Өнөөдрөөс яг долоо хоногийн өмнө хувиараа такси үйлчилгээнд явдаг иргэд жуулчдад хэрхэн үйлчилж байгааг харуулсан туршилтын үр дүнг “Зайсангаас Чингис зочид буудал хүртэл 5500 төгрөг үү, эсвэл 10 мянга уу” нийтлэлээрээ хүргэсэн.
Зөвхөн хувийн автомашинаараа хүн зөөж буй иргэд гэлтгүй албан ёсны такси үйлчилгээ үзүүлдэг компаниудын үйлчилгээнд иргэд тэр бүр сэтгэл хангалуун байж чаддаггүй. Дуудлага өгснөөс хойш хугацаандаа ирдэггүй, хүлээх ёстой ч өөр хүн авдаг, тоолуур нь буруу ажилладаг гээд тоочоод байвал асуудал олон.
Тэгвэл энэ бүхнийг технологийн дэвшлээр шийдэх боломжийг харж, түүнийгээ хэрэгжүүлж буй UBCab компанийн гүйцэтгэх захирал А.Наранбаатартай уулзлаа.
Тус компани такси үйлчилгээг илүү хялбар, найдвартай, соёлтой болгох UBCab аппликэйшнийг нэг жил гаруйн хугацаанд амжилттай туршиж өнгөрсөн сард Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо болон Нийтийн тээврийн газартай хамтран шинэ технологийг такси үйлчилгээнд ашиглах стандартын нэмэлт өөрчлөлтийг боловсруулан батлуулж чаджээ.
Такси үйлчилгээний Стандартад нэмэлт өөрчлөлт оруулснаар шинэ технологид суурилсан такси үйлчилгээг Монгол улсад албан ёсоор ашиглах боломжтой болж нээгдэж байгаа юм байна.
Ингээд технологийн дэвшлийг ашиглан нийслэл хотын нэг асуудал болох такси үйлчилгээг сайжруулахаар ажиллаж буй залуутай хийсэн ярилцлагыг хүргэж байна.
-Ярилцлагаа UBCab аппликэйшнийг нэвтрүүлэх болсон шалтгаанаас эхэлье.
-Улаанбаатар хот маань сая гаруй хүн амтай метрополитан хот болжээ. Нийтийн тээврийн газраас өнгөрсөн жил гаргасан судалгаагаар манай хотод 5000 такси үйлчлэх шаардлага байна гэсэн судалгааг гаргасан байдаг. Харин өнөөдрийн байдлаар 17 такси компанийн 600 орчим албан ёсны такси үйлчилгээнд явж байна.
Юу гэсэн үг вэ гэхээр үлдсэн байгаа тэр хэрэгцээг хувийн тэрэгнүүд буюу халтуурчид хангаж байгаа гэсэн үг. Зах зээлийн ийм бага хувийг эзлээд ирэхээр Такси үйлчилгээ маань өөрөө хөгжил нь удааширч өнөөдрийн байдлаар такси болон хувийн тэрэгтэй халтуурчдын хооронд ялгаа бараг харагдахаа больж байна. Энэ нь өөрөө такси үйлчилгээний салбар уналтанд орох, магадгүй бүр байхгүй болох аюулд тулаад байгаа нь харамсалтай.
Бидний гол зорилго нь албан ёсны такси үйлчилгээг найдвартай, соёлтой болгож иргэд авсан үйлчилгээндээ сэтгэл хангалуун байх явдал юм.
Аль нэг хотын хөгжлийн түвшинг нь нийтийн тээврийнх нь үйлчилгээнээс харах боломжтой байдаг. Найрсаг Улаанбаатар хотыг бий болгох гэж байгаа бид такси копманиудтайгаа өөрсдийн шинэ, дэвшилтэд шийдлээрээ хамтарч, нэгнээ дэмжин ажиллах хэрэгтэй.
-Такси дуудахаас эхлээд бүхий л ажиллагааг автоматжуулсан гэсэн үг үү?
-Одоогийн такси үйлчилгээнд их олон хүн оролцож, олон дамжлага явдаг л даа. Жолооч, оператор, лавлах гээд л дамжиж дамжиж үйлчилгээ авдаг. Үйлчилгээ авахаасаа өмнө зөндөө зардал гаргачихсан байдаг.
Тэгэхээр энэ олон хэрэггүй, шаардлагагүй шат дамжлагыг хэрхэн халах вэ гэсэн зорилгоор хийсэн ажил бол UBCab APP юм. Энэ бол шинээр бодоод олчихсон “дугуй” биш л дээ. Маш олон улс, хотуудад UBCab тай ижил агуулгатай системүүд амжилттай ажиллаж байна.
Улаанбаатар хотын 60 гаруй хувь нь өнөөдөр ухаалаг утастай 3G-г хүн болгон ашигладаг болчихсон байж яагаад минут нь 500 төгрөгний үнэтэй тусгай дугаар руу залгаж “Танд ойрхон такси байхгүй байна, уучлаарай” гэдэг хариу сонсох ёстой гэж?
UBCab бол дуудлага өгөх процессоос эхлээд такси үйлчилгээ аваад хүрэх газраа очоод машинаас буух хүртэл явцыг автоматжуулж байгаагаараа давуу талтай.
-Танай аппликэйшнийг ашиглан такси дуудах мөнгөө хэмнэж байна гэж ойлголоо. Өөр давуу тал байгаа юу? Хэрхэн ашиглах талаар уншигчдад маань дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?
-Аппликэйшнээ Андройд болон iPhone утсан дээрээ үнэгүй татаж аваад бүртгүүлнэ. Өөрийн байршилаа оруулаад таксигаа дуудна. Тэнд оператор байхгүй, жолооч нарт хэрүүл хийдэг станц нь байхгүй. Таксин дотор байрлах жолоочийн UBCab систем дээр таны илгээсэн хаягны мэдээлэл бүхий дуудлага жолоочид дуудлага болон очно. Ингэхдээ хамгийн түрүүнд таны байрлалд хамгийн ойр байгаа жолоочид дуудлага эхэлж очих замаар бусад жолооч руу дуудлага дарааллын дагуу шилждэг.
Жолооч станцгүй, утсан дээр суудаг операторгүй байна гэдэг хэрэглэгч, такси компани, таксины жолооч гээд бүгдэд ашигтай, хэмнэлттэй. Хэрэглэгч дуудлага хийж 500 төгрөг төлөхгүй, wifi эсвэл 3G-гээрээ ороод 10 төгрөг хүрэхгүй зардлаар дуудчихаж байгаа юм. Яах вэ заримдаа такси олдохгүй байх тохиолдол бас байна, гэхдээ л 50 дахин бага гомдож үлдэнэ шүү дээ. (Инээв.сурв)
Такси компаниудын хувьд нэмэлт зардал гаргаж станц авахгүй, суваг ашигласны хураамж төлөхгүй, оператор ажиллуулж олон жолооч нарын хэрүүлийг сонсохгүй болно гэсэн үг. Зөвхөн үйлчилгээнийхээ стандартыг улам сайжруулахдаа анхаарах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
За таксигаа дуудчихлаа. Хуучнаар бол таныг ирж авах машины өнгө дугаарыг хэлээд хэдий хугацааны дараа очихыг хэлдэг. Гэтэл өнөөдрийн түгжрэлд хугацаа хэлэх боломж хомс байна. Тэгэхээр бодитой мэдээлэл өгч чаддагүй гэсэн үг. Харин UBCab APP ашиглан дуудсан тохиолдолд таныг авахаар ирж байгаа таксины номер, дугаар, жолоочийн мэдээлэл болон жолооч яг одоо хаана явж байгааг таны утсан дээр секундын нарийвчлалтай харуулна. Тэгэхээр харж байгаад ойртоод ирэхээр нь гараад сууна гэсэн үг.
Мөн үйлчилгээ баталгаатай байх ёстой гэсэн үүднээс таныг дуудсан таксиндаа суухад таны утсан дээр гарч ирсэн кодыг асууж аяллыг баталгаажуулдаг. Яагаад ингэж байна вэ гэхээр заримдаа такси ганц хоёр минут хүлээгээд өөр зорчигч аваад явах тохиолдол байдаг. Гэтэл журмандаа 5 минут хүлээх ёстой. Гараад ирэхэд такси байхгүй бол асуудал үүснэ. Энэ нь хоёр хүний хоорондох асуудал биш такси үйлчилгээ, хэрэглэгч хоёрын үл ойлголцол болно гэсэн үг шүү дээ. Тиймээс дуудлага өгсөн хүн мөн эсэхийг заавал баталгаажуулдаг.
Уламжлалт тоолуур буюу аналог тоолуур нь явсан км болон төлөх дүн гардаг. Ийм аналог тоолуурыг манайхан ч олон жил ашиглалаа даа. Одоо бүгд гарт нь орчихсон үнийг өөрчлөх аргаа жолооч нар олсон. Ийм асуудал байдаг болоод ч иргэд аналог тоолууртай таксинд суухаас зайлсхийдэг болсон. Харин аппликэйшнээр бол GPS-ийн байрлалаар бодоод явчихдаг учраас илүү төлнө гэж санаа зоволтгүй. Хүрэх газраа хүрмэгц аяллын дэлгэрэнгүй мэдээлэл дэлгэцэн дээр гарч тэр мэдээллийн дагуу л та төлбөрөө төлөхөд болно. Мөн үйлчилгээ болгоны дараа тухайн жолооч болон үйлчилгээнд та үнэлгээ өгөх боломжтой.
-Жолоочийн харилцааны талаар сэтгэгдэл авч байна гэдэг нь хариуцлага тооцох боломжтой болж байна гэсэн үг үү?
-Тухайн үйлчилгээний талаар сэтгэгдэл болон мэдээллийг цуглуулснаар бид дараагийн удаа илүү сайн үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэх юм. Ингэж боловсруулах боломжтой мэдээллийг бөөгнөрүүлснээр хаана аль зам их түгжрэлтэй байна, хаанаас дуудлага их ирээд такси дутагдаж байна, хэн гэдэг жолооч ямар харилцаатай байна, муу харилцаатай жолоочийг үйлчилгээнд гаргах уу үгүй юу гэдгийг ч мэдээлэл дээр тулгуурлан шийдэх боломжтой болж байгаа юм.
Мөн таксигаар үйлчлүүлсэн баримт мессеж болон таны бүртгэлтэй и-мэйлээр ирнэ. Таны таксигаар үйлчлүүлсэн бүх мэдээллүүд таны и-мэйл дээр хадгалагдана гэсэн үг. Энэ мэтээр бүх зүйл нь нээлттэй болоод ирэхээр үйлчилгээний чанар мэдэгдэхүйц сайжирна гэж үзэж байна. Хэмжих боломжтой зүйлийг л удирдах боломжтой байдаг гэдэг биздээ? Өмнө нь хаалттай, бидний мэдэхгүй өнгөрдөг байсан тэр бүх зүйлсийг ил тод болгосноор бид такси үйлчилгээний процесс болгон дээр сайжруулалт хийх боломжтой болж байна гэж харж байна.
-Өнгөрсөн жилээс аппликэйшн гарсан гэхээр өнөөдөр хичнээн такси компанитай хамтран ажиллаж байгаа вэ?
-Манай UBCab систем 5 такси компанийн нийт 100 гаруй таксинд хэрэгжиж байна. Бидний баримталж буй ганц зарчим бол машинууд маань албан ёсных л байх ёстой. Өнөөдрийг хүртэл жилийн хугацаанд бид туршилт хийсэн. Туршилт амжилттай боллоо. Туршилтын хугацаанд сурч мэдсэн, анзаарсан, сайжруулах шаардлагатай хэсгүүд дээрээ ч нилээн ажиллаж одоо дараагийн шинэчилсэн хувилбараа нэвтрүүлэх ажил дээрээ явж байна.
-Туршилтын хугацаанд хичнээн хүн энэ үйлчилгээг авсан юм бол?
-Өнөөдрийг хүртэл 13 мянган хүн UBCab APP-ыг татаж, 100 орчим мянган дуудлага хүлээн авснаас 30 орчим хувийг нь манай жолооч нар амжилттай гүйцэтгэсэн байна. Монголын такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийтийн тээвэр гээд бүгд ухаалаг системд шилжих нь зүйтэй гэж үзэж байна. Бидний системтэй ижил төстэй гадны системүүдийг Монголын зах зээл дээр нэвтрүүлэх оролдлогууд хийж байна. Тэдний хувьд Монголын такси үйлчилгээ, салбарын хөгжил чухал уу? Эсвэл дурын машинаар хүссэн жолооч нь үйлчилж олсон мөнгө нь чухал уу гэсэн асуулт гарна л даа. UBCab-ийн хувьд таксинуудаа дэмжиж, иргэдэд найдвартай үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ ялгарах, мэдээж систем маань олон улсад өрсөлдөхүйц чанартай байх ёстой гэж үзэж байна.
Туршилтын хугацаа дуусаад харахад UBCab системээр дамжин хийгдэж байгаа нийт дуудлагын 90 хувийг хүмүүс гар утаснаасаа APP ашиглан дууддаг болсон байна (үлдсэн 10 хувийг 19001616 дуудлагын төвийн 70101616 утсаар ирсэн байна). Эндээс харахад иргэд ухаалаг системд шилжихэд бэлэн байна. Харин бид системээ улам сайжруулах, үйлчилгээгээ илүү соёлтой найдвартай болгох тал дээр анхаарах ёстой.