"Эрх чөлөөний флотиль" байгууллагын тусламжийн бараа ачсан хөлөг онгоцууд Газын зурваст орж ирлээ.
Палестинчуудад өгөх хүмүүнлэгийн тусламжийг ачиж, Канад, АНУ-ын далбааг намируулсан хоёр хөлөг онгоц Туркийн боомтоос хөдөлж, энэ сарын 2-ны өдөр зорьсон газраа ирсэн тухай "Аль Жазира" теле суваг мэдээлсэн байна.
Канадын "Тахрир", Ирландын (гэхдээ АНУ-ын далбаатай аялдаг) "Сирше" хөлөг онгоцонд хүмүүнлэгийн байгууллагын 27 ажилтан сууж яваа гэнэ. Канад, АНУ, Ирланд, Австри, Дани, Палестины иргэншилтэй эдгээр ажилчид 30 мянган ам.долларын өртөг бүхий тусламжийг Газын зурваст хүргэж байгаа юм.
Гэхдээ тэднийг Газын зурваст орохоос өмнө Израилийн байлдааны хөлөг онгоцууд тосч "уулзах" аж. The Jerusalem Post сонинд мэдээлснээс үзвэл хөлөг онгоцуудыг Газын зурваст оруулахгүй юм байна.
Эдгээр онгоцууд өнгөрсөн зургаадугаар сард Газа руу орохыг оролдсон ч Крит арлын орчимд явж байхад нь Грекийн эрх баригчид хориг тавьсан билээ.