“Тэтгэвэрт суух өдрөө хүлээж ядаж байсан ээж минь хилс хэргээр ял авч шоронд орчихсонд одоо ч итгэхгүй явна. Ядарсан хүмүүст хууль, шүүх, цагдаа шударга бус ханддаг юм байна. Үнэхээр гомдолтой байна” хэмээн хоолой зангируулан ярих энэ залуу манай редакцид хандлаа.
Ээж Э.Сүрэндулам нь Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хоёр жил нэг сарын ял авчээ.
Ингээд болсон хэрэг явдлын талаар Ч.Баяртай ярилцлаа.
-Танай ээжийн хувьд ямар хэрэгт буруутгагдаж хорих ял авсан юм бол. Та уулзсан цагаасаа л хилс хэргээр гэдгийг олонтаа давтлаа?
-Миний ээж Э.Сүрэндулам “Тээвэр ачлал” ХК-ийг анх байгуулагдсан цагаас эхлэн тээвэр зохицуулагчаар ажилласан. 2012 онд манай ээж тархины хагалгаанд орж хагас жил ажлаасаа хөндийрсөн. Ажилдаа эргээд ороход нь захирал нь шалгах механикийг давхар хийх тушаал гаргасан юм билээ. Тээвэр зохицуулагчаараа бол хөдөлмөрийн гэрээтэй. Шалгах механикаар хөдөлмөрийн гэрээ байхгүй байсан.
2014 оны зургадугаар сарын 13-нд ..... улсын дугаартай жолооч Ч.Ганзоригийн жолоодож явсан том оврын автобус Багануур дүүргийн Дөтлүүрийн даваа уруудаж яваад осол гаргасан. Компанитай албан ёсны гэрээгүй, захирал Д.Баатарнямтай аман гэрээгээр Багануурын чиглэлд зорчигч тээвэрлэж байсан юм билээ.
Осол гардаг өдөр миний ээж ажил дээрээ байгаагүй. Төрсөн дүү нь нас бараад зургадугаар сарын 10-15 хүртэл албан ёсны чөлөө авах хүсэлтээ өгөөд Өвөрхангай аймгийн Хархорин суманд байсан. Компанийн ажилчид мөнгө цуглуулж 100 мянган төгрөг зургадугаар сарын 12-нд ээжийн минь дансаар шилжүүлсэн байдаг. Гэтэл ээжийг минь энэ осолтой холбогдуулан хилс хэрэгт унагачихлаа.
-Тухайн өдөр байгаагүй ээжийг тань яагаад Багануурт гарсан осолд холбогдуулж ял өгчихдөг билээ. Буруутгасан үндэслэл нь юу байсан юм бэ?
-Ээж минь ажил явдалтай байхад “Тээвэр ачлал” ХК-ын менежер ажилтай Н.Батноргай, тээвэр зохицуулагч гэх П.Даваажаргал нар хариуцан ажиллаж байсан. Үүнийг нотлох баримт болон дээрх хүмүүсийн өөрсдийнх нь мэдүүлгээр батлагдсан. Гэтэл шүүх хурлаар осол гаргасан тээврийн хэрэгслийг замд гарахыг зөвшөөрсөн замын хуудсанд ээжийг минь гарын үсэг зурсан гэж буруутгасан. Зургадугаар сарын 12-нд манай ээжийг гарын үсэг зурсан гээд байгаа юм.
Гэтэл манай ээж 360 км-ын цаана Хархоринд уй гашуу болоод байж байсан. Шалгах механик хүн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг үзээд гарын үсэг зурдаг. Ээжээс гадна зүүн бүсийг хариуцсан Даваажаргал давхар гарын үсэг зурсан юм билээ. Ээжийн минь гарын үсэг зургадугаар сарын 10-15-нд огт байдаггүй. Батноргай гээд хүний гарын үсэгтэй баримт нь байгаа.
Гэтэл Даваажаргал манай ээжийн гарын үсэгтэй замын хуудсыг ашиглаад он сар өдөр, тээврийн хэрэгслийн дугаар, жолоочийн нэрийг нь штрикдээд осолд гарсан тээврийн хэрэгслийн мэдээллийг бичээд баримт болгоод өгчихсөн. Өнгөрсөн хугацаанд ээжийн минь гарын үсэгтэй замын хуудас Даваажаргалд зөндөө байсан байж таараа.
-Мөрдөн байцаалтын явцад өмгөөлөгч та бүхэнд ямар тайлбар өгч байсан бэ. Хилсээр буруутгагдах гээд байгаа талаар урьдчилж хэлсэн үү?
-Осол гарсан өдрөөс эхлээд шүүх хурал хүртэлх хугацаанд “Тээвэр-Ачлал” ХК болон миний ээжийн өмгөөлөгчөөр Барсүрэн ажилласан. Ээж минь осол гарах үед байгаагүй ч шалгах механик гэдгээрээ дуудагдаж байцаалт өгч эхэлсэн. Өмгөөлөгч “Танай ээж осол гарах үед байгаагүй юм чинь яах ч үгүй. Ноцтой юм биш” гэдэг тайлбарыг өгсөн учраас асуудалд бид тайван хандсан.
Гэтэл Цагаан сарын дараа “Яллах дүгнэлт үйлдэхээр болчихлоо. Та нар ээжийгээ хариуцаарай. Би дийлэхээ болилоо” гэсэн. Одоо бодоход өмгөөлөгч хоёр өөр эрх ашиг сонирхлыг өмгөөлсөн байгаа байхгүй юу. Компани мэдээж 100 хувь буруугүй гэж гарахыг төлөө ажиллана. Миний ээж тухайн үед байгаагүй болохоор буруугүй л байсан. Гэнэтхэн л цагийн тулгаж хэлсэн болохоор асуудал буруугаар эргэснийг мэдээд өмгөөлөгч авсан.
Барсүрэн өмгөөлөгчийг ёс зүйгүй хандсан гэж үзэж холбогдох байгууллагуудад хандана гэж бодож байгаа.Санаа зоволтгүй л гээд байсан нь хугацаа л хожиж байсныг ойлгосон.
-Тэгэхээр компанийн удирдлага, албан тушаалтнууд, өмгөөлөгч нар ээжид тань хариуцлагаа үүрүүлсэн байх нь?
-Тийм. Шүүх хурал эхлэхийн өмнө өмгөөлөгч Барсүрэн “Танай ээж байгаагүй юм чинь буруугүй. Ээжийг тань өмөөрөх хүн бол компанийн захирал” л гэдгийг олон удаа хэлсэн. Би шүүх хуралд хөндлөнгийн гэрчээр оролцсон. Гэтэл шүүх хурлын үеэр Баатарням захирал “Би албан ёсоор чөлөө авсныг мэдэхгүй байна. Манай шалгах механик ажлаа хийж чадаагүйгээс энэ бүхэн боллоо” гэхэд үнэндээ хэлэх үг олдоогүй. Менежер Батноргай “Чөлөөтэй байсан эсэхийг би мэдэхгүй” гэсэн. Тэгвэл та яагаад мөнгө шилжүүлсэн юм гэхэд “Би мөнгө шилжүүлсэн нь үнэн” гээд байгаа юм.
“Та ажлыг нь орлож байсан биз дээ” гэхэд “Би тээвэр зохицуулагчийг нь орлосон. Шалгах механикийн ажлыг хийгээгүй” гэсэн хариулт өгсөн. Хоёр ажил давхар эрхэлж байсан хүний нэг ажлыг нь орлоод, нөгөөхийг нь хаях уу. Хэрвээ шалгах механикын ажлыг нь хийгээгүй юм бол осол гардаг өдөр Дархан, Багануур чиглэлд явсан 8-10 автобусыг хэн шалгаж гаргасан байх вэ. Механик шалгаагүй, замын хуудас гарын үсэггүй тохиолдолд зорчигч тээвэрлэх хориотой.
-Надад үзүүлсэн баримтуудаа мэдээж өгсөн байх?
-Багануурын шүүхийн мөрдөн байцаагч, хяналтын прокурорт үнэхээр гомдолтой байна. Ажил явдал гарсан нь үнэн үү, энэ хүн очсон уу, осол гарсан өдөр үнэхээр ажилдаа байсан уу үгүй юу, компанийн зүгээс мөнгө төгрөг шилжүүлсэн эсэх банкны лавлагаа зэргийг яагаад шалгадаггүй юм бэ. Хүний нүдэнд шууд харагдаж байгаа штрихдсэн замын хуудсыг нотолгоо болгож л байдаг.
Багануур дүүргийн хяналтын прокурор Бүрэнжаргалд удаа дараа хандаж “Ээж минь байгаагүй. Нотлох баримт хангалтгүй байна. Хуурамчаар гарын үсэг ашигласан, замын хуудас завсарласан” гэдгийг хэлсэн ч хүлээж аваагүй. Манай ээжийн өмгөөлөгч Даваахүү хэргийг дутуу мөрдсөн, хэргийн шалгалт хангалтгүй гэдэг хүсэлтийг ч тавьсан. Шүүх хурлаар хангалттай нотлох баримтууд гаргаж ирсэн ч нэг талыг барьсан шийдвэр гаргалаа.
-Хорих ангид бие нь муудаад эмнэлэгт хэвтсэн талаар түрүүн яриандаа цухас дурдсан. Бие нь гайгүй юу?
-2012 онд ээж минь тархиндаа цус харваад мэс засалд орсноос хойш ээрч түгдэрч ярьдаг болчихсон. Өмгөөлөгч Барсүрэн дагуулж яваад л мэдүүлэг өгөөд л байсан. Мөрдөн байцаалт хэрхэн явагдсан юм бол гэж одоо бодогдоод байгаа. Сахарын өвчтэй болохоор инсулин тариулдаг. Ээж минь 56 настай. Таван хүүхдээ өдий зэрэгт хүргэсэн, өрх толгойлсон эмэгтэй. Хамгийн гол нь ээж минь Хөдөлмөрийн хуулиар 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээр тэтгэвэртээ гарахын тулд гүрийгээд л ажиллаад байсан.
Ар гэрээс нь хүн дагаж явахгүй, бие муутай, гацаж ээрч ярьдаг байсан болохоор энэ сул талыг ашиглаж буруугаа чихсэн байх. Ээж минь байгаагүй болохоор зүгээр өнгөрчихнө гэж бид хэт найдсанаас өнөөдөр ийм байдалд хүрлээ. Энэ алдаанаас олон хүн сургамж авч цаашид ийм хилс хэрэгт олон хүн гүтгэхгүй байгаасай. Бидний үнэхээр гомдолтой байгаа. Нийслэлийн давж заалдах шатны 10-р шүүхэд хандсан. Нэмэлт нотлох баримтуудыг ч өгсөн. Бид нааштай хариу гарч ээжийг минь цагаатгана гэж найдаж байгаа.
-Ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүс нь гайгүй юу. Шүүх хуралд оролцсон байх?
-Дөрвөн хүн хүндэвтэр, хоёр хүн хүнд гэмтсэн харамсалтай зүйл болсон. Гэмтсэн хүмүүсээс хоёр хүн нь тасалбаргүй байсан гэж шүүх хурал дээр ярьсан байсан. Гэрээгүй учраас хулгайгаар ганц, хоёр хүн тээвэрлэдэг байсан байгаа байхгүй юу. Шүүх хурлыг харахад компанийн талд 100 хувь шийдвэр гаргасан. Жолооч нэг жил зургаан сар, ажил дээрээ байгаагүй шалгах механик хоёр жил нэг сарын ял авсан.
Жолооч нь хохирогчдын эмчилгээний болон бусад зардал төлөхөөр болсон. Албан ёсны гэрээгүй байхад осолдсон автобусыг шүүхээс компанийн эзэмшилд шилжүүлэх шийдвэр гаргасныг ойлгоогүй. Манай ээжийг шалгах механикийн хүрээнд ажлаа зохион байгуулаагүй гэж шүүх хурлаар ярьсан. Гэтэл осол гарахаас сарын өмнө буюу тавдугаар сарын 19-нд шугаманд явдаг албан ёсны гэрээтэй тээврийн хэрэгслүүдээ “Авто Ундрал” плаза дээр оношлогоонд оруулсан байдаг. Осол гаргасан автобус албан ёсны гэрээгүй болохоороо уг оношлогоонд ороогүй юм билээ.
-Танай ээж болон талийгаач дүүгийнх нь овог нэр нь зөрөөд байх юм?
-Миний ээж төрсөн ахынхаа нэрээр овоглодог. Манай өвөөг Дондоо гэдэг байсан. Өвөө, эмээ маань Баттөмөр, Эмээл, Чойжилсүрэн, Догсомсүрэн, Бадарч, Сүрэндулам, Норжмаа гээд хүүхдүүдтэй байсан. Өвөө, эмээ хоёр минь ээжийг бага байхад нас барсан. Тэгээд сургуульд орох болоход Эмээл ах хоёр дүүгээ өргөж аваад өөрөөрөө овоглочихсон гэдэг. Улсын бүртгэл ерөнхий газраас баталгаажуулсан баримтыг ч гаргуулж авсан.
Ийнхүү манай редакцыг зорьж ирсэн Ч.Баярын ярилцлагыг та бүхэнд хүргэлээ. Хэргийг цаашид үнэн зөвөөр нь шийдэх биз ээ.