gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     28
  • Зурхай
     7.01
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 28
Зурхай
 7.01
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Инфляци улсын хэмжээнд 11.0 хувьтай байна

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2015-01-21
0
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
0
Twitter logo
Эдийн засаг
2015-01-21
Инфляци улсын хэмжээнд 11.0 хувьтай байна Эх сурвалж: Монголбанк

Монголбанкнаас мэдээлснээр жилийн инфляци өнгөрсөн оны сүүлчээр улсын хэмжээнд 11.0 хувьтай байна. Харин Улаанбаатар хотод 10.7 хувьтай гарчээ.

Суурь инфляци арванхоёрдугаар сарын байдлаар жилийн 12.6 хувь байна. Улаанбаатар хотын суурь инфляци арван нэгдүгээр сарын байдлаар

  • Жилийн 13.6 хувь,
  • Улсынх 11.5 хувь байлаа.

Өнгөрсөн долдугаар сард улсын инфляци хамгийн өндөр болсон нь 14.9 хувь байсан юм.  

Монголбанк болон Засгийн газраас 2014 онд инфляцийг 8 хувьд аргамжина гэж амласан. Гэтэл ам.долларын ханшийн өсөлт, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан зэргээс үүдэн энэ төлөвлөгөө биелээгүй юм. Өнгөрсөн оны дундуур өссөн инфляци оны сүүлээр алгуур буусан. Инфляцид

  • Хүнсний бараа, ундаа, ус (26.4 хувь),
  • Орон сууц, ус, цахилгаан, түлш (18.9 хувь) хамгийн өндөр хувь эзэлжээ.
    2014 оны аравдугаар сарын байдлаарх Улаанбаатар хотын инфляци

Инфляци гэж юу вэ?

Бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний нийт үнэ өсөх үйл явцыг инфляци гэдэг. Инфляци өссөн үед тодорхой хэмжээний мөнгөөр өмнө нь худалдан авч байснаас БАГА бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авдаг. Энэ тохиолдолд мөнгөний худалдан авах чадвар багассан, мөнгө өөрийн бодит өртгөө алдаж байна гэж ойлгож болно.

Инфляцийн эсрэг үйл явц нь үнийн ерөнхий төвшин буурах буюу дифляци юм. Өнөөгийн эдийн засгийн ухаанд богино хугацаанд, цөөн тохиолдох хэдий ч ерөнхийдөө дифляци мөчлөгийн шинж чанартай аж.

Тухайлбал улаан буудайн үнэ тариа хураасны дараа буурдаг. Удаан хугацааны туршид дифляци цөөн улсад л үүсч байжээ. Өнөөдөр дифляцийн хамгийн нөлөө бүхий жишээ нь Японы эдийн засаг болж байна.

Суурь инфляци гэж юу вэ?

Хэрэглээний барааны сагснаас үнийн хэлбэлзэл ихтэй зарим барааг хасаж үнийн түвшин тооцсоныг хэлнэ. Тухайлбал, шатахуун болон зарим хүнсний барааны үнэ нийлүүлэлтээсээ хамааран ихээхэн савлан инфляцийн ерөнхий хандлагыг алдаатай харуулах магадлалтай байдаг.

Эдийн засгийн өсөлт, инфляцийн аль нь илүү чухал вэ?

Эдийн засгийн өсөлт, инфляци хоёр эсрэг тэсрэг ойлголтууд биш бөгөөд тогтвортой бага инфляци нь эдийн засгийн дунд болон урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах зайлшгүй нөхцөл юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан