөр хэлбэл шинээр барьтал саяхны хийсэн гал унтраах засварыг хэдэн ч удаа хийж, бохирыг гол руу цутгах нь тодорхойгүй...
-Цэвэрлэх байгууламжийг шийдвэрлэх арга зам гэхээр манай ус сувгийнхан бол хөрөнгө оруулж, технологийг нь шинэчилнэ гэж ярьдаг. Гэтэл дэлхий дахинд энэ бүхнээс зайлсхийж байгаа. Аль болох цомхон, өндөр үр ашигтайгаар шийдвэрлэж ажиллахыг эрмэлзэх болсон. Тэгэхээр гол хийх ажил нь юу вэ гэхээр төв цэвэрлэх байгууламжид ирэх ачааллыг л багасгах юм. Цэвэрлэх байгууламж гэхээр л бохир усны талаар дангаар нь бус хэрэглээний болон олборлолтын тухай ярих ёстой. Олборлосон усаа бид тэр чигээр нь бохир ус болгож хаяад байвал түүний ач холбогдол байна уу гэдэг асуудалд хүрэхээр байна. Үйлдвэрүүдтэй тулж харилцаад эхлэхээр байгууламжид ирэх ачаалал багасч, ус руу бохир цутгах асуудал шийдэгдэнэ.
ЗАСГИЙН ГАЗАР, ХЭДХЭН ТОМ КОМПАНИЙН ЭРХ АШИГТ ЗАХИРАГДЧИХСАНД Л АСУУДАЛ БАЙНА
-Тэгвэл өнөөдрийг хүртэл усны гэх тодотголтой байгууллагууд үйлдвэрийн бохир усыг хэрхэх талаар дорвитой алхам хийхгүй байгаа нь юутай холбоотой вэ?
-Үйлдвэрийн бохир усны асуудлаар өнөөдөр дуугардаг хүн алга. Тэр байтугай Ус сувгийн удирдах газар нь чимээгүй байна. Би энэ байгууллага, Төв цэвэрлэх байгууламжийнхныг их гайхдаг юм. Мэргэжлийнх нь хувьд бус асуудлаа ярьдаггүйд нь гайхдаг. Яагаад үйлдвэрүүдээс ирж байгаа уснаас болж Туул гол бохирдож буйг зоригтой хэлдэггүй юм бол... Энэ бүхний цаана энэ хоёр байгууллагын асуудал биш цаашлаад Засгийн газар, хэдхэн том компанийн эрх ашигт захирагдчихсанд л асуудал байна.
Үйлдвэрийн бохир усны асуудлаар өнөөдөр дуугардаг хүн алга. Тэр байтугай Ус сувгийн удирдах газар нь чимээгүй байна.
Арга замын тухайд 1999 онд 1,5 сая долларын “Туул21” төсөл эхэлж Худалдаа аж үйлдвэрийн танхимд хэрэгжиж Монгол улсад ус бохирдуулсны хууль зайлшгүй хэрэгтэй талаар гарган тавьж УИХ-аар хэлэлцүүлж байсан. Энэ төсөл хэрэгжсээр 2012 онд “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль” батлуулсан. Хуульд хэрвээ хэрэглэсэн ус нь стандартад нийцэж байвал төлбөр төлнө. Харин энэ хэмжээнээс давах, байгаль орчинд хор хөнөөлтэй бол торгууль төлнө гэж заасан. Уг нь хууль журмаа дагавал бохир ус ашигласны төлбөрөөс мөнгө олно гэхээсээ илүү бохир ус гаргуулахгүй байх арга замыг олно. Хэрэгжүүлээд эхэлбэл бохир усны наймаа үүсэх юм.
-Бохир усны наймаа гэдэг нь?
-Энэ нь хүнсний үйлдвэр өөрийнхөө хаягдал усаа шууд бохирруу нийлүүлж ус бохирдлын төлбөр төлж байхын оронд машин угаалга, арьс ширний үйлдвэрт өгнө гэсэн үг. Харин арьс ширний үйлдвэрүүд нь бага үнээр өнөөх усыг авч хэрэглээд түүнийгээ дахин ашиглах бүрэн боломжтой. Усыг дахин хэрэглэж болохгүй ганцхан салбар байгаа. Тэр нь ундны ус. Үүнийгээ дагаад хүнсний үйлдвэрүүд болохгүй гэсэн үг. Дамжлага болгоны усны хэрэглээ өөр. Харин үйлдвэрийн зориулалтаар түүхий эдээ угаасан усыг ашиглах боломжтой. Бид зах зээлийн нийгэмд амьдарч л байгаа бол тухайн компаниудад өөрийнх нь үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Туул ус бохирдуулсны төлбөрийг тавих ёстой. Мэдээж ингэж хэлбэл инээд нь хүрэх байх.
Хууль хэрэгжүүлээд эхэлбэл үйлдвэрүүдийн зардал буурч нэг усыг 4-5 удаа ашиглах боломжтой болох юм.
Чи усны төлбөр тавьчихаад юу яриад байгаа юм бэ гэх байх. Жишээ нь ундааны үйлдвэр байлаа гэхэд мөнгөө төлөөд цэвэр усаа худалдаж авна. Тэгээд бүтээгдэхүүн үйлдвэрлэчихээд гарч байгаа бохир усаа магадгүй цэвэр усныхаа үнээр зарчихна. Ингэхээр цэвэр ус үнэгүй болж усандаа мөнгө зарцуулахгүй учраас компанийн зардал багасна. Үүнийгээ дагаад ашгийн төвшин нэмэгдэнэ. Тэгэхээр л тухайн үйлдвэрийг дэмжиж байгаа хэрэг юм. Уг нь энэхүү арга замыг заасан хууль 2012 онд батлагдсан ч 2014, 2015 онд хоёр засгийн газар дамнаад хэрэгжээгүй л явж байна. Хууль хэрэгжүүлээд эхэлбэл үйлдвэрүүдийн зардал буурч нэг усыг 4-5 удаа ашиглах боломжтой болох юм.
-Үйлдвэрүүд усыг 4-5 удаа ашиглаад ирэхээр цэвэр байгууламжид очих ачаалал багасах уу?
-Тэгэлгүй яах вэ. Төв цэвэрлэх байгууламжид очих усны хэмжээ 2-3 дахин буурна. Ингэхээр төв цэвэрлэх байгууламж сайн цэвэрлэгээг хийж чадна. Өнөөдөр 100 литр тутмын 25-ыг нь цэвэрлэж чадахгүй гол руу урсгаж байна. Тийм учраас Туул гол бохирдоод байна.
УСУГ ЯМАР БАЙГУУЛЛАГУУДААС ХЭР ХЭМЖЭЭНИЙ ТӨЛБӨР АВДГАА НЭЭЛТТЭЙ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ
-Цэвэрлэх байгууламжаас урсаж байгаа бохир голын устай хэрхэн нэгдэж байгаа талаар өмнөх сурвалжлагаараа хөндсөн. Харин мэргэжлийн хүмүүс гол бохирдсон шалтгааныг 1990 онд цахилгаан тасарч бохирыг шууд голд цутгаж байсантай холбож тайлбарласан. Өөрөөр хэлбэл усны бохирдлын 20-30 хувь нь цэвэрлэх байгууламжаас шалтгаалж байгаа юм билээ. Энэ хэр бодитой тайлбар вэ?
-Энд дахиад л зорилго гэдэг юм ярих болно. УСУГ нь нийслэлийн өмчийн компани. Төв цэвэрлэх байгууламж нь уг газрын харьяанд байдаг байгууллага. Тэдний зорилго юу юм? Миний бодлоор ард иргэдийн хэрэглэсэн бохир усыг байгаль орчинд хоргүй болтол нь цэвэрлээд Туул гол руу нийлүүлэх. Гэтэл энэ зорилгоо умартан “Бохирдол биднийх бишээ наад лагийнх” гэж болохгүй. Лагийнх юм бол цэвэрлэхгүй юу хийж байгаа юм. Эцсийн зорилго нь байгаль орчныг хоргүй байлгахын төлөө явж байгаа биз дээ. УСУГ бохир ус татан зайлуулсны төлбөр, цэвэр ус, халуун ус нийлүүлсний төлбөрийг авдаг. Тэгчихээд үүргээ биелүүлэхгүй тэр нь минийх, тэр нь чинийх гээд суучихдаг. Голын бохирдлын шалтгаан 1990 онд үүссэн лагаас болсон гэдэгт би итгэхгүй байна. Судалгааны дүнд харуулах хэрэгтэй. Усны хэрэглээ 2004 оноос эрс өссөн. Түүнээс өмнө хэрэглээ, усны бохирдол бага, үйлдвэрүүдийн тоо цөөн байсан. Тоймтой хэдэн үйлдвэрүүд байв. Тэд бохир усаа ахуйн бохир усны хэмжээнд цэвэрлэж нийлүүлдэг байсан. 2004, 2010, 2015 онд гол ямар болсон бэ гээд харахаар тэдний ярьж байгаачлан 1990 оноос шалтгаалсан бол 2004 онд бохир л байх байсан. Гэтэл 2010 онтой харьцуулахад тэнгэр газар шиг л ялгаатай.
Өнөөдөр УСУГ ямар байгууллагаас хэр хэмжээний уснаас ямар төлбөр авдгаа зарлах ёстой. Хэрэв энэ дүнг гаргаад ирвэл хэн төлдөггүй нь тодорхой болно.
Ийм худлаа өөрөөсөө зайлуулсан аргалсан тайлбар хийж явдгаас Туул гол балраад байгаа юм. Энд нэг хүнд хариуцлага ногдуулахаас илүү бидний хийсэн горыг ирээдүйд үр хүүхэд маань төлөх болчихоод байгаад л зарим мань мэт нь энд байж ядаад сууж байна. Өнөөдөр УСУГ ямар байгууллагаас хэр хэмжээний уснаас ямар төлбөр авдгаа зарлах ёстой. Бохир усны төлбөрт АПУ, ЭмСиЭс, арьс ширний үйлдвэрүүд хэдийг төлдгийг гаргаад ирэх хэрэгтэй.
-Компаниудын бохир усны төлбөрийг зарласнаар ямар ашигтай гэж?
-Хэрэв энэ дүнг гаргаад ирвэл хэн төлдөггүй нь тодорхой болно. Хэрэв бид шударгаар ус бохирдуулж буй компаниудаас төлбөр аваад эхлэх юм бол нөгөө үйлдвэрүүд тэнэг биш учраас их төлбөр төлж байсны оронд хэдхэн мянган доллараар хувьдаа ус цэвэрлэх байгууламж авчихна. Өнгөрөгч долоо хоногт Хонхорт байдаг “Алтболд” гэдэг сувиллын газраар орлоо. Тэнд нэг га орчим газарт янз бүрийн мод тарьжээ. Гэтэл модныхоо усалгааг 20-30 ортой сувиллын бохир усаар шийдэж байх юм. Шийдэхдээ элс, нүүр, хайрга гээд гурван янзын шүүлтүүр хэрэглэж байсан.
УЛААНБААТАР ХОТ УСНЫ НӨӨЦИЙН ХОМСДОЛД ОРСНЫГ ӨНӨӨДӨР ЗАРЛАМААР БАЙНА
-Та 2008 онд өгсөн ярилцлагадаа Улаанбаатар хотын цэвэр усны нөөц таван жилийн дараа дуусна гэж ярьж байсан?
-Би нэг зүйлийг өнөөдөр зоригтой зарламаар байна. Үүнийг би биш Нийслэлийн засаг дарга, Байгаль орчны сайд нь зарлах ёстой л доо. Улаанбаатар хот усны нөөцийн хомсдолд орлоо. Мэдээж хомсдолд орлоо гэдэг үгийн цаад талд бид хэрэгцээнийхээ хэрээр усаа авч чадахгүй хэмжээнд хүрлээ гэсэн үг юм. Туул голд олборлож болох усны нөөцийн дээд хэмжээ хоногт 225 мянган метр куб. Гэтэл өнөөдөр бид үүнээс хамаагүй илүүг олборлож байна. Цаашлаад 2030 оны үед энэ тоо 430 мянган метр куб руу хүрнэ гэж тодорхойлж буй. Тэгэхээр бид энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ. Бидний хэрэглэж байгаа хэмжээний уснаас ч бага ус урсаж байна гэхээр бид усны нөөцийн хомсдолд аль хэдийнэ орчихож.
Туул голд олборлож болох усны нөөцийн дээд хэмжээ хоногт 225 мянган метр куб. Гэтэл өнөөдөр бид үүнээс хамаагүй илүүг олборлож байна. Цаашлаад 2030 оны үед энэ тоо 430 мянган метр куб руу хүрнэ гэж тодорхойлж буй.
Өөрөөр хэлбэл усны нөөцийн хомсдол аюултай төвшинд ирчихсэн. Тиймээс яаралтай арга хэмжээ авах ёстой. Ингэхийн тулд усныхаа үнийг нэмэх хэрэгтэй. Үнэ нэмнэ гээд өнөөх ард иргэдээ дарамтлах бус үйлдвэрүүдийн усны үнийг нэмнэ гэсэн үг.
-Үйлдвэрүүдийн усны үнийг нэмснээр усны асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Би та бүхэнд хоёр тоо хэлье. Оюутолгойд 2014 нэгдүгээр сарын 1-ээс есдүгээр сарын 30 хүртэл 9.4 тэрбум төгрөгийг усны төлбөрт төлжээ. Эрдэнэт үйлдвэр 2013 онд 12.2 тэрбум 2014 онд 11.5 тэрбум, 2015 онд 11.2 тэрбумыг зарцуулсан байна. Эрдэнэтийн усны төлбөрийг харвал жилээс жилд бууралт ажиглагдаж байна. Анх 2005 онд Монгол улсын хэмжээнд 4 тэрбум төгрөгийг усны төлбөрөөр цуглуулсны 1.7 тэрбумыг Эрдэнэт дангаараа төлж байсан. Гэтэл өнөөдөр 12 тэрбумыг төлж байна. Тэдний хувьд урдаа тавих хамгийн гол зорилго нь усны хэрэглээг багасгах болно. Усны хэрэглээ багасаад ирвэл үйлдвэрлэлийн зардал буурч ашиг нэмэгдэнэ. Энэ их мөнгөнөөс хэдэн хувийг усанд зарцуулж байна гэхээр 2013 онд 500 сая, 2014 онд 460 саяыг Булган аймгийн ус хамгаалах ажилд зарцуулсан байна. Гэтэл хуулиар 55 хувь байдаг. Тэгэхээр 2015 онд төлөгдөх 11,2 тэрбумыг бараг зургаа шахам тэрбумыг эргүүлээд усны нөөц бүрдүүлэхэд ашиглах ёстой байгаа биз. Зөвхөн Эрдэнэт, Оюутолгой дангаараа нэг жилд 21 тэрбумыг төлнө гэхээр 55 хувь буюу 11 орчим тэрбумыг эргээд усыг хамгаалах усны нөөцийг баяжуулахад зарцуулах бүрэн боломжтой. Хэрэв усны үнийг хоёр дахин нэмэгдүүлбэл энэ хоёр компаний хувьд усныхаа хэрэглээг бууруулах арга замаа хайх болно.
ГОВИЙН БҮС РҮҮ 600 КМ ХООЛОЙ ТАТАЖ НИЙСЛЭЛИЙНХНИЙ БОХИР УСЫГ ШУУД УРСГАЯ...
-Шинэ цэвэрлэх байгууламж барихад 900 тэрбум шаардлагатай гэдэг...
-Надад нэгэн сонирхолтой санаа байдаг. Улаанбаатар хотод ер нь цэвэрлэх байгууламж хэрэгтэй юу? Миний бодлоор зогсоосон ч болох юм шиг. Яагаад гэхээр нийслэлийнхний бохир усыг цуглуулаад шууд говийн бүс рүү 600 км хоолой татаад урсгачихна. Харин хоолойгоор урсаж буй дамжлагатаа механик цэвэрлэгээ хийгдээд явах юм. Ингэснээр говийн бүсийн уул уурхайн усан хангамжийг Улаанбаатар хотын бохир усаар хангах юм. Тэгэхээр цэвэрлэх байгууламж нийслэлд хэрэггүй болчихно. Энд дахин 900 тэрбумаар бариад олон хүн ажиллуулах шаардлагагүй болно. Энийг хийж чадвал дэлхийд гайхуулах экомега төсөл болж хувирна.
Оюутолгой жил болгон усанд 9 тэрбумыг төлж байхын оронд усны төлбөрөөсөө чөлөөлөгдөөд 600 км урсах шугам хоолойныхоо мөнгийг гаргана. Харин шугам хоолойноос ирж буй тэрхүү усыг шууд ашиглана.
Мэдээж судлаад ирвэл жижиг сажиг бэрхшээлтэй асуудлууд тулгарч л таарна. Гэхдээ гарах үр дүнг нь бодохоор хийх хэрэгтэй юм шиг. Жишээ нь хоолойны зардлыг хэн гаргах вэ гэдэг асуулт тулгарна. Оюутолгой... Оюутолгой жил болгон усанд 9 тэрбумыг төлж байхын оронд усны төлбөрөөсөө чөлөөлөгдөөд 600 км урсах шугам хоолойныхоо мөнгийг гаргана. Харин шугам хоолойноос ирж буй тэрхүү усыг шууд ашиглана. Туул голын бохирдлын шалтгаан болсон бохир ус шийдэгдчихнэ гэсэн үг. Харин 600 км явах хоолойд цэвэрлэгээ явагдаж буй дамжлага бүрт өнөөх гол бохирдуулж буй үйлдвэрүүдийг байршуулж усан хангамжийг нь шийдвэрлэх боломжтой. Энэ төслийг бизнесийн ашгийн үүднээс хайвал явахгүй. Монгол улсад өнөөдөр хэн нэгэнд ашиг өгдөг төсөл явагддаг учраас бидэнд наалдацтай ажил урагшлахгүй байгаа юм.
-Энэ үндэслэлийг хэрхэн гаргасан бэ, амьдралд хэр бодитой санаа гэж та бодож байна. Цэвэрлэх байгууламжаа зогсоогоод нийслэлийн бохирыг говь руу урсгана гэхээр усны хомсдол үүсэхгүй юу?
-Хэрвээ үнэхээр хоолой татахаар болчихвол усныхаа хэчнээн хувийг нь явуулах уу гэдгээ шийдэж болно. Хоолой гэхээр зүгээр л байнга урсаад байдаг зүйл биш усаа удирдана гэсэн үг. Хэрэв Туул голд ус нийлүүлэх шаардлага тулгарвал байгальд нийлүүлэх усны стандарт хүртэл цэвэршүүлээд байгальд нь урсгана. Одоогийн цэвэрлэх байгууламж ачааллаасаа шалтгаалан бохирын цэвэрлэж чадахгүйд хүрч байгаа гэдэг. Тэгвэл энэ асуудлыг шийдсэнээр ачаалал бий болохгүй. Шаардлагатай хэсгийг нь 99 хувь хүртэл цэвэршүүлээд голд нь цутгах боломж бүрдэнэ.
Сонгинохайрхан дүүргийн иргэд эрүүл мэндээр нь хохироох биш дүүрэг болгонд цэвэрлэх байгууламж байгуулбал онох юм шиг.
-Усны тодорхой хувийг цэвэршүүлээд байгальд цутгана гэхээр цэвэрлэх байгууламжийн үүрэг байсаар байх юм биш үү?
-Мэдээж цэвэрлэх байгууламж ямар нэг байдлаар ажиллаж л таарна. Харин одооны ярьдаг шиг “төв” хэмээн нэрлэж бүхнийг хийх гэж оролддогоо болих юм. Өөрөөр хэлбэл маш олон жижиг оврын сайн цэвэрлэдэг тийм байгууламж барина. Тэрийг харин хот нь эзэмших ёстой юу, дэлхий нийтийн хандлагаар дүүрэг нь эзэмших ёстой юу гэдгээ шийднэ. Ер нь дүүргийн засаг дарга, дүүргийн иргэдийн төлөөлөгчийн үндсэн үүрэг нь иргэдийнхээ сайхан амьдрах орчныг нь бүрдүүлэх шүү дээ. Гэтэл бүх Улаанбаатарын бохирыг цэвэрлэх байгууламжид үүрүүлчихээд лагийг нь гаргаж ил хатаагаад Сонгинохайрхан дүүргийн иргэд эрүүл мэндээр нь хохироох биш дүүрэг болгонд цэвэрлэх байгууламж байгуулбал онох юм шиг. Ингэснээр тус тусынхаа харьяаны цэвэрлэгээнүүдийг хийж түүнийгээ тойрсон машин угаалгын газрууд ажиллуулсан ч болно.
МОНГОЛ УЛСАД УСНЫ АСУУДАЛ ЭЗЭНГҮЙ БАЙНА
-Усны тодотголтой маш олон байгууллага бий. Гэтэл ганц Туулыг өнөөдрийг хүртэл хамгаалж чадахгүй л байна. Яг хөөгөөд үзэхээр гол ус бохирдуулсан хариуцлагыг хүлээх байгууллага, хүн алга?
-Монгол улсад усны асуудал эзэнгүй байгаа. Засгийн газар усны асуудлаа барьж чадахгүй байна. Яагаад гэвэл бүх усны асуудлаа яамдад тараагаад өгчихсөн. Байгаль орчны яам голуудаа хариуцдаг болохоос усыг хариуцдаггүй. Барилга хот байгуулалтын яам барилгынхаа асуудлыг хариуцна. Нийслэл нь болохоор усыг хариуцаад байгаа юм шиг хэрнээ цагаа тулахаар бүрэн мэдэлгүй байдаг. Дүүргүүд нь эзэнгүй. Үүнтэй холбогдуулаад ярилцлага болгондоо ярьдаг нэг жишээгээ хэлье. Сэлбэ голын баруун талын эргээр Сүхбаатар дүүргийн зах байдаг. Харин зүүн талын эргээр Баянзүрхийн нутаг дэвсгэрийн хил оршдог. Тэгэхээр Сэлбэ гол хэнийх вэ гэдэг асуудал тулгардаг. Цагаа тулахаар өөр өөрсдийн нутаг дэвсгэрээ л цэвэрлэнэ. Гол нь эзэнгүйдэж хаягддаг. Бидний голд хэрхэн хандаж буй хандлага энэ. Голыг эзэнгүй болгож буй энгийн л жишээ. Туул гол бохирдвол, ширгэвэл хэн хариуцлагыг нь хүлээх вэ? Энэ асуултын хариултыг тодорхой болгочих ёстой. Тэгэхийн бол бид усны асуудлыг шийднэ гэсэн үг. Усны асуудлыг бүгдийг нь зангидаад эзэнтэй болгоё. Тэр эзнийг нь яам гэж нэрлэнэ үү, Усны газар гэж нэрлэнэ үү хамаагүй мөнгөө ч мэддэг, хариуцлагаа ч хүлээдэг байя гэдгийг олон жил ярьж байна.
Гэтэл гадаадад 10-20 жил болчихоод ирсэн Монгол хүн зайсангийн гүүрэн дээр нүдэндээ нулимстай зогсож байхыг би харсан. “Чи бид хоёрын багадаа сэлж байсан Туул гол мөн үү” гэж надаас асууж байсан.
-Нийслэл усны хомсдолд орсныг өнөөдөр хэн ч сонсоод цочирддоггүй. Гэтэл энэ нь бидний хамгийн том тулгамдсан асуудал болчихоод байдаг. Магад өдөр тутмын амьдралд мэдрэгддэггүй болохоор тэр юм болов уу?
-Цочирдохгүй байгаа нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт миний хэрэглэж байгаа ус байгалийн усанд нөлөөлөөд хаа хүрэх юм гэх бодол... Энэ нь тодорхой хэмжээгээр ортой. Та бид хоёрын ярианы эхэнд ярьж байсан Улаанбаатар хотын иргэдийн гуравхан хувь нь нийслэлийн уснаас хэрэглэж байна. Нөгөө талаас Туул гол ширгэтлээ хаа ч юм гэх Монгол хүний уужуу бодол... Гэтэл гадаадад 10-20 жил болчихоод ирсэн Монгол хүн зайсангийн гүүрэн дээр нүдэндээ нулимстай зогсож байхыг би харсан. “Чи бид хоёрын багадаа сэлж байсан Туул гол мөн үү” гэж надаас асууж байсан. Тэр хүн яагаад тэгж эмзэглэв? Олон жил хараагүй учраас л тэр. Бидний хувьд өдөр болгон хардаг учраас цочирдохоо байж. Бага байхад зуслангийн ам болгонд одооны Сэлбэ голын урсаж байгаагийн дайтай горхи урсдаг байв. Заримдаа шөнө бороо орохоор туулж чадахгүй үерлэдэг байсан. Гэтэл өнөөдөр тэр горхиуд бүгд ширгэсэн. Ам болгонд 3-4 жижиг булгууд байсан. Өнөөдөр байхгүй. Хамгийн алдартай Дондогдуламын рашаан ч үгүй болов. Сэлбэ голын эрэг дагуу 200-300 метр өргөнтэй намаг байсан. Тэгсэн өнөөдөр хатаагаад барилга барих гэж байна. Энэ нь Сэлбэ голыг ширгээх аюулд хүргэж байна. Энхтайвны гүүрэн дээр гараад зүүн тийшээ хараарай. Өнөөдөр голыг хэрхэн устгаж ямар бүтээн байгуулалт хийж байгааг харах боломжтой.
-Ярилцсанд баярлалаа.