Маргааш Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд IX Богд Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжижанцанг Монголын Бурханы шашинтны төвийн тэргүүнээр залах арга хэмжээ болно.
Энэ арга хэмжээг эсэргүүцэж Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамцыг захиргааны хэргийн шүүхэд өгсөн талаараа өнөөдөр зарим хийдийн лам нар хэвлэлийн хурал зарлалаа. Тэд чухам юуны учир ийнхүү эсэргүүцэж буйг “Тулгат номун хаан” хийдийн тэргүүн Г.Хайдав болон “Их хүрээ” хийдийн тэргүүн хамба нараас зарим зүйлийг тодруулсан юм. “Тулгат номун хаан” хийдийн тэргүүн Г.Хайдав:
-Монголын бурхан шашинтны төв Тулгат номун хаан хийдийн захиргаанд Гандантэгчинлэн хийдийн захиргаанаас маргааш өглөө Монголын бурхан шашинтны төвийн тэргүүнд IX Богдыг өргөмжилнө хүрэлцэн ирнэ үү гэсэн заллага ирсэн. Гэтэл энэ талаараа тэргүүн лам нартай огт зөвлөлдөөгүй байж гэнэт ийнхүү Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Чойжамц дур мэдэн энэ асуудлыг дангаараа хийж байна.
Монголын бурхан шашинтнуудын сүм хийд, олон нийтийн байгууллагуудын хамтарсан хуралдааны 1999 оны долдугаар сарын 30-ны өдөр гарсан тогтоолоор IX Богдыг Бурхан шашинтны төвийн тэргүүнээр томилсон байдаг. Гэвч энэ нь өнөөдрийг хүртэл бүрхэг байдаг юм. Үүний нарийн учрыг хэлж мэдэхгүй байна.
-IX Богдыг Богдыг Бурхан шашинтны төвийн тэргүүнээр томилохыг дэмжиж байна уу?
-Дэмжиж байгаа хэсэг байгаа байх. Дэмжихгүй ч хэсэг байгаа. Сүсэгтэн олон бол Монголын бурхан шашинтны төвийн тэргүүнээр Төвд хүн болж болдог юм уу, хөгшин настай, бие нь чилээрхүү хүн байна гэх мэтээр ярьж байгаа.
-Монголын бурхны шашинтны төв гэж хоёр төв бий болчихоод байна уу даа?
-Хувийнхаа бодлыг хэлье. IX Богд Монголын бурхан шашинтны төвтэй аль болох хамтарч ажиллаасай. Хийдүүд аль болох үйл ажиллагаагаа чанаржуулаасай. Маш түргэн хугацаанд Монголын бурхан шашинтнуудын үйл ажиллагааг шинэчлээсэй гэж хүсч байна. Хоёр төвтэй болсны хувьд бол энэ хоёр хоорондоо таарахгүй болоод эд хогшлоо булаацалдаад салаад явчихсан юм биш. Хуучин үйл ажиллагаа явуулж байсан юм бол тэргүүн нь хэн юм, Д.Чойжамц хамба юм уу, IX Богд юм уу мэдэгдэхгүй. Гэтэл Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд гээд байдаг. Зүй нь бол энэ хоёр чинь тус тусдаа байгууллага байх ёстой. Ийм учир битүүлэг учир нь олдохгүй байсан учраас үйл ажиллагааг шинэчлэе гэж л хийж байгаа юм.
-Тэгэхээр Д.Чойжамц хамба одоо албан тушаалаа өгөхгүйгээр энэ хоёр байгууллага салж байгаа юм болов уу?
-Энэ хоёр байгууллага маань тус тусдаа болоод Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамбаар Д.Чойжамц, Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүнээр IX Богд ажилах ёстой юм шиг байгаа юм.
-Н.Энхбаяр, Д.Чойжамц нартай холбоотой элдэв яриа гадуур байна.Үүнтэй давхцаж энэ үйл явдал өрнөж буй нь ямар нэгэн байдлаар холбоотой юу?
“Их хүрээ” хийдийн тэргүүн хамба З.Санждорж:
-Шууд холбоотой гэж хэлж мэдэхгүй. Гэхдээ Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад нь Д.Чойжамц гуай маш дотно байсан шүү дээ. Би сайн санаж байна. Н.Энхбаяр гуай бурхны шашинд их элэгтэй хүн. Тэр сайхан сэтгэлийг нь ашиглаад Манзуширын хийдийн ойр хавьд дархан цаазтай газраас 90 га газрыг Төвдүүдэд авч өгөх захирамж гаргуулах гээд ам өчгийг нь авч байхад нь манай төв болиулж байсан. Энэ бол бидний буянтай ажил гэж боддог юм. Тэгэхээр Д.Чойжамц бол эрх мэдэл хэнд байна тэр хүнд дулдуйдаж шашнаа огоорч явдаг нь сүсэгтэн олны дургүйцлийг төрүүлж буй юм.
Тэд ийнхүү ярьлаа. Бид асуудлыг тодруулахаар Гандантэгчинлэн хийдийн хэвлэл мэдээллийн албатай холбогдоход “Энэ асуудлыг бид мэдээгүй. Маргааш ёслолын ажиллагаа болдгоороо болно. Д.Чойжамц хамбыг шүүхэд өгсөн асуудлыг ч мэдэхгүй байна. Тайлбар өгөх боломжгүй” гэлээ.
Дашрамд сонирхуулахад Монгол улсад бурхны шашны 200 гаруй сүм хийд, 5000 шахам лам хуврага байдаг гэсэн багцаалсан тоо бий. Энэ байгууллагуудад үйлдвэрчний эвлэл байгуулах саналыг тавих гэж буй аж.
IX Богд Жэвзүндамба гэж хэн бэ?
Монголын IX Богд Жэвзүндамба хутагт Жамбалнамдолчойжижанцан нь XVI жарны харагчин бичин жил буюу 1932 онд Төвдийн Лхас хотын ойролцоо Томсиг гэдэг газар эцэг Лувсанжамбал, эх Янжинлхамын гэрт мэндэлжээ.
Түүнийг 4 настайд нь XIII Далай ламын тамга түшиж байсан Радэн ринбүүчи, Найчүн Чойжин нар Халх Монголын наймдугаар Богд Жэвзүндамбын хойд дүрийн хувилгаан мөн хэмээн тодруулжээ.
IX Богд Жэвзүндамба хутагт нь 8 настайдаа Радэн ринбүүчи Түвдэнжамбал-Ишээс гэцүл сахилыг хүртэж Жамбалнамдолчойжижанцан хэмээх алдартай болжээ. Тэрээр долоон настайгаасаа 21 нас хүртлээ Брайвун Гоман дацанд шавилан сууж гэвш Агваанчойдан, Халхын гэвш Дашжамц, Буриадын дүлба хамба Түвдэнням тэргүүтэн лам нарыг “Үндсэн багш”-д шүтэж буддын гүн ухаанд суралцжээ.
Хутагт бээр Ү Далай лам Лувсанжамцын үед Дагданпунцаглин хэмээн нэрлэгдэж байсан дээд дүрийнхээ хувилгаан Жонон Дарнатын хийдэд 29 хүртлээ Бурханы шашны тарнийн гүн ухааныг судалсан байна.
Улмаар IX Богд Жэвзүндамба хутагт 1961 онд БНЭУ-д дүрвэн гарч Даржаалин, Масури, Мадъяа Парадеш зэрэг газруудад оршин сууж байгаад Дээрхийн Гэгээнтэн XIV Далай ламын тааллаар 1991 онд Дармасала хотод суурьшжээ. Түүнийг 1992 онд Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Халхын Жэвзүндамба хутагтын IX дүрийн хувилгаан мөн болохыг баталгаалжуулж өөрийн гарын үсэг бүхий батламж бичгийг өргөсөн байна.
Түүнээс хойш Энэтхэг улсын Дармасала хот дахь Дагдан өргөөндөө заларч байгаад 2010 оноос Монгол орноо заларчээ.
Гандантэгчинлэн төвийн мэдээлж буйгаар IX Богдыг залах ёслолын ажиллагаа маргааш 10.00 цагт тус төв дээр болох ажээ.
О.Ариунбилэг