“Өнө Мөнх” орон, “Цагийн аяс” гээд хөгжмийн томоохон бүтээлүүдийг дуу болгон дөрвөн хоолойгоор дуулж уран бүтээлээ эхлүүлсэн залуус бол “Анир” студийн дэргэдэх “Увертюра” хамтлаг билээ.
Хөгжим бүжгийн сургуулийг дуулаачаар төгссөн залуусыг МУ-ын Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарамын “эх барьж авсан” хамтлаг гэдгээр нь зарим нэгэн хүмүүс мэднэ. Өөрсдийгөө зөвхөн дууны биш мюкзиклын урлагт хүч сорино хэмээн олон нийтэд зарлаж байсан тэднийг дөрвөн их түүхт ой давхацсан энэ жилийн улсын баяраар 1000 цэрэгтэй дуулж наадам нээснийг харсан үзэгчид санаж буй биз ээ.
Гэтэл саяхан рок попынхны нүдийг бүлтийлгэсэн нэг зүйл болжээ. Тус хамтлаг рок, попынхны наадмаас “Шилдэг дэбьют” хамтлагийн шагналыг “Цагийн аяс” дуугаараа хүртжээ. Найм дахь жилдээ уламжлал болгон зохиогдож буй “Music Video Awards” наадмаас тэдний төрөл жанрын хамтлаг хэзээ ч шагнал хүртэж байгаагүй. Монгол поп опера буюу мэргэжлийн дууны “Ньюанс”, “Классик Жем” гээд олон хамлагууд байсан ч тэдний стиль жанр рок попынхноос тэс өөр юм.
Гэвч “Илүү сартай зун” киноны “Цагийн аяс” хөгжмийн бүтээл нь өөрөө мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн хүмүүний сэтгэлийн утсыг хөндөхүйц томоохон бүтээл бөгөөд Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Д.Сосорбарам энэ аялгуунд өөрөө үг бичиж мэргэжлийн монгол поп опера ”Увертюра” хамтлагийг сонгож дуулуулан клипийг нь өвөрмөц байдлаар хийсэн нь зүгээр нэг уран бүтээл байгаагүйг энэхүү шагнал улам илүү баталжээ.
Одоо хамтлагийнхан УДЭТ-т тоглогдож буй Хүн гүрний их түүхийг харуулсан “Тэнгэрийн хүү” түүхэн жүжгийн дуун дээр ажиллаж тун завгүй байгаа гэнэ.
Та бүхэн уг бүтээлийг энд дарж үзэж болох юм.
М.Жаргал