Ойрд хүйтэн агаар хацар, нүүр жиндээж, хүүхнүүд өвлийн хувцас сонирхож дэлгүүр хэсээд завгүй. Халуун зунаар Засгийн газраас өвөлжилтийн бэлтгэл хангах тухай албан даалгавар авсан орон нутгийн Засаг захиргаа, малчид бэлтгэлээ базааж дуусаа биз ээ. Одоо хот, хөдөөгүй ямар өвөл болох бол оо гэсэн асуултын хариултыг олмоор санагдаж суугаа. Тиймээс манай сонин ирэх өвлийн өнгө төлөвийг учир мэдэх хүмүүсээс сонирхлоо.
Л.Тэрбиш /зурхайч/:
-Намрын байгалийн
өнгөнөөс ажиглахад ирэх өвөл өнөтэй болох шинжтэй байна. Мөн одон зурхайн
үүднээс авч үзвэл, зуд турхан болохооргүй байгаа. Харин өвлийн эхэн сард элдэв
өвчнөөс болгоомжлууштай. Өвлийн дунд сар түвшин сайн байна. Адаг сард цас их
унаж, шуурах байдал илэрч болзошгүй. Бусдаар бол ерөнхийдөө аштай сайхан өвөл
болох төлөв бий.
Б.Минжигдорж /МААЭШХ-ийн эрдэмтэн/:
-Өвөл ямар
болох нь бүс нутгийн онцлогоос хамаарах байх. Ер нь зун, намрын зургаан сар
хөдөөгүүр багагүй явж, малчидтай хөөрөлдөж байхад, өмнөх жилүүдээс арай аядуу
өвөл болох байх аа гэсэн таамаг их ярьж байна. Цас эрт орсон болохоор тэгж үзэж
байгаа бололтой. Дээр нь урт сайхан намар болж байгааг бас харгалзан буй байх. Би
бол алаг цоог л болох байх гэж бодож суугаа. Ер нь гахай жил
зудалж байгаагүй санагдана. Тэгээд ч энэ жилийг элбэг баян гээд буй биз дээ.
Б.Шагдарсүрэн
/цаг уурч/:
-Өвөл ямар болохыг шууд хэлж мэдэхгүй. Гэвч их халууны
дараа хүйтрэх нь бий. Өнгөрсөн долдугаар сард маш их халсан. Мөн
монголчууд дээр үеэс тэнгэрийн хаяа болон газрын гарцаар өвлийн өнгийг шинжиж
ирсэн уламжлалтай. Тэрхүү уламжлалаар говийн малчид ирэх өвлийн
өнгийг шинжсэн дуулдсан. Тэднийхээр бол өвөлдөө цас багатай бараан байх төлөв
гарчээ. Өвөл тунадас бага унахаар хавартаа цаг хүндэрдэг гэдгийг хашир малчид
тооцсон байна лээ.
Ихэнх нутгаар 2-3 градусаар дулаан байна
Ус, цаг уурын
хүрээлэнгийнхэн:
-Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлөвөөр агаарын
дундаж температур энэ оны арваннэгдүгээр сар, ирэх оны хоёр, гуравдугаар сард
ихэнх нутгаар, арванхоёрдугаар сард нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас
2-3 градусаар дулаан. Харин ирэх жилийн арванхоёрдугаар сард нутгийн зүүн
хагаст, нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Хэнтийн
уулархаг нутгаар олон жилийн дунжаас 1.1-1.6 градусаар хүйтэн байна.
Ирэх сараас 2008 оны гуравдугаар сарыг дуусталх хугацаанд орох хур тунадасны хувьд олон жилийн дунджийн орчим ба түүнээс ахиу байх төлөвтэй. Намрын байгалийн өнгөнөөс ажиглахад ирэх өвөл өнтэй болох шинжтэй. Мөн одон зурхайн үүднээс авч үзвэл, зуд турхан болохооргүй байгаа. 2007-2008 оны хүйтний улирлын цаг агаарын төлөв, бэлчээрийн даац багтаамжийг тодорхойлсон дүнгээс үзэхэд, нийт нутгийн 30 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилтийн байдал хэвийн байхаар буй. Түүнчлэн зун гантай буюу гандуу байсан бүс нутагт өвөл, хаврын ихэнх саруудад олон жилийн дунджаас ахиу хур тунадас орж цаг хүндэрч болзошгүй цаг уурчид анхааруулж байгааг дуулгая.
Үр тарианы ургац
өмнөхөөс 24,1 мянган тонноор багасжээ
Ургац хураалтын урьдчилсан дүн гарчээ. Өнөөдөр ХХАА-н
сайдын зөвлөлийн хурлаар ургацын асуудал орох учраас эцсийн дүн гэж хараахан
хэлж болохгүй аж. Дотоодын буудайн чанар, хүрэлцээ муу байгаа учраас гурилын
үнэ нэмэгдэхээс аргагүй гэсэн шалтгаантай сенсаац дэгдээд байгаа болохоор энэ
жилийн хураасан ургацын хэмжээ хэн бүхэнд сонирхолтой.
106.9 мянган га-гаас 108.7 мянган тонн улаан буудай, 11.6 мянган га-гаас 113.4 мянган тонн төмс, 6.1 мянган га-гаас 79.1 мянган тонн хүнсний ногоо, долоон мянган га-гаас 12 мянган тонн тэжээлийн ургамал, 39.9 мянган га-гаас 8.5 мянган тонн тосны ургамал тус тус хураажээ.
Ургацын урьдчилсан дүнг өмнөх оныхтой харьцуулбал үр тариа 24.1 мянган тонноор багасч, төмс 4.4 мянган тонн, хүнсний ногоо 8.7, тэжээлийн ургамал 1.3 мянган тонноор нэмэгджээ. Энэ нь хэрэгцээт төмсний 98.2 хувь, хүнсний ногооны 47.3 хувь, гурилын 24.9 хувийг дотоодын ургацаар хангахаар байна.
Өнгөрсөн долдугаар сард тариалангийн бүс нутгуудаар 36-39 хэм хүрсэн хэт халалт 14 хоног үргэлжилсэн нь ургацад муугаар нөлөөлсөн гэж үзэж байна. Гэхдээ газар тариалангийн салбарт хэрэгжүүлж буй техник технологийн шинэчлэлийн үр дүн, услалтын системийн сэргээн засварлаж ашиглалтыг сайжруулсан, "Ногоон хувьсгал" хөтөлбөрийн хүрээнд иргэдэд хүлэмж, бага оврын услалтын төхөөрөмж, трактор цөөнгүйг нийлүүлсэн нь үр тарианы ургацыг харьцангуй тогтвортой түвшинд хадгалж, хүнсний ногооны хувьд бодитой ахиц гарлаа хэмээн салбарын мэргэжилтнүүд дүгнэж байгаа аж.
Хэрлэнбаян-Улаанд
200 мянган толгой мал оторлоно
Засгийн газрын тогтоолоор Хэрлэнбаян-Улаан, Малхын тал,
Бор-Аргалант, Багахайрхан гэсэн дөрвөн газрын отрын нутаг болгож, төвхнүүлэх ажил
хийж байгаа билээ. ХХААЯ-ны дэргэд байгуулсан Отрын нутгийг зохицуулах
захиргааныхан Бор-Аргалант, Багахайрханы отрын нутагт ажиллаад өчигдөр иржээ. Дээрх
хоёр нутгийн бэлчээрийн гарц даац, худаг ус, хашаа хороог нь тоолж, хилийн
цэсийг нь тогтоосон байна. Өмнө нь Хэрлэнбаян-Улаанд
ажиллаж, Отрын бэлчээр ашиглалтыг зохицуулах зөвлөлийг байгуулж, хаана хаанаас
нийт хэдэн толгой мал оруулахыг ярилцаж тохирсон байна. Хэрлэнбаян-Улаанд
Хэнтий аймгийн 90, Төв аймгийн 70, Дундговийн 40 нийт 200 мянган толгой мал
отроор өвөлжинө.
Отрын бүс нутагт малчид арваннэгдүгээр сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1 хүртэл 150 хоногийн хугацаанд оторлохоор заажээ. Мөн ХХААЯ-наас Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын яаманд отрын нутгийн нийгэм, эрүүл мэндийн үйлчилгээнд анхаарч ажиллах албан даалгавар хүргүүлжээ.
Аймаг орон нутаг өвлийн бэлтгэл хангасан тухай мэдээллээ ХХААЯ-нд ирүүлж байгаа бөгөөд ирэх сарын 5-нд дүнг нь нэгтэж ярих аж.
И.Отгонжаргал