Газартай холбоотой эрхийн асуудал Монгол оронд тулгамдаж буй асуудлын нэг болоод байна.
Хот дахин төлөвлөх тухай хуулийн хүрээнд Гэр хорооллыг дахин төлөвлөх төслүүд хэрэгжин газар чөлөөлөх, албадан нүүлгэх зэргээр газартай холбоотой маргаан шинээр гарах боллоо.
Албадан нүүлгэлтэд өртөн эрх нь зөрчигдсөн иргэдийн хохирлыг төр барагдуулахгүй байгааг Эмнести Интернэшнл шүүмжилж, газар чөлөөлөлт, нүүлгэн суурьшуулалт, нөхөн олговрын тухай хуулиуд олон улсын хүний эрхийн хэм хэмжээтэй нийцсэн байх ёстойг сануулж, зөвлөсөн.
Зөвхөн хот суурин газар төдийгүй хөдөө орон нутагт малчид өөрсдийн өвөлжөө, хаваржаа, намаржаанд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авах, өвөлжөө хаваржаагаа өмчлөх, эзэмших талаархи нэгдсэн ойлголтгүйгээс хохирч үлддэг байна.
Монголын Эмнести Интернэшнл, Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Отгонтэнгэр Их Сургуулийн Хууль зүйн сургууль, Хил хязгааргүй алхам ТББ хамтран эрдэмтэн багш, судлаач, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн, албан хаагчдын дунд "Газартай холбоотой хүний эрхийн асуудлууд" онол, практикийн бага хурлыг 2015 оны дөрөв дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулах гэж байна.